"32 багш сайн дураараа нэгдэж монгол бичиг заана" | News.MN

"32 багш сайн дураараа нэгдэж монгол бичиг заана"

"32 багш сайн дураараа нэгдэж монгол бичиг заана"

"32 багш сайн дураараа нэгдэж монгол бичиг заана"

Эх хэл, бичиг гэдэг үндэстний эрхэмлэн дээдлэх зүйл мөнөөс мөн. Монгол хэлний тухай хуульд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахыг тусгасан. Энэ зорилгын хэрэгжилтийг хангах, хүн бүр үндэсний бичгээрээ уншиж, бичиж чаддаг болох хүрээнд өөрийн хувь нэмрээ оруулах санаачилгыг Б.Гүндсамбуу гаргажээ. Сайн дурын үндсэн дээр яагаад энэ ажлыг хэрэгжүүлэх болсон, бэлтгэл ажил, сургалтын төлөвлөгөө боловсруулалт ямар шатанд яваа талаар түүнээс тодрууллаа.

УЛАМЖЛАЛТ БИЧГИЙГ БАЛЧРААС БУУРАЙ ХҮРТЭЛ БҮГД СУРАХЫГ ХҮСЧ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ

Б.Гүндсамбуу: Үнэ төлбөргүй сургалт эхлүүлэх тухай мэдээлэл цахим хуудастаа тавихад маш олон хүн холбогдсон. Анх тооцоолохдоо эхлээд бүртгэл хийж, дараа нь хичээлийн анги танхим бэлдэж, хөтөлбөр гаргана гэж бодож байсан. Гэвч бага ангийн сурагчаас эхлээд бүх насны хүмүүс сургалтад суух хүсэлтэй байгаагаа хэлсэн учир цахим бүртгэлийн хугацааг хойшлуулаад байна. Мэдээлэл сүүлд авсан хүмүүсээс "Бүртгэлээс хоцорлоо" гэсэн гомдол, санал ирсэн учраас бүртгэлийг зогсоох нь зүйтэй гэж үзсэн. Бид хүмүүсийг ялгаварлаж болохгүй шүү дээ. Аль болох олон хүнд үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх боломж олгох нь миний хэрэгжүүлж буй аяны гол зорилго.

Хэдийгээр дэмжиж байгаа хүн их ч сайн дурын аян гэж хүлээж авахгүй байгаа тохиолдол ч гарч байна. Хөтөлбөр ямар удаан гаргадаг юм бэ. Худал мэдээлэл тараагаад, сургалтаа зохион байгуулахгүй л байна гэхчилэн саналууд ирж байна. Миний хувьд анхнаасаа хэлсэн. Гуравдугаар сарын 1-нд сургалт эхэлнэ. Түүнээс өмнө зохион байгуулалт явагдаж дуусах учир санаа зоволтгүй.

Одоогийн байдлаар хөтөлбөр боловсруулалт 25 хувьтай байна. Сургалт заах багш нар сайн дураараа нэгдэж, өдгөө нийт 32 багш хичээл заахаар бүртгүүлсэн. Сургалтад суух хүмүүс бусдын ажлыг хүндэтгэх хэрэгтэй учраас нэг удаа хичээл шалтгаангүй тасалсан тохиолдолд шууд хасалт хийгдэх зарчмаар явна. Хасагдсан сурагчийн оронд дараагийн бүртгүүлэгч элсэнэ. Мөн иргэдээс ирж байгаа саналуудын дийлэнх нь түвшин. Анхан, дунд, гүнзгий түвшингээр суралцагчдад хичээл олгох нь зүйтэй. Аяныг минь дэмжиж санал, хүсэлт өгч байгаа хүмүүст бид хэзээд нээлттэй. Мэдээж хүн цаг зав гаргаж, өөрийн боловсролдоо хувь нэмэр оруулахдаа чанартай мэдлэг авах хэрэгтэй. Тэгэхээр монгол бичгийг суралцагчдын түвшингээр анги, бүлэг болгож заана.

Сургалт орох анги танхим тодорхой болоогүй ч дүүрэг болон аймаг бүрд төлөөлөл болгож нэг бүс тогтооно. Тухайн ангид танхимын сургалт явагдана. Цахим сургалтын хувьд бүлэгт хичээл дарааллын дагуу орж, хүмүүс өөрийн боломжит цагтаа хичээлээ судлаад явна гэсэн үг.

МЭДЛЭГЭЭ БАТАТГАХААР ХАМГИЙН АХМАД НЬ 67 НАСТАЙ ХҮН БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН

Бүртгэл, баталгаажуулалт, боловсруулалт нэгдсэн зохион байгуулалт хийхэд тодорхой хугацаа шаардлагатайг ойлгож, хүмүүс хүлээцтэй байх хэрэгтэй. Хамтран ажиллах, дэмжих хүсэлтээ өгч байгууллага, хувь хүмүүс ч холбогдож байна. Ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэх ажлыг минь ийм олон хүн дэмжинэ гэж төсөөлөөгүй. Алдаа дутагдал олон гарах байх. Тэр бүр дээр хүмүүс ойлгож, хүлээн авч, залруулж өгвөл баярлана. Сайн дурын ажил гэдэг олон хүнийг зэрэг баярлуулах үйлс. Түүгээр ч зогсохгүй эрдэм, мэдлэг түгээх нь хамгийн сайхан зүйл.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажилдаа цаг хугацаа харамгүй зарцуулж байна. Албан бичгээ боловсруулаад, яам болон боловсролын газарт хандахаар төлөвлөсөн.

Цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад чадах хувь нэмрээ оруулах хүсэл минь өнөөдрийн ажлыг санаачлах. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж англи болон орос хэлний үнэ төлбөргүй сургалт цахимаар явуулахад олон хүн идэвхтэй байсан нь сэдэл өгсөн. Тиймээс тодорхой зорилго тавьж, түүнийгээ биелүүлэх шаргуу зүтгэлийн минь ард найзууд, гэр бүл гээд баг бий. Бүгдэд нь баярлалаа.

Сургалт товлосон хугацаандаа буюу ирэх сарын 1-нээс эхэлнэ. Хөтөлбөр батлагдсаны дараа бүртгэнэ. Анх бүртгүүлсэн хүмүүсийн мэдээлэл хасагдсан. Тиймээс нэгдсэн журмаар бүртгэл хийж, нийслэлийн хүмүүсийг дүүргээр, орон нутгийг аймгаар нь анги болгоно. Мөн түвшингээр нь бүлэг болгох юм. Бага хугацаа үлдсэн ч ажлаа амжуулна гэж төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-17 213.87.129.216

))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-17 202.21.127.170

За энэ ажил ямар их үл ойлголцол, будлиан, хэрүүл маргаан дэгдээх бол до. Цахим иргэншил, хөгжил дэвшилд саад л болох байх да. Зүгээр л сэтгэл хөдлөл, Монгол бахархал гэдэг нэрийн доор их л будлиан үүсгэж баллаж байна да.

Avatar

Чингис 2022-02-17 192.82.77.242

1995 оноос төрийн албан хэргийг уйгаржин бичгээр явуулна гэдэг зарлиг 1992 онд гарч байсан юм. 1992 оноос бага ангид уйгаржин бичгийг заагаад бүхэл бүтэн үе туршилтын туулай болоод дууссан. Уйгаржин буюу Худам монгол бичгээр Анагаах ухаан, Тоо, геометр, инженер гээд байгалийн болон нийгмийн бусад шинжлэх ухааныг бичих гэж хамаг цагаа, залуун насаа бараад дуусна. Монгол орныг бичиг үсэггүй болгох хорон бодлого яваад байгаа гэдгийг ойлгоцгоо. Хэрэггүй балай, утгагүй зүйлд цаг зав, хөрөнгө мөнгө үр

Avatar

Зочин 2022-02-17 64.119.31.53

Хэдэн тэнэг сэтгэгдэлээр бусдыг муулах дуртай гаруудын бичсэн зүйлийг бүү тоогоорой. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2022-02-17 66.181.179.210

mongol bish uigur bichig,hegen ue heregleed ongorson bichig

Avatar

Зочин 2022-02-17 103.26.195.132

тшдээ. түүчид нь л сурна биз.

Avatar

arab t*******t bichigtei onigor talibuud l daa 2022-02-17 192.82.83.199

umhii urziisen turaaltai orkuud ingej yawhaar tsahim sport oroldoh bjdee

Avatar

Ха 2022-02-17 202.126.89.17

Орчин уеийн хегжлеес хоцорсон новшнууд одоо болимоор юм. Наад бичиг чинь технологийн хегжлеес хоцрогдсон гэдгийг ойлгох чадваргуй юмнууд хуухдуудийг битгий зовоо. Тэдэнд ШУ хэрэгтэй болохоос та нарын солторол хэоэггуй.

Avatar

Зочин 2022-02-17 103.206.193.66

Манай улс оронд сайн дурын ажил санаачлан, хийдэг соёл, хэв маяг сайн тогтоогүй. Улс эх орныхоо үндэс, хэл соёл, уламжлалыг хадгалан авч үлдэхэд зайлшгүй шаардлагатай байх энэ чухал үед ийм санаачлага гарган нэгдэж байгаа багш нартаа баяр хүргэж, талархаж байна.

Avatar

Завхарсынбээээ 2022-02-17 202.126.89.160

ЯПОН, СОЛОНГОСУУД ХАНЗ ҮСГЭЭ МЭДДЭГ Ч ӨДӨР ТУТАМ, АЛБАН БИЧИГ ХЭРЭГТЭЭ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ, ХАРИН ХЯЛБАРШУУЛСАН ХАНГЫЛ, КИТАГАНА
..ГЭХ МЭТ 24 ТООТ ҮСЭГ ХЭРЭГЛЭЭД ЯВДАГ.

МОНГОЛЧУУД ЭНЭ НЭГ МОНГОЛ БИЧГИЙХЭЭ УЧРЫГ СҮҮЛИЙН 30 ЖИЛ УЧРЫГ НЬ ОЛЖ ЯДААД Л ЯВААД Л БАЙХ ЮМ ‼️ МОНГОЛ ТӨР ЗАСАГТ ТОДОРХОЙ, ЗӨВ БОДЛОГО , ЗОРИЛТ Ч ГЭЖ АЛГА, МОНГОЛ ХҮН АРДАД НЬ НААД ЗАХЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ АЛГА, АЖ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО Ч АЛГА ЗАВХАРСЫНМБЭЭЭЭЭ

Avatar

Зочин 2022-02-17 103.26.193.159

Hujaa la lruud

Avatar

Amar 2022-02-17 124.158.66.181

Монгол бичиг биш уйгаруудын хэрэглэж байсан босгосон араб бичиг.Дурын гадаад хэлээр интернетийн дурын "толь бичиг"-рүү ороод үзчих.Монголын Боловсролын боловсролгүй, Соёлын соёлгүй сайд нар шинжлэх ухаан сөрөхөө хэзээ болих юм бэ? Айн.

Avatar

Зочин 2022-02-17 103.80.210.183

баттулга заагаад байсан биз дээ.

Avatar

зочин 2022-02-17 103.111.68.3

Зөв шүү. Босоо бичиг бол дэлхийд ховор .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж