Нийслэлд өнөөдөр (2022.02.17) суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн Лхагва гаригт I тунд 27, II тунд 64, III тунд 367, IV тунд 465, нийт 923 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамрагдалт 75.1 хувь, II тунгийн хамрагдалт 72 хувь, III тунгийн хамрагдалт 52.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.6 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3035 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.661 (77.2 хувь), 16-17 насны 27.064 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Холбоотой мэдээ