Гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчихгүй юмсан! | News.MN

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчихгүй юмсан!

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчихгүй юмсан!

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчихгүй юмсан!

Монголд намчирхсан сонгуулийн үр дүнд засгийн эрхэнд гарсан нөхөд өмнөх засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой, овоо урагш алхах бодлого, чиглэлтэй яам, агентлагуудыг татан буулгасаар ирсэн. Үүний нэг жишээ нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар юм.

Засгийн газар өнөөдөр хуралдаж, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж буйгаа зарлалаа. Цоо шинэ юм биш л дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлаг 1996 онд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг Засгийн газрын бүтэц дотор бие даасан агентлагийн хэмжээнд ажиллаж байсан гэсэн үг.

Түүх сөхвөл, 20 жилийн хугацаанд 20 удаа нэрийг нь өөрчилж, эсвэл харъяа яамыг нь сольж байжээ. Дээрх хугацаанд Дэлхийн банкнаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлагийн үйл ажиллагааг сайжруулна гэж олон сая ам.доллар авч байсан ч 2016 онд агентлагаа татан буулгасан. Түүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалтаа бүртгэж чадахаа больж, Монголбанк нэг өөрөөр, Сангийн яам нэг өөрөөр бүртгэдэг, бүртгэлийн газар нь бүр өөрөөр бүртгэдэг болсон аж.

Сангийн сайд Б.Жавхлан олон жил тасарсны эцэст, манай засгийн газрын үед, Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулагдлаа гэж онцлов. Асуудал манай, танай засгийн газрын үед гэхдээ бус, гол нь гадаадын хөрөнгө оруулалт татаж, улс орны эдийн засгаа өөд татах билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулснаар Сангийн сайд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт дунд, урт хугацаандаа маш тодорхой болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын бүтээн байгуулалт болон эдийн засгийн бусад салбаруудтай холбоно. Мөн Монгол оронд хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжууд, эдийн засаг бизнесийн салбаруудыг гадаадын хөрөнгө оруулалтын агентлагаар дамжуулж, таниулах сурталчлах гэх мэт ажлуудыг өргөн хүрээнд хийх засгийн газрын агентлаг бий болж байна.

Цаашлаад удахгүй Монголын эдийн засгийн форум, тасраад байсан ДАВОС-ын уулзалтад бэлтгэх, мөн энэ жилээс эрчтэй хэрэгжүүлж эхэлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажилтай уялдуулж, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд 30 хүний бүтэцтэй байгуулахаар төсөвт тусгагдсан” гэж мэдэгдсэн.

Гадаадын хөрөнгө оруулагчдад “найр тавьж” эдийн засгаа сэргээхээр хичээж буй нь сайн мэдээ л дээ. Гэхдээ тэд юунд дургүйлхэж, юунаас болгоомжилж, яагаад Монголоос дайжих болсон бэ гэдгийг маш сайн санаж, анхаарч ажиллах нь чухал.

Монголд гадаадын орнуудаас хөрөнгө оруулах сонирхол буурсан гол шалтгаануудыг нэрлэ гэвэл тогтвортой бодлого үгүй, орвонгоороо хэзээ ч өөрчлөгдөж мэдэх хууль, эрх зүйн таагүй орчин гээд тоочвол уртаас урт жагсаалт үүснэ. Ийм “хамелеон” бодлоготой улсад хөрөнгө оруулж, эрсдэл хүлээх “тэнэг” гадаад цөөхнийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд сайтар ойлгуулсан.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч 35 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд онцгой анхаарах цаг болсныг, мөн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэйг сануулсан хэрэг юм.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд Засгийн газраас 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 24 улстай “Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээр байгуулжээ.

Гэвч хөрөнгө оруулах орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад эрх зүйн баталгаа олгох, дэмжих, хөрөнгө оруулалтын үр ашгийг илүү шинэ түвшинд гаргах нь чухал.

Монголд хөрөнгө оруулсан хэмжээ 2016 онд 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 3.1 тэрбум буюу сүүлийн найман жилийн дээд түвшиндээ хүрч, харин 2021 оны байдлаар бараг гурав дахин буурч, 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Монголд оруулсан хөрөнгө оруулалтын үнэмлэхүй дийлэнх хэмжээ буюу 70 хувь нь уул уурхайд ногдож, худалдаа үйлчилгээний салбар 17 хувийг эзэлж буй статистик мэдээлэл бий.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалттай холбогдуулан "гэнэтийн" шийдвэрүүд гаргадаг нь үйл ажиллагаа явуулахад маш их хүндрэл учруулдаг. Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд удаан хугацаагаар хойшлуулдаг, гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт мөн адил удаан хугацаагаар хойшилдог. Тухайлбал, захиргаа, шүүхийн үйл явц 18-24 сараас багагүй хугацаанд үргэлжилдэг зэрэг хүндрэл бэрхшээлүүд хэлдэг.

Эдийн засгаа сэргээж, эрчимжүүлэхийн тулд тэдний энэ мэт “гомдол, санал”-ыг онцгойлон анхаарч, улстөржилгүй, харилцан ашигтайгаар, гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх бодлого баримтлах нь чухал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-02-16 66.181.161.100

Хөрөнгө оруулалтын зорилго, хүрэх үр дүнг тодорхой зааж өгөх ,хамгийн гол нь Монгол улсад ямар өгөөж бгаа, ямар сөрөг нөлөө бгааг урьдчилан тогтоох. Ямар үр дүнд хүрэхгүй хоосон 50 мянган доллар бол хөрөнгө оруулалт биш. Хөрөнгө оруулалт нэрээр эд йн засгийг боймлох, монополь бий болгох зэргээс болгоомжлох олон асуудал бий. Хоосон лоозон хэрэггүй

Avatar

Зочин 2022-02-16 203.23.199.236

фэнгшуй Ганбаатар мэтийн гаднийханг шантаажлаад сурчихсан новшнуудаасаа салах хэрэгтэй лдээ

Avatar

Зочин 2022-02-16 202.21.118.178

Ямар ч улс орон гаднын хөрөнгө оруулалт татахгүйгээр хөгжсөн түүх байхгүй. Хөрөнгө оруулалтын газар нь цаашид тогтвортой, шуурхай, чадварлаг баг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Дээрээс нь сум багийн засаг дарга нараас эхлээд төрийн хуулиа сахин биелүүлдэг, хөрөнгө оруулагч нарыг дарамталдаггүй байх нь хамгаас чухал.

Avatar

Зочин 2022-02-16 202.126.89.94

Занданг байхад юу гэж мөнгөө бариад ирэхэв дээ

Avatar

МОНГОЛ УЛС ГУЙЛГАЧИН ОРОН БИШ. 2022-02-16 202.179.26.141

32 ЖИЛ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ЯРИЛАА. ЮҮ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ВЭ . ЮҮНД ХЭДЭН ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ БОЛООД БАЙНА ВЭ. ТЭР НЬ УЛС ОРОН НИЙГЭМ ХҮН АРДАД ЯМАР ХЭРЭГТЭЙ ТУСТАЙ ВЭ. ДОТООДООС МӨНГӨ ХӨРӨНГӨ ОЛДОХГҮЙ БАЙГААМ УУ. ЭНЭ ИХ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЭНЭ ИХ АВИЛГА ТОНУУЛ, ДАЛД ЭДИЙН ЗАСАГТ АСАР ИХ МӨНГӨ ЭРГЭЛДЭЭД БАЙГААМ БИШ ҮҮ. ӨШӨӨ ЦААНА НЬ АВЧ ЧАДДАГГҮЙ УУЛ УУРХАЙН ТАТВАРУУД БОЛОН УСНЫ ТӨЛБӨР ГЭХЧИЛЭН АСАР ИХ САНХҮҮГИЙН НӨӨЦ БАЙГААМ БИШ ҮҮ… ГУЙЛГАЧИЛАХАА БОЛИМООР БАЙНАА

Avatar

Зочин 2022-02-16 103.80.210.183

ашиг олохын тулд мөнгө зараад 1 төгрөгийг 1000 төгрөг болгоод гарах хүмүүсийг хөрөнгө оруулагч гэж нэрлэхээ болиод ашиг олз хайгчид гэж залруулан нэрлэмээр байна. тэрэн дундаас нь татвар ашиг олж хүмүүсээ дээшлүүлэх нь удс төрийн нарийн тоглолт юм л даа.

Avatar

10 хувийхан өлөнтөж бхад хэн зүглэх 2022-02-16 202.9.40.44

Английн ЕС жонсоны дүүг хүртэл дээрэмдэж мУ-аас гаргаж дэлхийд цууд гарсан монголд хэн орж ирэх билээ? Наанаа гоё яриад цаана нь 10 хувь харсан өлөн түшээд өлсгөлөн чоно адил эгнэлдэж бхад хэн Мнгл руу зүглэх билээ?

Avatar

бөбө 2022-02-16 192.82.69.27

Монголд доллар оруулж ирдэггүй бол гадаадын хөрөнгө оруулагч биш хөрөнгө гаргагч гэж тооцох ёстой. Хэрэв манай улс үйлдвэрлэгч болчихоод хангалттай хэмжээний валют олдог бол түүний тодорхой хэмжээнд квотоор хоол ч юм уу манайхаас доллар гаргахыг зөвшөөрч болно. Ийм л энгийн дүрэм үйлчлэх ёстой. Тэрнээс энд хоол хийж зараад мөнгөө аваад гардаг юм бол хөрөнгө оруулалт биш.

Avatar

Зочин 2022-02-16 202.131.225.197

onigoo shig yum boldog geseen manai ene teriig surgaad tendee amidruulaad ug ch gedeg biluu iim uls yaj hugjinuu

Avatar

Зочин 2022-02-16 202.126.88.53

Саяхан б** тулгаад тусгай ажиллагаа явуулж амжилттай баялагаа буцааж авлаа гээд сүр бадруулаад байсан одоо урьж байна гээд бдаг дахиж б** тулгуулж хөөгдөх гэж мөнгөө бариад ирэх тэнэг энэ засгийн үед л лав байхгүй л болов уу

Avatar

Зочин 2022-02-16 108.162.190.109

Гадаадын хөрөнгө оруулагч нарыг ямар салбарт яаж оруулах хуулиа нягтлан гаргаад тогтвортой мөрдвөл тэд орж ирнэ элдэв хөнгөлөлт тогтвортой байдлын гэрээ гэсэн өөрсдийгөө боомилсон юм хэрэггүй.

Avatar

Зочин 2022-02-16 107.127.39.10

Одоо монголыг зүглэх тэнэг толгой олодох юм уу? Орж ирснийг нь бүгдийг нь шулаачин мөлжөөчингөөр нь дуудаад,гүтгээд доромжлоод,шорон оронгоор айлгаад дээрэмдээд хөөгөөд явуулсан шүү дээ…..одоо бол Хятадууд л хахуулийн мөнгөө бариад манайх руу ирвэл их юм…..

Avatar

Juliana 2022-02-16 217.138.202.150

Би Монголын Эрдэнэтийн Жулиан байна. Миний бөөрийг 450,000 доллараар худалдаж авсан DR LUCIEN эмнэлэгт талархлаа илэрхийлэхийн тулд энэ хэрэгслийг хурдан ашиглая.
Тэд бөөр худалдаж авсаар байгаа бөгөөд тэдэнтэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM имэйлээр холбогдоно уу.

Avatar

Зочин 2022-02-16 213.87.89.79

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-16 202.126.88.235

Засагт нь байгаа хулгайчууд ашиг хараад хараад хийлгэх юм уу.

Avatar

Зочин 2022-02-16 1.230.76.219

Гуйлгачин гентэй юмнууд улс төрч болохоороо гуйлга гуйж гадаадын хөрөнгө оруулалт ярьдаг . Жинхэнэ удирдагч бол өөрсдийн чадлаар хөгжиж чаддаг . Монголд дауны синдромтонгууд улс төрд гарихдаг

Avatar

иргэн 2022-02-16 43.242.243.249

Хаянхярваа, 10 хувийн Даваасүрэн гэх мэтийн авилагчдаар төрийн алба дүүрсэн байхад юу гэж гадны хөрөнгө оруулалт орж ирэх вэ, урьж авчраад дарамталж авилга нэхнэ, өгөхгүй бол зөвшөөрөл лицензийг нь гаргаж өгөхгүй гацаана, бүр болохгүй бол татварын баахан өрөнд оруулж банкны дансыг нь хаана, за тэгээд монголд байх хугацаа дууссан гээд визийг нь сунгахгүй, дараа нь хугацаа хэтэрсэн гээд албадан гаргана,
ийм люм болдог шүү дээ, дээр нь манай орон нутгийн гарууд мөнгө нэхэж дарамтална???

Avatar

adr 2022-02-16 202.9.47.37

зүгээрл татварааа олигтой авч сур бүү төриин хулгаачуууд холилдох хэрэггүй лалруудааа

Avatar

Onoch 2022-02-16 66.181.161.49

Монголд 200 сая доллар татвар, цалин хэлбэрээр үлдээгээд 3 тэрбум аваад талийсан Бороо, жил бүр 1.5 тэрбум зөөчөөд 12 жил зөөсний дараа монголчууд та нар 2.3 тэрбум долларын өртэй бна гэж гайхашруулдаг олон сайн гадаадын хөрөнгө оруулагчтай улсдаа бид.

Avatar

Иргэн 2022-02-16 139.5.217.117

2012 оны ГХО-ыг хөөж гаргасан хуулийг чинь Занданшатар нар санаачилсан бус уу?! Салхитын мөнгөний ордыг гадаадынханаас дээрэмдэж авсан хүн нь хэн билээ?!?!?! Ерөнхийлөг, Ерөнхий сайд нар нь бүгдийг төрд хураан авч социализм байгуулах сонирхолтой, зах зээлийг ойлгодоггүй хүмүүс, иймэрхүү удирдагч нартай улс руу ГХО орж ирэх үү

Avatar

Зочин 2022-02-16 203.91.115.52

Цаад төрд гарсан хэдэн луйварчиддаа л хэл дээ.

Avatar

Zochin 2022-02-16 103.26.195.83

Gadaadiin gurungu oruulaltiin demjlegiin hamgiin tom jishee ni Angliin erunhiin saidiin duug hamag umiig ni huihlaad zalidaad yavuulsan tod jishee baina.Number vaan ii songosog jisheenees avahuulaad mash olon shil shilee darsan jisheenuud mash olon bna. tedniigee hohirolgui bolgoogui tsagt ch teneg l bish bol 30 hunii ch bai 300 ch bai huneer dalluulaad hudlaa hedgiig yamarch teneg hun medne sh de bas l neg oron too nemsen mungu ugaalt bolno doo!

Avatar

Зочин 2022-02-16 66.181.187.62

2012 онд баталсан хуулиар Оюу толгойгоос бусад барууны хөрөнгө оруулалтыг "амжилттай" хөөж гаргасан! Ганц үлдсэн Оюу толгойг УИХ-ын гишүүд нь манлайлан харааж зүхэж хөөж туугаад байхаар ямар дурак орж ирэх вэ дээ? УИХ-ын гишүүн Болорчулуун, Даваасүрэн, хиншүү Ганбаа мэт төрийн албан хаагч нар нь гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж туудгаа юуны түрүүнд болих хэрэгтэй байна! Үүнд намын дарга=Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч хоёр бүр онцгой анхаарах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2022-02-16 66.181.187.62

Монголын төр гадаадын хөрөнгө оруулалтын талаар нэг л бодлоготой баймаар байна: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гад.хөрөнгө оруулалтыг уриад байдаг, гэтэл төрийн дунд, доод шатны зарим нь харааж зүхээд хөөж туугаад байж таарахгүй!!! Төр гэдэг юм байгаа л юм бол хатуу нэг бодлоготой гэдгээ харуулах нь чухал байна шүү!!!!

Avatar

Зочин 2022-02-16 202.126.90.1

АШИГГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ЯАХ ЮМ БЭ

Avatar

Бат 2022-02-16 202.126.89.206

Монгол төр нь бизнес эрхлэгчид , төр засгийн дарга болон ажилтнууд нь бүгд хулгайч сэтгэлтэй Гадаадын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулсан эхний хэдэн жил гайгүй ажиллаж байгаад яг ажил нь жигдрээл ирэхий үед төр засаг хулгайч бизнесийнхтэй хамтарч байгаад элдэв янзаар дарамталж байгаад хөгөөд гаргаад бизнесийн булааж авдаг оронд хэн орж ирэх вэ дээ. Үүний тулд УЛс төрөөс УИХ-аас бизнесменүүдийг холдуулах, төр засгийн түшмэдүүдийг зөв сонгох нам төвтэй төрөөс хууль төвтэй төрд шилжих

Avatar

Зочин 2022-02-16 122.201.22.61

Аль хэдийн хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн хөрөнгийг цар тахал нэртэй 2 жил царцаасан ч одоо бас визний асуудал нь үнэн тодорхойгүй. Шаардлага нь байнга өөрчлөгдөнө.

Avatar

ИРГЭН 2022-02-16 192.82.64.190

ГАДНААС ХХӨРӨНГӨ ОРУУЛНА ГЭЭД ХЯТАДААС ӨӨР БАЙХ БОЛОВ УУ ,,,,БҮГДИЙГ ШАХУУ ЦЭВЭР ЦУС ЭНЭ ТЭРЭ ЯРИАД ХӨӨСӨН САНАГДАНА,,,,ОХУ-ЫН ХУВЬД НЭГ ИХ СОНИРХОХГҮЙ Л БОЛОВ УУ ,,,,ТЭРТЭЙ ТЭРГҮЙ БИДНИЙГЭЭ БИДНЭЭС ИЛҮҮ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ ,,,

Avatar

Монгол инженер 2022-02-16 64.119.19.193

Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг хөөгөөд олон жил болж бна. Манайх шиг жижиг орон бүү хэл баялагтай, шинжлэх ухааны том потенциалтай, бүх салбартай чадварлаг боловсон хүчинтэй, хойт өмнөх хоёр хөрш маань гадаадын хөрөнгө оруулалтыг дулдуйдаж ямар хурдан хөгжиж бна гээч. хичнээн сайхан хууль байлаа ч хөдөөд морь унасан, ташуур барьсан нэг нөхөр ташуурдаад хөөгөөд явуулчихаар гадаад хүн монголд яаж хөрөнгө оруулах билээ дээ. Санасны гарз. тиймээс даяр монгол нэг тийш харах хэрэгтэй.

Avatar

Тороол 2022-02-16 202.21.108.182

Тороол коммент байна.

Avatar

Зочин 2022-02-16 139.5.216.148

Оюуэрдэнэ бизнесийн талаар дээр үнэхээр балчирдах бөлгөө.Хүрэлсүх Оюуэрдэнэ нар амьдралдаа ганц компани байгуулаад хөдөлмөрлөж үзсэн бишээ. тендер ч мэдэхгүй шүү. Худлаа битгий гадаадын хөрөнгө оруулалт гэж бүлтэрээ. Бизнес худалдаа наймаа гэдэг чинь эдний хийдэг ажил биш

Avatar

Зочин 2022-02-16 202.55.188.86

Гадны херенге оруулагчдыг ургээхгуй гээд тэдэнд газар нутгаа ухуулж, иргэдээ хямд хелсеер боолчлуулж хучиндуулж, татваргуй, хамаг баялагаа егсенее еерсдее баахан ер хоосон нухнуудтэй улдэх юмуу?

Avatar

Үхэр лалрууууууууд 2022-02-16 66.181.181.121

Ядаж монгол хэлээр зөв бичээрэй биздаааа минь лалаааар биздаааак шүү нүх гэж бичдэг юм хүчин гэж бичдэг юм бизпааааакууудаааааа

Avatar

Оноч 2022-02-16 66.181.161.100

Үхлээ муу тролл. Далдрасай

Avatar

Зочин 2022-02-16 192.82.64.158

Амьгүй хөрөнгө оруулалтын хуультай , татварын хуулиас бусад хууль нь хөрөнгө оруулагч нарт үйлчилдэггүй төрийн байгууллага нь шат шатандаа хөрөнгө оруулагч нарыг доллар гэж харан дарамталдаг , төр нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чаддаггүй дорой , хууль дүрэмгүй , хөрөнгө оруулаад өгөөч гэж гуйж гувшиж байж авчирчихаад хөрөнгөө оруулсных нь дараа хөрөнгийг нь хураагаад хөөгөөд гаргадаг улсад хэн хөрөнгө оруулалт хийхэвдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж