Эцэг, эхээсээ их мөнгө олдог цахим спортын тамирчдыг баалах утгагүй | News.MN

Эцэг, эхээсээ их мөнгө олдог цахим спортын тамирчдыг баалах утгагүй

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Эцэг, эхээсээ их мөнгө олдог цахим спортын тамирчдыг баалах утгагүй

Эцэг, эхээсээ их мөнгө олдог цахим спортын тамирчдыг баалах утгагүй

Ө.Цэлмэг 2016-2019 онуудын хооронд “629” гэх нэрээр “dota2” төрлийн мэргэжлийн тамирчин байсан аж. Өдгөө Монголын электрон спортын холбооны тэмцээн хариуцсан комиссар гэнэ. Түүний ярьснаар цахим спорт Монголд асар хурдацтайгаар хөгжиж буй агаад мэргэжлийн гэж хэлж болохуйц тамирчдын тоо дор хаяж 100 хүрч, цалин нь дунджаар 1-3 саяын хооронд хэлбэлзэж байгаа гэнэ.

Г.Цэлмэг “Цахим спорт бол спорт. Бусад спортын тамирчид юу хийдэг тэр бүгдийг л хийдэг. Судалгаа шинжилгээ, бэлтгэл сургуулилалт, тоглолтын стратеги, төлөвлөгөө гээд бүх зүйлс бий. Цаашилвал одоо баг бүр дасгалжуулагч, сэтгэл зүйч, фитнесийн багш, хоол зүйч, бэлтгэлийн байртай, тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр дэлгэцийн донтолт гэж хэлж болохгүй л дээ. Зохимжгүй зүйл” гэв.

Эцэг эхчүүдийн буруу ойлголт, хараа хяналтгүй байдлаас болж PC, гар утсыг удаан ширтдэг гэдэг утгаар үүнийг дэлгэцийн донтолт, спорт биш гэж үздэг.

Тэгвэл Ө.Цэлмэг хэлэхдээ “Эцэг эхчүүд маань цаг гарган цахим спортын талаар мэдээлэл аваасай. Тэр дэлгэцийн донтолт гэдэг зүйлийн ард юу юу байдгийг судлаад үзээсэй” гэлээ.

Ямар ч зүйлийн тунг хэтрүүлвэл хор болдог.  Жишээ нь, өдөр бүр 4-5 цагаас илүү дэлгэц ширтэж, видео тоглоом тоглож байвал энэ нь дэлгэцийн дон аж. 2003 оноос хүүхдүүд тоглоомд донтох эмгэгийн улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хандах болсон гэнэ. Статистак тайлангаас харахад, хүүхэд өсвөр үеийн клиникт 2013 онд 31, 2014 онд 47, 2015 онд 41, 2016 онд 68, 2017 онд 94, 2018 онд 56 хүүхэд цахим тоглоомд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс хүйсийн хувьд 98-99 хувь нь эрэгтэй хүүхэд, насны хувьд 5-8 дугаар ангийнхан дийлэнх хувийг эзэлж байна.

СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга хүүхдийн дэлгэцийн донтолтын талаар ярихдаа “Тоглоом гэдэг эртнээс яригдаж ирсэн бидний амьдралын салшгүй хэсэг. Ялангуяа бага насны хүүхдийн хөгжлийн чухал хэсэг. Орчин үеийн тоглоом тоглох аргачлал өөрчлөгдөж, өргөн хүрээнд яригдаж, гар утас, таблет, компьютер ашиглаж тоглодог болсон. Иймээс бид тоглоомыг ямархуу байдалтай, хэр хугацаатай тогловол хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө харьцангуй бага вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Хуучин PC-д очиж тоглодог байсан бол одоо байгаа газраасаа онлайнаар тоглодог болсон” гэв.

Судлаач Б.Мөнхзаяагийн 2016 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн 12-16 насны 80 хүүхдийг хамруулсан “Интернэт тоглоомын эмгэгтэй хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог” судалгааны үр дүнгээс харахад нээлттэй бус, бие даасан биш, хариуцлага сул, өөрийгөө хянах чадвар багатай хүүхдүүд интернэт тоглоомд донтох эмгэгтэй байсан аж.

Их сургуулиудын дунд байрлах нэгэн цахим спортын газар буюу  PC-ээр орлоо. Цар тахлын үеийн  хорио цээрийг тавьж, шар түвшинд шилжсэнээр PC тоглоомны газрууд үүд хаалгаа нээх болсон. Арван жилийн өмнө PC тоглоомны газрууд  орон сууцны хонгил, эсвэл жижиг умгар, агаар, зай муутай, харанхуй орчинд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгвэл өнөөдөр үүдний ресепшнээсээ эхлээд тоглоомын заал нь хүртэл орчин үеийн дотор засалтай, байгалийн гэрэл нэвтрэхгүй ч гэрэлтүүлэг, агааржуулалт сайтай орчин, сүүлийн үеийн техник хангамжтай болжээ. Товчхондоо, тоглох бүхий л боломж, ая тухаар хангасан байна.

Оюутан сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан уг цахим спортын газар ачаалал ихтэй, заланд нь компьютерийн гар, хулганы дарагдах чимээ тасралтгүй энд тэндгүй сонсогдоно. Хааяахан баярлаж, хөөрсөн залуусын орилолдох чимээ ч дуулдана. Тоглож байгаа залуусын ихэнх нь оюутнууд байх бөгөөд арван жилийн сурагчид  цөөн харагдав. Харин эмэгтэй хүүхдүүд ганц нэгээр тогтохгүй тоглох аж.

Тус газраар үйлчлүүлж байсан хоёр ч оюутантай ярилцав. Хоёулаа нэр, царайгаа гаргахыг хүссэнгүй. Тэд хэлэхдээ  цахим спортыг ойлгодоггүй, донтолт гэж боддог хүмүүс харааж, зүхнэ гэлээ.

Тэдний нэг нь  МУИС-ийн Бизнесийн сургуульд сурдаг. Түүнээс яагаад PC тоглодог талаар асуухад “Онцын шалтгаан байхгүй ээ. Одоо бол завсарлагаанаараа дараагийн хичээлээ хүлээгээд тоглож байна. Би ч нэг их тоглодоггүй. Хүнд чөлөөт цагаараа хийдэг зүйл байдаг биз дээ. PC тоглох нь тэгвэл миний чөлөөт цагаараа зугаагаа гаргадаг зүйл” гэв.

Мөн тэрбээр PC бол одоогийн залуусын хамгийн ихээр үйлчлүүлдэг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар гэдгийг онцолсон. Түүний хэлсэн ч ортой. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн хажууд, МУИС-ийн урд л гэхэд 3-4 цахим спортын газар бий. Ороход бүгд дүүрэн. Гэхдээ бүгдээрээ тоглодог гэвэл өрөөсгөл болно. Зарим нь хичээлээ, бие даалтаа хийнэ.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан залуу өөрийгөө цахим спортын тэмцээн уралдаанд тогтмол оролцдог бөгөөд өөрийгөө авьяастай биш ч муугүй тоглодог гэж тодотгосон юм. Тэрбээр “Миний мэргэжлийн тамирчин болно, амжилт гаргана гэдэг ч худлаа. Одоогийн энэ арван жилийн 16, 17 настай дүү нар авьяастай, сайн байна. Миний багад PC-ийг хортой, бараг хар тамхи гэж ээж, аавд минь ойлгуулчихсан. Тэгсэн одоо дүү нар мэргэжлийн тамирчин болчихсон аав, ээжээсээ илүү цалин авч байна. Монголд үүнийг хориглох боломжгүй. Сүүлд "PUBG", "dota2", "CS:GO"-ийг Монголд хорино гэсэн мэдээлэл явж байна лээ. Ардчилсан биш Хятад хүртэл энэ төрлийн тамирчдаа дэмжиж, олон улсын тэмцээн зохион байгуулж байна. Гэтэл ардчилсан Монгол Улсад ийм зүйл ярих нь утгагүй шүү дээ” гэлээ.

Монголын CS:GO төрлийн тамирчид жилдээ 50-100 сая төгрөгийн орлого олдог байна.

Цахим спортын тамирчид гадаадаас  бага гэлтгүй валют оруулж ирдэг. Эх орныхоо нэрийг тив дэлхийн тэмцээн, уралдаанд гаргадаг. Монголд орж ирээд удаагүй шинэ мянганы спорт гэгддэг цахим спортын хөгжил, цар хүрээ, зах зээл минут секунд бүрээр үсрэнгүй хөгжиж байна. Манай залуус ч энэ "шуурга"-ны гадна бус голд нь явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-17 213.87.129.216

))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-17 202.9.46.63

хөөрхөн залуу юм, даанч ярьж байгаа юм нь гэж баас л гэсэн үг,

Avatar

Зочин 2022-02-17 103.50.206.95

Mungu harahaaraa bugdiin umnu buuj uguh yum aa. Zarchim, unet zuils mai shdee geed shaachih yum. Setguulchid ni hurtel. Togloom hiideg gadnii kompaniin marketingiin uil ajillagaand avtaad ene shagnalaas ni iluu mungu mongoloos garna shd ee. Ene meniig ni oilgoj baij bich l dee. Yadaj uursduu iim togloom hiigeed gadnaas mungu oldog bolmoor baina shd ee. Iim chiglel ruu temuuleech dee. Chadvargui mongol uheruudee!

Avatar

zochin 2022-02-17 43.228.129.150

Тоглоомд донтсон бүлгүүд, хэт дураар авирлагсад өөрийн алдаа дутагдал, юунд унаж байгаагаа мэдэхгүй сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс донтсон зүйлээ магтаад байж хэрэггүй. Үүнийг төр засаг анхааралдаа авах хэрэгтэй. Ийм юмыг хэвлэлээр ил тавиад байгаа хэвлэл мэдээллийнхэн ч мөнгөнд донтсон байна. Ийм зүйл гэр бүл, улсыг сүйтгэж байгааг мэдсээр байж. Робот шиг аюултай хүн сүрэг гарч байна да.

Avatar

Zochin 2022-02-17 209.126.88.129

Улс төр юм уу бизнист донтох гэж байх уу?

Avatar

Зочин 2022-02-17 209.126.88.129

Улс төр юм уу бизнист донтох гэж байх уу? Дарангуйлагч Дарга шиг аюултай хүн сүрэг байдаг биз дээ.

Avatar

Зочин 2022-02-17 202.9.46.254

Цагийн юм цагтаа, цахим тоглоом одооных.

Avatar

Зочин 2022-02-17 139.5.217.90

Мөнгө олдог нь 1 хувь хүрэх үү? Үрдэг нь 99 хувь. 1 хувьд орох магадлалгүй бол дэмий юм доо.

Avatar

Зочин 2022-02-17 202.9.40.111

40-өөс дээш насныхан үхэж байж улс орон хөгжинө гээд байгаа хүмүүст хэлэхэд, та нар 40 гарсны чинь дараа 20тонгууд 40өөс дээш насныхан үхэж дуусаж байж хөгжинө гэж ярих болно шүү. Ийм эрүүл бус, бусдад буруу тохсон сэтгэхүй, нэгнээ үзэн ядсан, хөгшин залуугаараа талцаад, алалцаад хөгжинө гэж харин ч байхгүй шүү!!! Жаахан юм уншиж мэдлэгээ дээшлүүл.

Avatar

Mongol 2022-02-17 192.82.80.235

Sain baina uu. Door bichsen zaluugiin zov 40oos desh nasniihan duusaj baij mongol hogjine. Tiim uchraas Ta nar songuulia zov ogoh heregtei. Ovoo,emee nar ta nariin aav eej songuulia ediin zasgiin aluurchond ogood baina. Bid ta nariin togloomiig horiogui.

Avatar

zochin 2022-02-17 202.21.100.210

40-өөс дээш насныхан дуусаж байж МОНГОЛ хөгжинөөөөө гэж

Avatar

Зочин 2022-02-17 202.179.26.148

38-39 НАСТАЙ ГЭХЭЭР БАРАГ 40 ДООШ НАСАНД БАГТЧИХАЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. 50 60 7О ОНЫХНЫ АРХИ УУДАГ ТАМХИ ТАТДАГ ХАА САЙГҮЙ САРЬДАГ НОЙЛД ОРООД УСАА ТАТДАГГҮЙ МАШИНЫХАА ЦОНХООР ТАМХИНЫХАА ОКУРКЫГ ХАЯДАГ ЗЭРГИЙГ ХАРААД ЗАЛУУ ҮЕДЭЭ БУРУУ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ ҮЗҮҮЛЖ СУРГАЖ БАЙГААД ОЙ ГУТДАГ Л ДАА. ТАНИЛ ТАЛ НАЙЗЫН ХҮРЭЭЛЭЛ НУТАГ УС ГЭДЭГ БОЛ ТЭР ҮЕИЙНХЭНИЙ ХАР ТАХАЛ МОНГОЛЫН ХӨГЖИЛД ГАЙ БОЛЖ БАЙГАА ЗҮЙЛ.

Avatar

irgen 2022-02-17 66.181.161.33

Яг үнэндээ машин барьж яваа хүн биш нохой авиртай амьтадыг хараарай дөнгөж 20 гарч яваа залуус

Avatar

Зочин 2022-02-17 202.126.89.89

МОНГОЛЫН ИНТЕРНЕД ТӨЛДӨГ ЗАРДАЛ ТҮРЭЭС ХУРААМЖ ХЭД ГЭДГИЙГ ЭХЛЭЭД ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. НИЙТ ТОГЛООМ ТОГЛОГЧДЫН ИНТЕРНЕТЭД ТӨЛЖ БУЙ ЗАРДАЛ ЦАГ ХУГАЦААГ ТООЦВОЛ ЭНЭ НЭГ 100 ГАРАН ТОГЛООМЧЫН ОЛЖ БУЙ 200-300 САЯАС ХОЛ ДАВАХ НЬ ТОДОРХОЙ. ТОГЛООМОНД ЗАРЦУУЛЖ БУЙ ЦАГ ХУГАЦААНЫ АЛДАГДСАН БОЛОМЖЫН ӨРТГИЙГ БҮР ТООЦОХ Ч ХЭРЭГГҮЙ БИЗ. ХЭДХЭН ТОГЛООМЧЫН ОРЛОГООР УУЛЫН ЧИНЭЭ ХАРЫГ ТУУЛАЙН ЧИНЭЭ ЦАГААНААР ДАРАХ ГЭЖ ОРОЛДОХТОЙ ИЖИЛ. НИЙТ МАССААР НЬ ТООЦВОЛ НИЙТ ҮНДЭСТЭН ОЛОХООСОО ХОЖИХООСОО ИЛҮҮ ХОХИРЧ БАЙГАА.

Avatar

Зочин 2022-02-17 209.126.88.129

Чи өөрийнхөө олох хожихоо бод. Нийт үндэстний олох хожихыг их хурал, ерөнхийлөгч, ерөнхий сайд шууд хариуцдаг биз дээ.

Avatar

Зочин 2022-02-17 202.126.88.214

татвар иөлөх үү

Avatar

Сор 2022-02-17 202.126.90.116

Тэгээд улсдаа ямар хэрэгтэй вэ? Хар мал минь. Тоглоомонд донтсон, хүн алаад юу ч бодхооргүй сэтгэхүйтэй болцон хүүхэд олноороо төрөөстэй, улсад 1 ч мөнгөний татвар төлөхгүй хар бараан голдуу үр дүнтэй, спорт гэчихжээ бас шатар, даам харин спорт. Тоглоом тоглоод илүү тэсвэр хатуужилтай болдогыг нь мэдэхгүй л юм байна.

Avatar

Зочин 2022-02-17 202.21.96.212

Шатар улсад ямар хэрэгтэйн? Ер нь сагс, хөлбөмбөг улсад ямар хэрэгтэйн? Яс ярьвал үндэсний бөх улсад яг ямар хэрэг байгаан?

Avatar

Sok 2022-02-17 202.126.90.116

Чи муу нус хүн алдаг тоглоомоо юу гэх гээв. Шалчийтал чинь зодох юмсан

Avatar

Зочин 2022-02-17 202.21.96.212

ХасБанкинд захирал хийдэг 30 гарсан хүн байна. Хаяг: ICC Tower 5 давхар, 502 тоот. Хүрээд ир гөлөг минь.

Avatar

YIKES 2022-02-17 202.21.108.9

Tgvl tnai buhiin p**a nar chn ygd negnige zodoj alaad bgn teriga tailbarlach

Avatar

:)) 2022-02-17 202.21.108.9

Tnai uyiin buhchuud tgd negnige zodoj alaad bgag yu gh u? 🙂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж