“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа | News.MN

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа

Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм. Шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн оюутнуудад захиа, даалгавар гардууллаа.

Тэрбээр авьяас билиг, хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн эзэд болсонд баяр хүргэв. Мөн төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг даан, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ мэргэн сургаалыг дээдлэн санаж явахыг захив.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм.

Суралцагсад Засгийн газрын баталсан журмын:

  • 2.1. сүүлийн гурваас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцаж төгссөн байх;
  • 2.2. тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх;
  • 2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтад гадаад хэл /англи эсвэл орос/ болон математикийн хичээлээр авсан онооны дунджаар сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх шалгуур хангажээ.

Оюутнуудад захиа, даалгавар гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх  Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.

Бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн 442 суралцагчийн нэрсийн жагсаалттай энд дарж танилцана уу.

Эх сурвалж: PRESIDENT.MN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гал 2022-02-17 66.181.161.44

Шал худлаа попорсон солиотой коммунист малуудын шоунд монголын ирээдүй хүртэл хорлогдох гэж… яана даа хөөрхий

Avatar

Цогсүрэнгийн Ганболд 2022-02-17 188.32.188.182

Монголын 330 сум, 150 гаруй хорооноос дэлхийн шилдэг сургуулиудад суралцах боломжтой хүүхэдзалуусыг сонгон, цааш суралцах замыг нь засч байгаа энэ арга хэмжээ бол үнэхээр сайхан санаачлага байна. Орон нутгийн хөгжлийг алсдаа түүчээлэх манлайлагчид тэдний дундаас олон төрөөсэй.

Avatar

Зочин 2022-02-17 213.87.129.216

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

ЗОЧИН 2022-02-17 202.9.46.9

400 гаруй хүүхдэд урам зориг өгч, итгэл найдвар төрүүлж, тэдний өмнө гэрэл гэгээ асааж, эх орныхоо ирээдүйг бодлогоор бэлтгэж байгаа маш зөв алхам юм. хүүхдүүддээ амжилт хүсье. та нар ирээдүйд Монгол орноо удирдан авч явах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж