"Гантиг Вилла" төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

"Гантиг Вилла" төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлээгүй гэв

"Гантиг Вилла" төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлээгүй гэв

“Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас өнөөдөр /2022.02.17/ Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

“Эй Би Трейд Групп"-ийн ерөнхий захирал А.УУГАНБАЯР:

-Сүүлийн үед олон нийт дунд яригдаж буй"Гангиг Вилла" төслийн есөн блок барилгыг АТГ-аас хаасан. Бид тухайн төслийг 2019 онд худалдаж авсан. Энэхүү төсөл 2012 онд "Бишрэлт" группийн охин компанийн анх үүсгэн байгуулсан төсөл. Монгол "Мах экспо" компани мөн "Бишрэлт" компанийн охин компани. Тухайн үед тус компанийн охин компаниуд байсан учир УИХ-ын гишүүн Б.Ундармаа гишүүнтэй холбоотой гэж ойлгоод байна. Би 2019 онд “Эй Би трейд групп” компани, "Гантиг" төсөл, "Монгол мах экспо" компанийг 100 хувь худалдаж авсан. "Гантиг Вилла" төслийн угсралтын ажил 2012-2014 онд дууссан. 2014-2016 оны гадна фасад дотор сантехникийн ажил нь явагдсан.

2017 оны арванхоёрдугаар сард "Монгол мах экспо" компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1140 м2 махны үйлдвэр, 11000 м2 газар болон дотор тоног төхөөрөмжийг барьцаалан зээл хүссэн боловч барьцаа хөрөнгө нь дутмаг учир өөрийн компани болох "Бишрэлт" корпорацийн объектуудыг барьцаалан зээл авсан.

Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан зэрэг мэдээлэл гарч байна. "Гантиг Вилла" хотхоны барилгын ажлыг Хөгжлийн банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй. Барьцаа хөрөнгө нь "Гантиг Вилла" төсөл юм. Манайх 32 тэрбумын зээл авсан, 8.4 тэрбум орчим төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн. Одоогийн байдлаар хүү нэмэгдээд 30 орчим тэрбум төгрөг төлнө. Хөгжлийн банк "Ганти Вилла" төслийн есөн объектыг 91 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Одоогоор "Гантиг Вилла" төсөл 80-90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж