Хөх ордны шинэ эзний төлөөх ширүүн өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Хөх ордны шинэ эзний төлөөх ширүүн өрсөлдөөн

Хөх ордны шинэ эзний төлөөх ширүүн өрсөлдөөн

Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгчийг сонгох өдөр ойртсоор байна. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор хэд хэдэн нэр дэвшигч бүртгүүлсэн ч эцсийн дүндээ хоёр нэр дэвшигч тунаж үлдэх болно гэж “SeoulZ” агентлаг үзжээ. Тус хоёр нэр дэвшигч нь эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён, Ардын хүчний намаас Юн Сок Ёул нар аж. Бусад нэр дэвшигчдийн хувьд Шударга ёс намын Сим Сан Жун, Эдийн засгийн сайд асан Ким Дун Ён болон Ан Чол Со зэрэг улс төрийн зүтгэлтнүүд юм.

Сөрөг хүчний нэр дэвшигч шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоно гэх суртал ухуулга Өмнөд Солонгосын цахим сүлжээгээр тархах болов. Сөүл хотын даргын сонгуулиар сөрөг хүчний Консерватив Ардын хүчний намаас нэр дэвшигч О Се Хун 57.5 хувийн санал авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигч Пак Ён Сун ердөө 39 хувийн санал авчээ. Харин Пусан хотын сонгуулиар Консерватив Ардын хүчний намаас нэр дэвшигч Пак Хён Жун 62.7 хувийн санал авсан байна. Эдгээр нь Өмнөд Солонгосын Консерватив Ардын хүчний нам 2022 онд Хөх ордныг эзэгнэнэ гэсэн тод дохио юм. Ардчилсан нам урагшлахын тулд өөрсдийн брэндээ өөрчилж, Мүнийн засаг захиргаанаас холдох эсэхээ шийдэх ёстой болж байна.

Мүнийн засаг захиргаа хэрхэн өрнөсөн бэ?

Мүн Жэ Ин Ардчилсан намынх ба 2017 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Түүний засаг захиргаа сайн, муу олон шийдвэр гаргажээ. Мүнийн 2017 оны сонгуулийн кампанит ажлын амлалтад ажлын байр бий болгох, гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд компаниудыг дэмжих зорилгоор 10 их наяд вон (8.9 тэрбум доллар)-ын төсвийн урамшуулал олгох санаа туссан аж.

Мүнийн зорилго бол чинээлэг хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх замаар төрийн албанд 810.000 ажлын байр бий болгох явдал. Мөн тэрбээр ил тод байхаа амалж, ерөнхийлөгчийн Цэнхэр ордонг Сөүл хотын төвд байрлах засгийн газрын цогцолбор руу шилжүүлэв.

Мүн ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж амласан ч 2019 оны байдлаар Солонгосын ажилгүй иргэдийн тоо 4.5 хувь болтлоо өсчээ. Нийт ажиллах хүчний 25-34 насныхан тогтсон ажлын байр олж чадаагүй ба 2018 оны мэдээллээр 338000 нь залуу төгсөгч байна гэсэн тоон үзүүлэлт гарсан байдаг. Үүний гол шалтгаан нь ажиллах цагийн хуваарийг багасгасантай холбоотой гэх таамаг бий. Тухайн үед ажлын цагийг долоо хоногт 68-52 цаг болгон бууруулжээ. Гэхдээ нөхцөл байдал арай дээрдэж, 2021 оны байдлаар ажилгүй иргэдийн тоо 3.7 хувь болж буурсан байна.

Өмнөд солонгосчуудын хувьд Мүн тийм ч сайн ерөнхийлөгч байсангүй. Жилээс жилд хийсэн ажилд нь дургүйцэн, өөр боломжит хувилбарууд байх боломжтой гэж шүүмжилдэг байжээ. Мүнтэй хамтран ажиллагчид түүнийг гаднаа их зөөлөн хүн мэт харагддаг ч их зөрүүд, хэрцгий хүн гэж хэлэх нь бий. Тэрбээр АНУ-тай хамтрахаа онцолж, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг устгах баталгаа шаардлагатайг онцолжээ.

Үүний зэрэгцээ Мүн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах итгэл найдвартай байгаагаа илэрхийлсэн. Гэвч тэрбээ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжиж, цуцлах боломжийг нээлттэй үлдээж, цөмийн зэвсгээс ангижрахын оронд Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд Хойд Солонгостой энхийн гэрээ байгуулах нь нэн чухал гэдгийг онцолсноор нэлээн шүүмжлүүлсэн ажээ.

                                            Ардчилсан нам уу , Ардын хүчний нам уу?

Өнгөрсөн жилүүдийн нэгэн адил энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчид Ардчилсан нам болон Ардын хүчний нам гэсэн хоёр сонголттой учрах болно. Сөрөг хүчний Ардын хүчний нам 2016 оны авлигын дуулианд өртсөн. Энэхүү дуулиан нь тухайн үеийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг эцсийн эцэст шоронд хориход хүргэсэн. Гэсэн хэдий ч тус нам 36 настай Ли Жүн Сок гишүүнийг шинэ даргаараа сонгосон байна. Энэ нь Өмнөд Солонгост үе залгамжлах шинэ итгэл найдвар төрүүлжээ. Тэрбээр баячуудыг дэмжсэн, холбогдсон тогтолцооны эсрэг тэмцэхийг уриалснаар сонгогчдын итгэлийг дахин хүлээсэн байна.

Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгчийн өмнө тулгараад байгаа хамгийн том асуудал нь мэдээж Covid-19 цар тахлын эсрэг тэмцэхээс эхэлнэ. Олон нийтийн томоохон цугларалт хийхээс сэргийлсэн удирдамжийн улмаас олон бизнес эрхлэгч хохирсон ба тэдний асуудлыг шийдэх хэрэгтэй. Түүнчлэн Хойд Солонгосоос цөмийн аюул заналхийлж, орон сууцны үнэ өсч, залуучуудын дунд ажилгүйдэл өндөр, тэгш бус байдлын зөрүү, АНУ, Хятад, Япон улстай гадаад харилцаа тогтоох зэрэг томоохон асуудлууд тулгарна.

Дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой хоёр хүн нь хэн бэ?

Юн Сок Ёул, Ли Жэ Мён нар авлигын хэрэгт холбогдсон хэмээн бие бие рүүгээ дайрсаар ирсэн хүмүүс. Хэн нэгэн нь сонгуулийн дараа шоронд орно гэж хүртэл мэдэгдсэн. Ли нь Кёнги мужид газар хөгжүүлэлтийн асуудалд нэр холбогдоод байсан. Юныг ерөнхий прокуророор ажиллаж байхдаа улс төрд хамаагүй, хөндлөнгөөс оролцсон гэж буруутгагдаж байсан арвин түүхтэй хүмүүс билээ.

Юн Сок Ёул

1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Сөүл хотод төрж, өссөн. Өмнөд Солонгосын хуульч, улстөрч ба 2019-2021 онд ерөнхийлөгч Мүн Жэ Инийн үед Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор ажиллаж байсан улсын прокурор асан. Өмнөд Солонгосын ерөнхий прокурорын хувьд Юн ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн.Юн  Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн гол сөрөг хүчин болох консерватив Ардын хүчний намаас нэр дэвшиж байгаа юм. Мүүнийн  захиргааг хамгийн том агуулгаар  шүүмжилснээр Юн  олон нийтээс ихээхэн дэмжлэг авсан. Сонирхуулахад, Юн Сок Ёл бол Солонгос дахь консерватив үзэлтнүүдийн дунд маш их алдартай бөгөөд аливаа зүйлийг урагшлуулах, хурдацтай хийх хэн нэгэнтэй хамтрахыг хүсдэг. Тэрбээр Samsung Electronic-ийн дэд дарга Ли Жэ Ён, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ зэрэг корпорацын удирдагчдын авилгын эсрэг тэмцдэг гэдгээрээ алдартай байсан тул солонгосчуудын дунд маш их алдартай ч гол  тэргүүлж яваагийн шалтгаан нь Мүүнийн  захиргааг эсэргүүцэж байгаатай холбоотой. Юн  Мүүнийн засаг захиргаанаас болж гацсан Үндсэн хууль, шударга ёсны зарчмыг сэргээхийг хүсч байгаагаа олон удаа илэрхийлсэн байна. Юн Сок Ёул сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол гарчиглах сэдэв  болсон. Түүний хадам ээжийг эмнэлгийн бизнестэй холбоотой залилан, эмнэлгийн хууль зөрчсөн хэргээр буруутгаж, 3 жилийн хорих ял оноосон байдаг. Нэмж дурдахад түүний эхнэр Ким Кеон Хи 2012 онд гэрлэхээсээ өмнө нэгэн зочид буудлын шөнийн цэнгээний газарт удирдах эзэгтэй байсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тарж байсан. Тэрбээр эдгээр мэдэгдлийг үргэлж үгүйсгэсээр ирсэн аж. Эдгээр асуудлуудыг үл харгалзан Юнд иргэд  маш их дэмжлэг үзүүлсээр байна. Юныг  консерватив сөрөг хүчний Ардын хүчний намд элссэнээр алдартай болсон  гэх хүмүүс цөөнгүй ба ирээдүйд алдар нэр, улс төрд үзүүлэх нөлөө нь нэмэгдэх аваас өөрийн хувийн намаа байгуулах магадлалтай гэж үзэж байна.

Юны гол кампанит амлалт нь : АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх

                                                              Өмнөд Солонгост дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлнэ

                                                               ESG буюу Байгаль орчин, нийгэм, компанийн засаглалд  илүү хүчтэй туршлага, уур амьсгалын өөрчлөлт

                                                                Олон талт байдал, хүртээмжийг сайжруулж, жендэрийн цалингийн зөрүүг арилгах зэрэг юм.

                                                                      Ли Жэ Мён

Юн нэлээн иргэдийн дунд алдартай байж болох ч И Жэ Мён түүнтэй үргэлж хамтдаа нэгнээ буруушаасаар  байдаг. Ли 2017 онд Өмнөд Солонгосын одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй өрсөлдөж байсан. Тэрбээр 1964 оны арванхоёрдугаар сарын 22-нд Андонд төржээ. Ли 2018-2021 онд Кёнги мужийн 35 дахь Засаг даргаар ажиллаж байсан Өмнөд Солонгосын улс төрч, зохиолч, тэтгэвэрт гарсан иргэний эрхийн хуульч юм.  Ли Зүүний үзэл баримтлалтай. Гэхдээ зүүний нам Лиг  гадны хүн гэж үздэг бөгөөд одоогийн засаг захиргаанд сэтгэл дундуур байгаа хүмүүс Лиг дагах нь элбэг ажээ. Тэрбээр Солонгост UBI (Бүх нийтийн суурь орлого)-ыг хүлээн авах талаар шуугиан тарьсан. Энэ нь түүнийг коронавирусын тахлын үед манлайлж, төв засгийн газраас түрүүлж орон нутгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаснаар  Солонгосчуудын , ялангуяа залуу үеийнхэний магтаалыг хүртчээ. Лиг  ихэвчлэн АНУ-ын сенатор Берни Сандерстай харьцуулдаг байна. Ли Жэ Мёныг урагшлахад тулгарах  асуудал бол ерөнхийлөгч Мүүнээс дэмжлэг аваагүй явдал юм. Мөн Солонгосын Ардчилсан намын үндсэн гишүүд/хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс дэмжлэг авч чадахгүй тул кампанит ажил нь бага зэрэг удаашралтай байх төлөвтэй байна. Мүүнийг дэмжигчид Ардчилсан нам дотор олон хэвээр байгаа тул энэ нь маш том асуудал юм. Лигийн хамгийн том дуулиан нь Ким Бү Сон гэх жүжигчин  өөртэй нь гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэж мэдүүлсэнтэй холбоотой юм. Ли үүнийг үгүйсгэсэн. Дараа нь  жүжигчин Ким Лиг гүтгэсэн хэргээр шүүхэд дуудагджээ.

Лигийн гол кампанит амлалт нь: Хойд Солонгостой илүү их харилцаа холбоо тогтоохыг хүсч байна

                                                              Гэр бүлийн удирддаг конгломератуудыг шинэчлэх

                                                               Хүмүүсийг 20 нас хүрэхэд нь ойролцоогоор 90,000 доллар өгөх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хүсч байна.

                                                                Өмнөд Солонгос дахь UBI

UBI гэж юу вэ?

Бүх нийтийн суурь орлого гэдэг нь тухайн хүн амын бүх иргэд хууль тогтоомжид заасан, засгийн газраас олгодог ижил хэмжээний санхүүгийн тусламжийг ямар ч арга хэрэгсэлгүйгээр тогтмол авдаг нийгэм-улс төрийн санхүүгийн шилжүүлгийн бодлого юм. Суурь орлогыг үндэсний, бүс нутаг, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж болно. Хэрэв түвшин нь тухайн хүний үндсэн хэрэгцээг хангахад хангалттай (өөрөөр хэлбэл, ядуурлын шугамаас дээш буюу түүнээс дээш байвал) үүнийг заримдаа бүрэн үндсэн орлого гэж нэрлэдэг.

Эх сурвалж: SEOULZ / WIKIPEDIA 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж