Бээжингийн олимпийн хотхонд тамирчид юу иддэг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Бээжингийн олимпийн хотхонд тамирчид юу иддэг вэ?

Бээжингийн олимпийн хотхонд тамирчид юу иддэг вэ?

Бээжингийн өвлийн олимпийн хотхонд байрлах тамирчид хоол хүнсний талаар янз бүрийн саналыг хэлж байна. Зарим тамирчид хотхоноос бэлдсэн хоол хүнс амт чанаргүй гэх бол зарим нь боломжийн, дажгүй гэх үнэлгээ өгчээ. Америкийн сноубордчин 18 настай Тесса Мауд "Insider" сэтгүүлийн сурвалжлагч Мария Нойентэй ярилцахдаа "Олимпийн наадмын тусгаарлалтын үеийн хоолны сонголт бага байсан" гэж мэдээлжээ. Оросын биатлончин Валерия Васнецова хорио цээрийн дэглэм барьж байхдаа таван өдөр дараалан хэзээ ч хүн тоож идмээргүй  хоол идсэн" гэж ярьсан байдаг.

Олимпийн хотхоны цайны газар 24 цагийн турш нээлттэй байдаг бол зарим тамирчид хотхоноос гарч ресторан, жижиг хоолны газраар ордог гэлээ. Муулсан нэгэн байхад хотхоноос бэлдсэн хоол хүнс, амттанд дуртай тамирчид ч бий. Жишээ нь Ямайкийн уулын цаначин Бенжамин Александр "Daily Nuts"-даа дуртай гэнэ. Энэ нь төрөл бүрийн самрын цуглуулга аж. Олимпийн хотхонд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх тамирчдад зориулсан улс улсын хоолыг бэлдсэн ба KFC-н ачаар нэлээн хэдэн тамирчин гэртээ байгаа мэт мэдрэмжийг авч байна гэнэ.

Өмнөд Солонгосчуудын хувьд өөрсдийн тогооч баг хамт олонтой Токиогийн олимпод оролцож байсан. Тэгвэл энэ удаагийн өвлийн олимпд мөн адил өөрсдийн тогооч нартай иржээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж