ШЕЗ-д Р.Батрагчааг хууль бусаар томилоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

ШЕЗ-д Р.Батрагчааг хууль бусаар томилоогүй гэв

ШЕЗ-д Р.Батрагчааг хууль бусаар томилоогүй гэв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Р.Батрагчааг хууль бусаар томилсон гэх шүүмжлэл гарах болов. Тэрбээр өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нь энэхүү томилгоо шударга бус болсон гэж үзэж байгаа юм. Энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Р.Батрагчаа нь Эрчим хүчний яаманд ажиллаж байсан нь үнэн. Түүний хувьд хуульч мэргэжилтэй. Нийгмийн сүлжээнд ярьж байгаа шиг томилгоо шударга бус болоогүй. Хуулийн дагуу томилгоог явуулсан” гэх тайлбар өгсөн юм. Тус зөвлөлийн энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаас Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Рагчаагийн Батрагчааг томилжээ. Түүний хувьд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар сүүлийн хоёр жил ажилласан.

Товч намтарыг нь дурдвал, 

  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/,
  • 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр,
  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс, 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэжээ.
  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш,
  • 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч,
  • 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч,
  • 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч,
  • 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч,
  • 2012 оноос “Jessup Cup” шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч,
  • 2013-2016 онд Өмгөөллийн Эй энд Эй Партнерс хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
  • 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга,
  • 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга,
  • 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж