Б.Зээрээ: Төлбөртэй давтлага явуулаагүй

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Б.Зээрээ: Төлбөртэй давтлага явуулаагүй

Эцэг, эхчүүд нэгдүгээр сургууль болон 23-р сургуулийн багш нар сурагчдад 40 мянган төгрөгийн үнээр хоцрогдол арилгах давтлага өгч байна гэж гомдол гаргасан. Энэхүү асуудлаар БШУЯ-ны газрын дарга Т.Ням-Очир хоёрдугаар сарын 8-ны өдөр “Багш нарын ачааллыг нэмэгдүүлж, хөлсөөр ажилллуулж буй мөн сурагчдыг албадсан ямар нэг асуудал илэрвэл албан ёсоор таслан зогсооно, тус сургуулиудад шаардлага хүргүүлнэ гэсэн. Энэ асуудлаар 23-р сургуулийн Бүрэн боловсролын дунд боловсролын сургалтын менежер Б.Зээрээгээс тодрууллаа.

Тэрбээр "Энэ хичээлийн жилд манай сургуульд төгсөх ангийн 183 сурагч суралцаж байна. Үүнээс 182 сурагч  элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгнө. Нийт сурагчдаас хоцрогдол оношлох үнэлгээний шалгалт авсан.Тухайн шалгалтад үндэслэн энэ улиралд ямар хичээлүүдийг түлхүү үзэх, жил жилийн ЭЕШ-ын агуулгад үндэслэн, сурагчдын хоцрогдлыг арилгах хөтөлбөр боловсруулсан.

Хаврын хичээл эхэлж буй хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн давтлагын хуваарийг гаргасан. Өдөрт нэг хичээл 100 минутын давтлагын цагтай. Танхим болон цахим сургалт хослуулан хичээллэж байна. 12 дугаар ангийн сурагчдын наймдугаар цагийн хичээлийг цахим сургалт руу шилжүүлж, цагийн ачааллаа багасгаж байгаа бөгөөд давтлагын хичээлийг 13:40-15:00 цаг хүртэл орж байна.

Манай сургууль сая амралтаар 100 хувь амарсан. Цахимаар ч хичээллээгүй. Сургуулиас гадуур хүүхдүүд төлбөртэй давтлага, сургалтад хамрагдсан. Амралтын хугацаанд сургуулийн зүгээс давтлага, сургалтын үйл ажиллагаа явуулаагүй. Одоо хэрэгжиж буй давтлага төлбөргүй, нэгдсэн хуваариар явагдаж байна. Багш нар 40 мянган төгрөгөөр сурагчдад давтлага өгч байна гэх асуудлаар яамнаас албан бичиг ирээгүй.

Манай сургуульд хувийн сургалтын төвүүдээс нэг хичээл 50 мянган төгрөгийн ханштай, live болон видео хичээлээр хоцрогдол арилгана гэсэн танилцуулгууд ирсэн. Үүнийг бид сурагчдад танилцуулаагүй. Төлбөртэй сургалт манай сургуульд хичээллээгүй. 12 дугаар ангийн сурагчид хоёрдугаар ангийн ээлжгүй учир сургуулийн зүгээс өгч буй давтлагад хамрагдахад хүндрэл байхгүй" гэв.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж