
Аравдугаар цувралаа эхлэх гэж буй Америкийн хамгийн олон үзэгчтэй шоу болох “Америкийн шүтээн”-ий шүүгчид эцсийн байдлаар тодроогүй байна. Харин шоуг зохион байгуулагч “Fox” телевиз үзэгчдийнхээ дунд “Америкийн шүтээнийг хэнээр шүүлгэхийг хүсэж байна вэ” гэсэн санал асуулга явуулсан бөгөөд нэг сая орчим хүн оролцсон уг санал асуулгын дүнд Америкчууд дуучин Jennifer Lopez, Shania Twain нарт хамгийн их санал өгсөн аж.
Харамсалтай нь дуучин Jennifer Lopez-ын төлөөлөгч, Fox-той тохиролцож чадаагүйгээс уг шоунд шүүгчээр оролцох эсэх нь тодорхойгүй болсон.
Харин алдарт “Aerosmith” хамтлагийн ахлагч дуучин Steven Tyler “Америкийн шүтээн”-ий шинэ улирлын шүүгчээр ажиллах болсон тухай мэдээлжээ.
Дуучны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр дуучны зүгээс шүүгчээр ажиллахад татгалзах зүйл байхгүй хэмээсэн байна.
Н.Наран