Өрхийн орлого буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Өрхийн орлого буурчээ

Өрхийн орлого буурчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, инфляци эрчимжсэн ч хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэж, иргэдийн худалдан авалт өсчээ. Тухайлбал, хөл хориотой байсан 2021 оны эхэн үетэй харьцуулбал дотоодын худалдан авалт эрс сэргэсэн байна.

Тус хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны нэгдүгээр сарын байдлаар танилцуулав. 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн орлого 32 мянган төгрөгөөр буурчээ. Учир нь өрхийн цалин хөлсний орлого өмнөх улирлаас 41 мянган төгрөгөөр буурсан байна.

Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 26 хувиар өсчээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн, шатахуун болон эм, гоо сайхны барааны борлуулалт голлон өссөн дүнтэй байна.

Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард борлуулалт өмнөх сараас 38.8 хувиар өсчээ. Мөн арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс БНХАУ-ын Эрээн боомтод гацсан ачаа тээврийн автомашинуудыг татан авах ажлыг эхлүүлснээр зах зээлд бараа, материалын нийлүүлэлт нэмэгдсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж