Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-д өгнө

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-д өгнө

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ҮХЦ-д өгнө

Ардчилсан намаас өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “2017 онд С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн Улсын дээд шүүхийн 01 тогтоол бий. Өнөөдрийг хүртэл энэ тогтоолыг өөрчилж, намын даргыг шинээр томилох асуудлыг хүргүүлсэн ч өөрчлөлт оруулаагүй. Улсын Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдсан. Тус хорооны шийдвэр ямар ч гарч болно. Хэрэв бидний хүссэн хэмжээнд хүрээгүй бол захиргааны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Шүүх хараат байна гэдэг зарчим алдагдаж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчим алдагдаж байна. Тиймээс АН-аас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө" гэлээ.

Мөн намын тамгатай холбоотой асуудлаар цааш нь үргэлжлүүлэн хэлэхдээ “С.Эрдэнэ бол намын тамгыг авч явах үүрэгтэй. Харамсалтай нь, тамгыг ашиглуулахгүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгалт явуулсны дараа шинэ тамга үйлдсэн байдаг. Уг тамгыг хүчингүй болгох хүсэлтийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Шүүх ямар ч шийдвэр гаргаж болно. Өнөөдрийн байдлаар С.Эрдэнэ тамгыг ашиглаж болно гэсэн шүүхийн шийдвэр хүчинтэй байна. Нөгөө талаас Ардчилсан намыг тамгагүй болгох гэж Ц.Туваан нар увайгүй үйлдэл хийснийг шүүх няцаалаа гэж ойлгож болно” гэв.

Ардчилсан нам дотоод асуудлаа цэгцэлж, хүчээ нэгтгэнэ гэж өмнө нь мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хоёр толгойтой хэвээр байна. Тамганы маргаан одоо ч үргэлжилж байгаа талаар С.Эрдэнэ даргатай АН-аас мэдээлсэн юм.

О.Баасанхүү "Улс төрийн хариуцлага үүрсэн албан тушаалтнууд сайн дураараа шалгуулах ёстой. Хөгжлийн банкны зэрэг янз бүрийн асуудлаар Х.Баттулгын талаар сүүлийн үед их ярьж байна. Гүтгүүлсэн бол нэрээ цэвэрлэ. Үнэхээр буруутай бол ял зэмээ ав. Ингэж сайн дураараа шалгуулахыг АН-аас уриалж, үүрэгжүүлж байгаа юм.

Харамсалтай нь, Х.Баттулга гэдэг хүн АН-д ямар ч хамааралгүй болсон. Тэрбээр одоо МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Тиймээс МАН Х.Баттулгыг сайн дураар шалгах ажлаа эрчимжүүлээрэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж