Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн цахим уулзалт болжээ. Энэхүү уулзалтын үеэр тус байгууллагын үйл ажиллагааны дүрмийн дагуу судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн 2022 оны даргаар Непал улс, дэд даргаар Бутан улс сонгогдсон байна.
Мөн уулзалтаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирлын сонгууль болжээ. Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшсэн Дамдин-Одын Дөлгөөн Захирагчдын зөвлөлийн гишүүдийн дэмжлэгийг авч, тус судалгааны төвийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон байна. Тэрбээр тус төвийн гүйцэтгэх захирлаар гурван жилийн хугацаанд ажиллах ажээ.
Энэхүү байгууллагын төв Улаанбаатар хотноо байрладаг. Тус судалгааны төвийн Захирагчдын зөвлөл “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээр”-т нэгдсэн улсуудын төлөөллөөс бүрдэж, жилд нэг удаа хуралддаг.
Холбоотой мэдээ