“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадмын уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаа Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болж, түүний паралимпийн эрх өчигдөр /2022.02.16/ баталгаажиж, дээрх төрөлд эх орноо төлөөлөх анхны тамирчин боллоо.
Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртжээ.
Түүний бэлтгэл сургуулилалтыг цагтаа өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж байсан Д.Очирсүх удирдан явуулж байна. Ийнхүү Монголын пара тамирчид өвлийн паралимпийн наадамд гурван тамирчнаа (гүйлтийн цана – Ц.Ганболд, Ц.Дашдорж, уулын цана – Б.Цэрэнпунцаг) илгээхээр болов.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ