28 мянган эмэгтэй галт тэрэгний жолооч болохоор бүртгүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

28 мянган эмэгтэй галт тэрэгний жолооч болохоор бүртгүүлэв

28 мянган эмэгтэй галт тэрэгний жолооч болохоор бүртгүүлэв

Саудын Арабад эмэгтэй галт тэрэгний жолооч ажилд авах зарын дагуу 28 мянган эмэгтэй анкетаа илгээжээ. 30 эмэгтэй жолооч авахаар төлөвлөсөн хэдий ч санаанд оромгүй их хүн өргөдөл гаргасан байна. Энэ нь тус улс эмэгтэйчүүдэд илүү их боломж нээн өгч буйтай холбоотойгоор эрэлт хэрэгцээ хэр их байгааг харуулжээ.

Төмөр замын компаниас "Өргөдөл гаргагчдыг академик болон англи хэлний ур чадвараар нь үнэлж байж нэр дэвшигчдийн тоог 50 хувь хүртэл бууруулж чадсан" гэж мэдээлсэн байна. Үлдсэн нэр дэвшигчдийн дунд дахин сонгон шалгаруулалт явуулж, гуравдугаар сарын дунд үе гэхэд хариугаа гаргах аж.

Шалгарсан 30 эмэгтэй нэг жилийн төлбөртэй сургалтад хамрагдсаны эцэст Мекка болон Медина хотуудын хооронд галт тэрэг жолоодох юм. Одоогоор Саудын Арабад галт тэрэгний жолоочоор ажилладаг 80 эрэгтэй бий бөгөөд тэднээс гадна 50 эрэгтэй сургалтад хамрагдаж байгаа аж. "Ренфе" төмөр замын компаниас эмэгтэйчүүдэд илүү их боломж олгохоор эрмэлзэж буйгаа илэрхийлжээ.

Саудын Арабад эмэгтэйчүүдийн ажлын байр саяхныг хүртэл зөвхөн багш, эмнэлгийн ажилчид гэх мэтээр хязгаарлагдаж байв. Тэр байтугай 2018 оныг хүртэл тус вант улсад эмэгтэйчүүд машин жолоодох ч хориотой байсан билээ. Угсаа залгамжлах хунтайж Мохаммед би Салман вант улсыг илүү нээлттэй болгосноор сүүлийн таван жилд эмэгтэй ажиллах хүчин бараг хоёр дахин нэмэгджээ. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн ажилгүйдэл эрчүүдийнхээс гурав дахин их байна.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж