Ц.Дашдоржийн “Бээжин-2022” паралимпийн эрх баталгаажлаа

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Бээжин 2022

Ц.Дашдоржийн “Бээжин-2022” паралимпийн эрх баталгаажлаа

Ц.Дашдоржийн “Бээжин-2022” паралимпийн эрх баталгаажлаа

“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монгол тамирчдын нэрс эцэслэн баталгаажлаа. Гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ аваад байгаа бол өчигдөр/2022.02.15/ 17:00 цагийн орчимд Ц.Дашдоржийн паралимпийн наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажив. Ингэснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар “Бээжин-2022” өвлийн паралимпийн гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гарааны 1.2 км-ын зайд уралдахаар боллоо.

Тэд гүйлтийн цанын ДАШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, дээрх нормативыг биелүүлжээ. Ц.Дашдорж паралимпод анх удаа оролцох гэж буй нь энэ. Харин Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д оролцож, “Бээжин-2022” гээд гурав дахь паралимпдоо өрсөлдөх гэж байна. Монголын гүйлтийн цанын паралимпийн эрх авсан баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог удирдан бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж