Украинчууд ОХУ-аас айхгүйгээ зарлав

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Украинчууд ОХУ-аас айхгүйгээ зарлав

Украинчууд ОХУ-аас айхгүйгээ зарлав

Барууны хэвлэлүүд хоёрдугаар сарын 16-нд ОХУ Украин руу довтолно гэж мэдээлсэнчлэн үйл явдал өрнөсөнгүй. Украины ерөнхийлөгч Зеленский ОХУ цэргээ татсан өдрийг тус улсын “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэхээр тогтоол гаргав. Оросын тусламжтай салан тусгаарлагчдын мөргөлдөөний фронтоос ердөө 20 км зайд орших Украины зүүн хэсгийн Мариуоль хотод хүмүүс төрийн далбаагаа хийсгэн, "дайн"-аас айсан шинжгүй, эгэл амьдралаа үргэлжлүүлсээр байна.

Хотын Эрх чөлөөний талбайд туг далбаагаа мандуулсан цөөн тооны хүмүүс нэгэн цагт ЗХУ-ын удирдагч байсан Лениний хөшөө байрлах газарт зургаа татуулж, "Украиныг алдаршуулна" хэмээн хашгирч харагдана. Талбай дээр цугларсан хүмүүсийн ихэнх нь цэргийн хүчин байсан бололтой.

Украины нийслэл Киев хотод “Эв нэгдлийн өдөр” тэмдэглэж буй дүр зургийг авах гэсэн олон улсын сэтгүүлчид тэнд цугларсан украинчуудаас олон байсан аж. Бүтэн найман жилийн турш хурцадмал байсан асуудал намжих талдаа орж буйд дэлхийн олон удирдагч баяр хүргэн, тэмдэглэлт өдрийн мэндийг цахим сүлжээгээр хүргэжээ.

Хэдийгээр ОХУ цэргээ татаж эхэлсэн ч барууны хэвлэлүүд "Дайралт хийх хэвээр" гэж зарласаар байна. Гэхдээ украинчууд айхгүй, улсаа алдаршуулна хэмээн зарласаар байгаа аж.  Өмнө нь тус улс “Эв нэгдлийн өдөр”-ийг нэгдүгээр сарын 22-нд тэмдэглэдэг байжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж