Гэр бүл цуцлуулахын тулд 1-2 жил зарцуулж байна | News.MN

Гэр бүл цуцлуулахын тулд 1-2 жил зарцуулж байна

Гэр бүл цуцлуулахын тулд 1-2 жил зарцуулж байна

Гэр бүл цуцлуулахын тулд 1-2 жил зарцуулж байна
  • Өнөөдөр би хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж. Нөхөр хурдан салж, дахиад өөр амьдралаа эхлүүлэхийг хүссэн хүн. Харин шүүх хүүхдүүд бага гээд салгаагүй. Би салахыг нь хориглоогүй. Надаас салж болох ч хүүхдүүдээсээ битгий салаасай. Гэр бүлийн тухай хуулиа чангатгаасай.
  • Нөхөр маань гэр бүлээ цуцлуулахаар нэгэнт шийдсэн. Үүнийг нь хориглохгүй. Гэвч салахаар сэтгэл шулуудсан хүмүүст эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний хэрэг алга. Харин ч хугацаа алдаж, хүүхдийн тэтгэмж тогтоолгож чадахгүй бас  хуулийн хугацаанд 60 хоног нэг гэрт амьдрах уу үгүй юу гэдэг нь асуудалтай болж байна

Энэ мэтчилэн архидалт, ажилгүйдэл, хууран мэхлэх зэрэг олон шалтгаанаас болж гэр бүлээ цуцлуулж “хагас” амьдралыг туулж яваа олон мянган хүн бий. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалттай зэрэгцэн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал хурцаар яригдах болов. Гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн хүмүүсийн тухайд аль болох хугацаа алдахыг хүсдэггүй. Гэвч эвлэрүүлэн зуучлахаар орж хугацаа алдаж, хүүхдийн тэтгэмж тогтоолгож чаддагүй асуудал анхаарал татах асуудлын нэг болжээ. УИХ-аар 2012 онд батлагдсан  Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь шүүхийн бус аргыг хэрэглэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэвч тухайн зохицуулалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагааны зарим зохицуулалт хийгээгүй, зарим ажиллагааг хэт ерөнхийлөн заасан гэх дутагдалтай тал бий. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр хууль, шүүхийн мэргэжилтнүүд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд гарч буй дутагдалтай талуудын нэг нь  гэр бүл цуцлуулах хүмүүс асуудлаа хуулийн дагуу эцэслэхийн тулд цаг хугацаа алдаж байгааг ч үгүйсгээгүй.

ГЭР БҮЛИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ӨНДӨР ТҮВШНИЙ СЭТГЭЛ ЗҮЙЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.ОЮУНТУНГАЛАГ: 

-Гэр бүлийн маргаантай холбоотой өргөдөл гаргахаас өмнө заавал эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд хандах журамтай. Гэтэл эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нь хамгийн үр дүн багатай. Энэ асуудал олон жил шүүмжлэл дагуулж байгаа. Гэр бүлийн маргаан дотор хамгийн их яригдаж, цаг хугацаа алддаг нь хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой. Мөн гэр бүлийн тэтгэлэг, эд хөрөнгөө хуваах асуудал ч яригддаг. Ийм тохиолдолд гэр бүлээ цуцлуулсан ч бусад асуудалд мэргэжлийн хүмүүсийн оролцоотой эвлэрч тайван шийдэх боломж гарахгүй байна.

Гэр бүлийн маргаан нь илүү хувь хүнтэй холбоотой учраас илүү өндөр түвшний мэргэжлийн сэтгэл зүйч нар байх шаардлагатай. Ерөнхийдөө шүүх бол аливаа маргааныг хуулийн үндэслэлээр шийдвэрлэнэ. Гэтэл иргэн хуулийн дагуу 200 мянган төгрөгөө авахын тулд маргаанаа шийдвэрлүүлэх өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамж төлөх, цаг хугацаагаа алдах зэрэг нь хуулийн дагуу нэхэмжилсэн мөнгөн дүнг давах тохиолдол гардаг. Энэ нь иргэдийг маш их бухимдуулдаг. Үүнээс сэргийлэх арга нь маргаан үүсгэсэн талууд хоорондоо эвлэрэх боломжийг л эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ олгож байгаа. Эвлэрч байна гэдэг хоорондын маргаанаа дуусгаж байна гэсэн үг. Заримдаа эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зорилго өөр ч болох тохиолдол байна.  Тиймээс хуульч, эрх зүйч нар сургалтад хамрагдаагүй, хүн бүрийн үзэл бодол өөр учраас хуулийн дагуу маргаан шийдэх ёстой гэж эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг дэмжихгүй байх, ойлгуулахгүй байх зэрэг асуудал ч гарч байгаа.

ГЭР БҮЛЭЭ ЦУЦЛУУЛАХАД 1-2 ЖИЛ ЗАРЦУУЛЖ БАЙНА

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор Н.НОРОВСАМБУУ: 

-Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь маш ач холбогдолтой. УИХ-аар 2012 онд батлагдсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь Монголд хэрэгтэй гэдэг нь тодорхой болсон. Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээгээр иргэний эрх зүй, гэр бүлийн, хөдөлмөрийн гэсэн гурван маргааны шийдвэрлэж байгаа.

Голлон шийдвэрлэж байгаа нь иргэний эрх зүйн маргаан бөгөөд 70 гаруй хувь нь эвлэрдэг. Энэ тоо эсрэгээрээ гэр бүлийн маргаан амжилтгүй болох магадлал өндөр.

Монгол Улсад иргэний эрхзүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхийн өмнө эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах ёстой. Тэгэхээр гэр бүлийн маргааны тухайд  заавал эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах шаардлага байгаа юу гэдгийг эргэж харах ёстой.

Яагаад гэвэл салахаар шийдсэн гэр бүлийн тухайд цаг хугацаа алдаж байгаа. Иймд бодит байдалт нийцэхүйц зохицуулалтыг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэлтийн хүрээнд гаргах ёстой болов уу гэж харж байна.Ерөнхийдөө шүүхийн процессыг тооцвол 1-2 жил зарцуулж байгаа учраас энэ хугацаанд хүүхдийн тэтгэмж тогтоолгож чадахгүй байх асуудал гардаг. Иймд энэ тогтолцоог өөрчлөх шаардлага байна. Гэхдээ хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй тохиолдолд хилийн хориг тавих, зөрчлийн арга хэмжээ авах зэрэг тодорхой арга хэмжээ авдаг. Хамгийн гол нь, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ авсан ч цаг хугацаа алдаж байгаа юм.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ТОХИОЛДОЛД ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШААРДЛАГАГҮЙ

Баянгол дүүргийн шүүх дэх  эвлэрүүлэн зуучлагч Б.ДАВААСҮРЭН: 

-Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны хувьд шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авахгүйгээр шууд шүүхэд хандах боломжтой. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бол тухайн хохирогч баримттайгаар шүүхэд хандах эрх нь нээлттэй. Үүнийг иргэд мэддэггүй учраас бухимддаг тал бий.

Гэр бүлийн маргаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагч  гэр бүлийг эвлэрүүлэх бүхий л олон талын арга хэмжээг авдаг. Гэхдээ талуудтай эхний ээлжид хамтарсан уулзалт хийдэг. Сэтгэл зүйчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг авахын тулд улсын тэмдэгтийн хураамж 30 мянган төгрөг төлдөг бол шүүхэд үнийн дүнгээс шалтгаалж тэмдэгтийн хураамж төлдөг. Хугацааны хувьд, Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ нь өргөдөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор багтаан хариу явуулна. Мөн талууд хүсэлт гаргавал дахин 30 хоног сунгана. Нийт 60 хоногийн дотор маргааныг шийдвэрлэдэг.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч А.САЙХАНТУЯА: 

-Бид 2019 оноос хойш сүүлийн таван жил хэрэгжүүлсэн төслийг илүү шинэ шатанд гаргах зорилготойгоор хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. 2019 оноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд бид шүүхээс гадуурх төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ, илүү сайжруулах талаас үнэлгээ хийх судалгааг хийсэн.

Цаашид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг өнөөгийн нөхцөлд тохируулж  шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Өнөөдрийн байдлаар Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд шүүхээс гадна эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг шүүхээр баталгаажуулах албан ёсны процесс дутуу байгаа учраас практикт илүү дутуу хэрэгжиж байна гэсэн үр дүн гарсан гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-16 139.5.219.220

Oyuntungalag hugiin shuugch, mungutei hunii ayig harj yadarsanig zoolj yahnav dee, chi.

Avatar

Зочин 2022-02-16 103.80.210.183

хуульчдын завхрал шүү дээ. хуульчидаа цаазалж цэвэрлэх хэрэгтэй байна.

Avatar

Япончууд хууль мөрд. 2022-02-16 192.82.77.242

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа японы компаниуд хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчдөг. Жайка хүртэл тендерт шалгарч орж ирсэн японы компанидаа хяналт тавьдаггүй. Тэд нар нь бүр даварч жуулчны визтэй орж ирээд ямар ч татвар төлөлгүй сард 10.000 долларын цалин аваад тайлан гэж нэг хөгийн юм бичээд л яваад өгдөг. Дээрээс нь атаархуу хөгийн Монголчуудын занг ашиглаж б**с долоогч, пялдага гаруудад арай илүү цалин өгч, шударга, зоригтой, өөдөөс нь үг хэлсэн нөхдийг шууд ажлаас нь халж дураараа дургид

Avatar

зочин 2022-02-16 150.129.141.170

гэр бүлийн эвлэрүүлэн жуучлах ажиллагааг гэр бүлийн хуулинд нэгтгэх хэрэгтэй . Монгол эрчүүд шууд гэрээсээ гараад явдаг. ярилцах боломж ч олгодоггүй тохиолдол байдаг. Эхнэр 55, нөхөр нь 60 нас хүрсэн бол гэр бүл цуцлахыг хуулиараа хориглодог байх хэрэгтэй. Насны зөрүүтэй хосуудын хувьд өндөр насанд нь нэгнээ хаяж явах тохиолдол маш их байна. Бичигч миний бие нөхрөөсөө 8 эгч бөгөөд элдэв өвчин хэллээ гэсэн шалтгаанаар гэрээсээ гарч явах тохиолдолтой таарч бна.

Avatar

Зочин 2022-02-16 213.87.89.79

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-16 1.230.76.219

Гадаадад гэр бүлийн зөвлөгч сэтгэл зүйчид байдаг. Тэд нар бүх талын зөвлөгөө өгч чаддаг

Avatar

Зочин 2022-02-16 1.230.76.219

Хэдэн ч хүнтэй суусан таалагдахгүй дэлхий дээр засмал дүр эсгэдэг хүмүүс л байдаг . Жинхэнэ сайхан нь дэлхийд байхгүй

Avatar

Зочин 2022-02-16 103.10.21.233

Салалт гэрийн хойморт сууж хоолны дээж иддэг эрчүүдээс шууд хамаардаг юм билээ гэрийн эзэн ямар хүн бэ ноён нуруу байна уу гэр бүлээ удирдаж чадаж байна уу гэдэг маш чухал даанч эрчүүд эхнэртэйгээ яс үзэж салаад алингаа алддаг

Avatar

Зочин 2022-02-16 202.9.46.234

архинаас болоод салаад байгаа юм бишээ, ажилшүйдэл, хууралтаас ч болоод байгаа юм биш, ердөө монголчуудын ааш авираас, авгай нарын хэл ам, адайр аашнаас, эр нөхөр нь хэрүүл, доромжлолыг нь тэсэхгүйгээс их салж байгаа шүү.
архинаас болоод салаад байгаа юм бишээ, ажилшүйдэл, хууралтаас ч болоод байгаа юм биш, ердөө монголчуудын ааш авираас, авгай нарын хэл ам, адайр аашнаас, эр нөхөр нь хэрүүл, доромжлолыг нь тэсэхгүйгээс их салж байгаа шүү.

Avatar

Zochin 2022-02-16 84.136.91.47

Gerleheesee umnu buh zuilee shiid salah munguu toots huuhdiin mungund bolj gerleegui bizde

Avatar

Зочин 2022-02-16 202.126.89.244

Энэ нэг юмаар нь явж архичин нөхөр нь эхнэрээ алсан хойно баахан шуугиж яаралтай хууль дүрэмээ өөрчилнө.

Avatar

Зочин 2022-02-16 203.91.115.52

Энэ их хачин юм билээ. Манай найз 2 хүүхэдтэй эхнэрээсээ сална гээд явбаа. 40 шахаж байгаа хос. Эхнэр нь аймаар эдийн сонирхолтой. Байр машин, зуслангийн хауз, дансан дахь мөнгө гээд бүгдийг нь мулзална гээд, муу бирд чинь. Нөхөр нь голлож дундаасаа бий болгосон өмч. Нөхрийнх нь эцэг эх 1 өрөө байр бэлэглэсэн нь явсаар одоо 3 өрөө болсон. Машин нь нөхрийнх нь лизингтэй. Зуслангийн хаузаа надтай хамтарч барьсан. Одоо болтол мөнгөө бүрэн өгөөгүй ээ. Найз юм чинь гээл хаяцан. Эхнэр намайг одоо хүрт

Avatar

Зочин 2022-02-16 203.91.115.52

эл шрүпдээстэй. Уг нь найзтайгаа уулзаж заавал хэдэн төгрөгийн хэрэгцээтэй байгаагаа сануулна даа гээл гардын. Гэвч тэр маань зовлон ярьсаар, би ямар архи уух биш, даах биш жаахан шимсээр суутал хоюул сүүлдээ нэлээд муудаж, найз хамаг тооцоо хийгээл тэврэлт, үнсэлт, баяртай болцгоодог. Одоо нэг ажил нь бүтчихвэл мань хоёрт аятайхан бизнес гарч ирэх гээд байгаа юм уг нь. Эхнэр бүр уурлаад сүүлдээ уулзана гэхээр боль чи, ингэсээр мөнгөө олж авах биш бүр архинд орох нь, утсаар ярь гэдэг. Гэтэл гай

Avatar

Зочин 2022-02-16 203.91.115.52

газар дороос гахай модон дотроос билүү юу билээ, тийм юм болж эхнэр нь сална гээд цамнаад унав аа. Анх эхнэртэйгээ суухад нь л би хэлж байсан. Наадах чинь эдийн сонирхолтой хүн байна аа гээд. Байгаа байдал нь андашгүй. Хүнийг шууд гаднах байдлаар нь дүгнэнэ. Надад тааруухан. Машинаар минь дүгнэж байгаа юм. Ингээд салах болов оо. Найз маань ч сахиусан тэнгэр биш л дээ. Жаахан сул тал байлгүй хаачихав. Ёстой чухам жил тойрон явсан байх. Шууд салгачихдаггүй юм билээ. Найзыг минь ч арай бандааштай н

Avatar

Зочин 2022-02-16 203.91.115.52

ь гудманд гаргачихгүй маягтай жаахан нааштай болж ирсэн. Хүүхдээ нэг нэгээр нь авна энэ тэр гээл. Шүүх юм чинь. Угаасаа юу гэж тэр бирдийн санаснаар болж байхав. Тэгсэн ёстой хачин юм болдын. Нөгөө хоёр чинь дахиад хүүхэдтэй болчдын. Би бүр өмнөөс нь өөрөө салах гэж байгаа юм шиг нервтээд. Өө ямар балай юм бэ, чи чинь одоо хаашаа болцын бэ гээл. Найз ч бүр тэвдэж, мисс хүүхэнтэй ресторанд тансаглачихаад төлбөрөө хийж чадахгүй тэвдэж байгаа оюутан шиг л хөгийн байдалд орсон л доо. Би ч бүр гайхаа

Avatar

Зочин 2022-02-16 203.91.115.52

д байна. Шүүхээс эвлэр энэ тэр гэхэд нь хэсэг хугацаанд хичээж байгаа дүр үзүүлж, тэр үеэр л бараг санамсаргүй ганц хоёр удаа юу яасан. Сүүлийн хүүхдээ олох гэж юу боллоо доо, чи мэдэж байгаа. Энэ тийм амархан олдчих хүүхэд биш. Энэ ерөөсөө эхнэр л хаалгандаа бөмбөг алдлаа, минийх байх ёсгүй гээл үзээд байгаа. Нөгөө шүүхийн шийдвэр мийдвэр ч юу байхав. Эхнэрийн ханд жаахан дарагдсан боловч бирд тийм амархан хүн болчих гэж юу байхав.

2 0
Avatar

Зочин 2022-02-16 66.181.168.199

тиймэрхүү шуналтай амилсан бирдүүүд байнаа байна, тэдэнд чинь эр хүн бол ашиглаад хаях эд орлогын эх үүсвэр болж харагдахаас, хүн гэж хардаггүй юм

1 0
Avatar

Зочин 2022-02-16 64.119.18.128

тун аятайхан бичиж дуустал нь уншсан шүү хэ хэ

Avatar

Зочин 2022-02-16 202.9.46.254

Наад 2 паразитаас хол бай. Чамд ямар ч ашиггүй. Цаг хугацаа алдахын нэмэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж