Б.Зээрээ: Төлбөртэй давтлага явуулаагүй | News.MN

Б.Зээрээ: Төлбөртэй давтлага явуулаагүй

Б.Зээрээ: Төлбөртэй давтлага явуулаагүй

Эцэг, эхчүүд нэгдүгээр сургууль болон 23-р сургуулийн багш нар сурагчдад 40 мянган төгрөгийн үнээр хоцрогдол арилгах давтлага өгч байна гэж гомдол гаргасан. Энэхүү асуудлаар БШУЯ-ны газрын дарга Т.Ням-Очир хоёрдугаар сарын 8-ны өдөр “Багш нарын ачааллыг нэмэгдүүлж, хөлсөөр ажилллуулж буй мөн сурагчдыг албадсан ямар нэг асуудал илэрвэл албан ёсоор таслан зогсооно, тус сургуулиудад шаардлага хүргүүлнэ гэсэн. Энэ асуудлаар 23-р сургуулийн Бүрэн боловсролын дунд боловсролын сургалтын менежер Б.Зээрээгээс тодрууллаа.

Тэрбээр "Энэ хичээлийн жилд манай сургуульд төгсөх ангийн 183 сурагч суралцаж байна. Үүнээс 182 сурагч  элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгнө. Нийт сурагчдаас хоцрогдол оношлох үнэлгээний шалгалт авсан.Тухайн шалгалтад үндэслэн энэ улиралд ямар хичээлүүдийг түлхүү үзэх, жил жилийн ЭЕШ-ын агуулгад үндэслэн, сурагчдын хоцрогдлыг арилгах хөтөлбөр боловсруулсан.

Хаврын хичээл эхэлж буй хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн давтлагын хуваарийг гаргасан. Өдөрт нэг хичээл 100 минутын давтлагын цагтай. Танхим болон цахим сургалт хослуулан хичээллэж байна. 12 дугаар ангийн сурагчдын наймдугаар цагийн хичээлийг цахим сургалт руу шилжүүлж, цагийн ачааллаа багасгаж байгаа бөгөөд давтлагын хичээлийг 13:40-15:00 цаг хүртэл орж байна.

Манай сургууль сая амралтаар 100 хувь амарсан. Цахимаар ч хичээллээгүй. Сургуулиас гадуур хүүхдүүд төлбөртэй давтлага, сургалтад хамрагдсан. Амралтын хугацаанд сургуулийн зүгээс давтлага, сургалтын үйл ажиллагаа явуулаагүй. Одоо хэрэгжиж буй давтлага төлбөргүй, нэгдсэн хуваариар явагдаж байна. Багш нар 40 мянган төгрөгөөр сурагчдад давтлага өгч байна гэх асуудлаар яамнаас албан бичиг ирээгүй.

Манай сургуульд хувийн сургалтын төвүүдээс нэг хичээл 50 мянган төгрөгийн ханштай, live болон видео хичээлээр хоцрогдол арилгана гэсэн танилцуулгууд ирсэн. Үүнийг бид сурагчдад танилцуулаагүй. Төлбөртэй сургалт манай сургуульд хичээллээгүй. 12 дугаар ангийн сурагчид хоёрдугаар ангийн ээлжгүй учир сургуулийн зүгээс өгч буй давтлагад хамрагдахад хүндрэл байхгүй" гэв.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-17 66.181.161.76

Төлбөртэй давтлага өгөхөөр барах уу даа. Бага ангийн багш нар нь бүгд өдөр өнжүүлэхтэй. 53 а байрны 5 давхарт байгаа 1-р сургуулийн 1 багшийн өдөр өнжүүлэхийг болиулаад өгөөч ээ. Чонон бөрт төвд байдаг аймаар балиар орчинтой давтлага өгдөг газруудаа болиоч ээ. 1-р сургуулийн багш нар аа. Гавьяат багш магш нь хүртэл мөнгөөр давтлага өгдөг. Заваан газар

Avatar

Зочин 2022-02-17 103.57.93.243

Наад эргэн тойрны байруудад багш нар нь төлбөртэй давтлага, өдөр өнжүүлэх явуулдаг шүү!Багш нарын бизнэс болсон нь үнэн! Багш нартаа хяналтгүй, дуугарч чаддаггүй сургууль.

Avatar

зочин 1 2022-02-17 202.21.127.170

23-р сургуулийн багш нар сургуулийнхаа ойролцоо байр түрээслээд мөнгөөр давтлага өгдөг

Avatar

зочин 2022-02-17 202.21.127.170

23-р сургуулийн багш нар сургуулийнхаа ойр байр түрээслээд мөнгөөр давтлага өгдөг

Avatar

Зочин 2022-02-17 213.87.129.216

)))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Эцэг 2022-02-17 192.82.80.175

Манай хүүхдийн ангийн Багш хүүхдүүдийг хичээлдээ муу гэрийн даалгавар хийсэн ч хийгээгүй ирдэг гээд эцэг эхчүүдэд итгүүлж улмаар 58 хүүхэдтэй ангийн тэн хагасыг нь давтлаганд явуулахыг шахаж шаардаж дарамтлаж байна. Энэ асуудлыг яах ёстой юм болоо. 84-р сургууль

Avatar

Сонин 2022-02-17 202.179.27.120

Улсын сургуулийн багш нар байр түрээслээд сургуулийнхаа хүүхдүүдэд төлбөртэй давтлага өгч байна

Avatar

Мэддэг хүн 2022-02-17 59.153.87.162

эндээ бас ирээд Хүүхдээр мөнгө хийх гээд сууж байна. Энэ 23-р сургуулийг үндэс сууриар нь өөрчлөөч ээ. Миний мэдэхээр 20 жил энэ сургууль ийм янзтай ийм хүмүүстэй ийм байдлаар явсан. Олигтой багш ч байхгүй хэдэн местний орос ,100айлын хятад х***а эрлииз багштай нэг Солонгосын хар ажилчин ирсэнийг багшлуулахаар аваад одоо тэр нь бүр даам гарчихсан Моодле сиётем нэвтрүүлсэн гээд бүх код нууцлалыг нь мэддэг гээд гээдгэр юм яьаад байх юм. Эд нарыг зайлуулж ардын хүүхдэд хаалгыг нь нээлттэй болго !!

Avatar

Мэддэг хүн 2022-02-17 59.153.87.162

23-р сургууль бол мөнгөөр үнэлэгч сургууль даа. Цолмонбаатар гэдэг нь сая боловсролын доктор гэдэг цолыг мөнгөөр авлаа. Гавьяат багш хэмээх сайхан алдрыг бас мөнгөөр авч нэр хүндийг нь унагалаа. тунгалаг гэдэг нь мөнгө өгч дүүрэгтээ бас нэг захын сургуулийн захирал боллоо. Энэ Зээрээ гэдэг бас хүүхэд мөнгөөр үнэлж цуглуулсан мөнгөөрөө бичиг хэргийн дэлгүүр ажиллуулж хүүхдийн халаас хоосолж байсанаа одоо буцаад ирчихсэн юм уу? Цогзолмаа гэдэг нь хаана ч ямар ч ажил хийж чадахгүй хөөгдөөд

Avatar

zochin 2022-02-17 202.21.100.210

Бүрэн боловсролын дунд боловсролын сургалтын менежер ……. гэж яг юу гэсэн утгатай үг өгүүлбэр вэ

Avatar

Зээрээ багш чинь ариун гэгээн шүү хаха 2022-02-17 150.129.140.150

Зээрээ багш аа ха ха та ариухан хүн мөн үү? Нэг хүүхэд хэдээр оруулдгийг ярих юм уу? Яахын?

Avatar

Зочин 2022-02-17 103.212.119.181

МӨНГӨНИЙ НИЙГЭМ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Үнэнээ хэлэээ 2022-02-17 59.153.113.235

Бүгд л төлбөртэй давтлага өгч байна нууц биш

Avatar

Зочин 2022-02-17 103.80.210.183

23 сургууль бол мөнгөний төлөө нүдээ ухаж өгсөн сургууль.

Avatar

Зочин 2022-02-17 119.40.103.6

БЗД-ийн 21 дүгээр дунд сургуулийн 1-5 дугаар ангийн зарим багш нар хүүхүүдэд хичээлийн үндсэн цагаар батлагдсан хөтөлбөрийн хүрээнд хичээлийг үр дүнтэй ойлгомжтой заахгүйгээр хичээлийн бус цагаар эцэг эхцүүдээс төлбөр мөнгө авч танай хүүхэд маш муу сурч байна, давтлага авах хэрэгтэй гэх зэрэг нэрийдлээр өөрсдийнхөө гэрт цуглуулах хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй байна гэдгийг Улсын боловсролын газар/сая шинээр байгуулагдсан/ болон бусад хамаарах байгууллагуудаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж