Орос: Хориг тавибал эрчим хүчний урсгалын чиглэлээ өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Орос: Хориг тавибал эрчим хүчний урсгалын чиглэлээ өөрчилнө

Орос: Хориг тавибал эрчим хүчний урсгалын чиглэлээ өөрчилнө

ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов өчигдөр /2022.02.16/ “Барууны орнууд Оросын эрчим хүчний салбарт хориг арга хэмжээ авбал бид зах зээлд нийлүүлэх чиглэлээ өөрчлөхөд бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр эрчим хүчний экспортоо хэрхэн өөрчлөх талаар тодорхой хэлээгүй байна. Гэхдээ Антон Силуанов "Оросын гадаад валютын нөөц, Үндэсний баялгийн сан болон төсвийн илүүдэл нь эдийн засаг, банкуудыг болзошгүй хориг арга хэмжээнээс хамгаалах ёстой" гэж мэдэгджээ.

АНУ болон түүний холбоотнууд Москваг хөрш Украин руу довтолсон тохиолдолд Оросын томоохон банк, эдийн засаг, эрчим хүчний салбарын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах, экспортын хяналт бий болгохоор хэлэлцэж буй юм.

Силуанов “Аливаа экспортыг хязгаарлах нь үнэ өсөхөд хүргэдэг. Хэрэв ийм хязгаарлалт хийсэн тохиолдолд үнийн өсөлт алдагдлаа нөхөж байх ёстой" гэж хэлжээ. Орос улсын төсөв эрчим хүчний борлуулалтаас ихээхэн хамааралтай. Үүнд Европын холбооны гишүүн болон Азийн орнууд хамаарна.

ОХУ Европын нүүрсний 46 хувь, түүхий нефтийн 26 хувь, байгалийн хийн 38 хувийг тус тус нийлүүлдэг. Хэрвээ Орост хориг арга хэмжээ авч, хийн нийлүүлэлтийг богино хугацаанд танавал эрчим хүчний үнэ болон инфляци улам нэмэгдэх юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж