Б.Цэрэнпунцагийн “Бээжин-2022” паралимпийн эрх баталгаажив | News.MN

Б.Цэрэнпунцагийн “Бээжин-2022” паралимпийн эрх баталгаажив

Б.Цэрэнпунцагийн “Бээжин-2022” паралимпийн эрх баталгаажив

“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадмын уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаа Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болж, түүний паралимпийн эрх өчигдөр /2022.02.16/ баталгаажиж, дээрх төрөлд эх орноо төлөөлөх анхны тамирчин боллоо.

Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртжээ.

Түүний бэлтгэл сургуулилалтыг цагтаа өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж байсан Д.Очирсүх удирдан явуулж байна. Ийнхүү Монголын пара тамирчид өвлийн паралимпийн наадамд гурван тамирчнаа (гүйлтийн цана – Ц.Ганболд, Ц.Дашдорж, уулын цана – Б.Цэрэнпунцаг) илгээхээр болов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-02-17 103.111.68.3

Гайхамшигийг бүтээчих юм биш биз дээ.

Avatar

Зочин 2022-02-17 213.87.129.216

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-17 124.158.68.227

Том амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж