Айрагны өргөөг Хутаг-Өндөрт, цөцгийний үйлдвэрийг Тэшигт барина | News.MN

Айрагны өргөөг Хутаг-Өндөрт, цөцгийний үйлдвэрийг Тэшигт барина

Айрагны өргөөг Хутаг-Өндөрт, цөцгийний үйлдвэрийг Тэшигт барина

Айрагны өргөөг Хутаг-Өндөрт, цөцгийний үйлдвэрийг Тэшигт барина

Булган аймагт гурван тэрбум төгрөгөөр айрагны өргөө барих гэж буйг иргэд ихээр шүүмжилсэн.  Төсвийн тодотголоор айрагны өргөөг барих санхүүжилтийг цуцлах саналыг Засгийн газраас оруулсан нь УИХ хүлээж аваагүй юм.  Ингээд айрагны өргөөг нэрийг нь өөрчилж өөр суманд барих гэж байгаа талаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очироос тодрууллаа.

Нийгмийн сүлжээнд олныг талцуулж буй айрагны өргөө цогцолборын ажлыг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийх бөгөөд жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэдийнхээ аж амьдралд дэмжлэг үзүүлэх хүрээнд барихаар болсон.

Тус сумын Засаг даргын хэлснээр "Орон нутагт хуваарилагдаж буй төсвийн 10 орчим хувь буюу 3.8 тэрбум төгрөгөөр барих айрагны өргөөний талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Сумаас энэ өргөөг барих газрын асуудлыг л шийдэж ажиллана. Одоогоор ямар нэг шав тавиагүй. Нийт таван га газарт айрагны өргөө барихаар шийдвэрлэсэн. Энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хамгийн зөв хувилбар. Булган нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг нь яахын аргагүй айраг. Дотоод, гадаадын жуулчдыг татах цогцолборт газрыг энэ хэмжээний төсвөөр барьж байгааг манай нутгийнхан дэмжиж байгаа. Цогцолборын зураг төсөлтэй эхний ээлжид танилцахад гурван том гэр бүхий байгууламжтай түүнийг тойрсон худалдаа үйлчилгээний хэсгийг тусгасан байсан. Мөн айргийг нөөцлөх зоорь, амрагчдад зориулсан хэсэг, машины зогсоол зэргийг цогцолборт тусгахаар төлөвлөсөн байна лээ. Гэхдээ зураг төслийг дахин өөрчлөхөөр болсон гэсэн. Бидний хувьд зураг төсөл болон бусад төлөвлөгөөт ажилд огт оролцохгүй.

Мэдээж энэ цогцолборт хүмүүс зөвхөн айраг уух гэж биш, нутгийн соёл, түүх, уламжлалтай танилцахаас гадна бусад жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ч худалдан авах боломжтой. Мөн өргөөний цогцолборт тусгайлан зориулсан аялал жуулчлалын хөтөлбөрийг гаргахаар төлөвлөсөн.

Байршлын хувьд Сайхан, Хутаг-Өндөр, Орхон, Бугат гэх дөрвөн сумын залгаа газар. Тэгэхлээр байршлын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжихэд хамгийн тохиромжтой гэсэн үг. Учир нь тус замаар жилдээ 60-70 мянган жуулчин Хөвсгөл аймаг руу зорчдог.

Айрагны өргөөг нүүлгэх болсон гэх мэдээлэл ташаа. Барьж эхлээгүй төсөв нь л батлагдсан учраас шат дараатайгаар ажлууд хийнэ. Харин Тэшиг суманд цөцгийний үйлдвэр барина. Тэр үйлдвэрийн хувьд мөн томоохон бүтээн байгуулалтад тооцогдож буй.

Айрагны өргөө нь зөвхөн тухайн зорчиж буй аялагчдыг татахаас гадна ерөнхийдөө Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант зэрэг урд талын сумдад түүхэн аялал жуулчлалыг, төвийн сумуудыг түшиглэн рашаан сувилал дагасан гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж зорьсон. Цаашид хийх ажил мэдээж их бий. Дэд бүтэц, шугам сүлжээ гээд шийдвэрлэх зүйл олон байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолбор гэж байгаа нь түр буудаллах цэг, ресторан, аяллын хөтөлбөр, соёлын дурсгалт газар гээд бүгдийг багтаасан. Тиймээс зөвхөн айраг уудаг гэрийг энэ төсвөөр барих нь гэж ойлгох нь өрөөсгөл" гэдэг хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mangaruud 2022-02-16 73.59.84.220

Omhii malnuudaa hiih yumaa olj yadaad baival zam daguu OO bari ZA Yu

Avatar

Нутаг иргэн 2022-02-16 66.181.182.9

Айргийн өргөө нь ч юу юм бэ дээ.
Дараагийн сонгуулиар аавынхаа нутагт хаа ч байхгүй айргийн өргөө
барьчихсан айн? Хөөрхөн үү?
Хутаг Өндөр ч айргийн төв биш.олон сумын зааг наана Төлүү. Дондог. Мэргэн. Өрмийн гол хавь чинь айргийн цөм нутаг шүү дээ.
Төлүү. Мэргэн хавьд өргөө гэлтгүй айраг хангалттай зуны дэлгэр цагт хэн суудал ширээ болж хаяглах юм.
Өвөл тэр өргөөг яаж ашиглах уу?
Тэгэсгээд анаж анаж байгаад л бат эрдэнэ анандбазар хоёрын хувийн юм болж орхино.

Avatar

zochin 2022-02-16 139.218.63.183

eniig 1000% eserguutsej bna huviin companii ajiliig yagaad uls hiiged bgaan heden jiliin daraa hog bolno

Avatar

Зочин 2022-02-16 103.212.119.181

ТЭШИҮИЙН ЦӨЦГИЙ Ч ЯНЗТАЙ ДАА.

Avatar

Зочин 2022-02-16 103.80.210.183

болиоч гэж хэдэн сая удаа хэллээ больчих малуудаа.

Avatar

Зочин 2022-02-16 213.87.89.79

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Ulmedeh 2022-02-16 73.59.84.220

Malnuudaa bolioch soliorchih yuma

Avatar

Зочин 2022-02-16 203.91.115.52

За даа, айргийг нэг их нөөцлөөд байх уу?

Avatar

ард 2022-02-16 202.9.47.37

баахан айраг уусан гэж хуцах архичин жоочуууд эр эмгүй гарч ирэх биидээээ лалруудааа

Avatar

Зочин 2022-02-16 66.181.182.9

Байршил нь шал буруу байна.ХутагӨндөр ч айрагны төв биш шүү дээ.
Төлүүгийн даваа Дондог булаг хавьд л яг тохирно.
Баян Агт. Сайхан. Бугат. Орхон сум Өрөмийн гол гээд айрагны цөм нь оригророо тэр хавьд л байна.
Юун Нутаг Өндөр гэж.
Анандбазар оролцож байгаа бол дэмий дэмий ЁСТОЙ Анаж анаж байгаад л новширч зувчуулан сурчихсан бузаруудаар юм хийлгэх гээд хэрэггүй шүү.
Хувь иргэд наана Төлүү дээр бараг айргийн өргөа хийчихдэг болсоон.
Илүү зардал дэмий.

Avatar

Зочин 2022-02-16 66.181.185.59

ХУВИЙН ХЭВШИЛ ХИЙЧИХНЭЭ. ТӨРИЙН НЭРЭЭР ЦАВЧААНЫ МӨНГӨ ИДЭХ ГЭЭД УЛАЙРЧ БГААМ.

Avatar

Д.Дэлгэо 2022-02-16 202.126.89.227

Айрагны өргөө маш зөв шүү дээ. Бид бахархар зүйлдээ рөрөнгө оруулах л хэрэгтэй. Нэг ч гэсэн содон юм хийг л дээ. Булганчуудад амжиль.

Avatar

Зочин 2022-02-16 202.55.191.130

gadaadiinhan yu gej airag uuh be dee… mongolchuud ochij uuh baihdaa hoo..

Avatar

Зочин 2022-02-16 64.119.22.218

Сахал Баэрдэнэ шуналын хүүдий,гаднаас мөнгө чавчигч,Туркиш,Асайна гаас их мөнгө хуссан хулгайч л эндээс мөнгө хусах гэж бгаа үйлийн үрээ эдэлнээ чи Сүнээгийн нялх сэнгүм

Avatar

Зочин 2022-02-16 202.9.46.234

балай юмаа хувийн мөнгөөрөө бариарай, шуналт хулгайчууд аа. үүний чинь оронд нэг үйлдвэр хэрэгтэй байна шүү
балай юмаа хувийн мөнгөөрөө бариарай, шуналт хулгайчууд аа. үүний чинь оронд нэг үйлдвэр хэрэгтэй байна шүү
балай юмаа хувийн мөнгөөрөө бариарай, шуналт хулгайчууд аа. үүний чинь оронд нэг үйлдвэр хэрэгтэй байна шүү
балай юмаа хувийн мөнгөөрөө бариарай, шуналт хулгайчууд аа. үүний чинь оронд нэг үйлдвэр хэрэгтэй байна шүү
балай юмаа хувийн мөнгөөрөө бариарай, шуналт хулгайчууд аа. үүни

Avatar

Зочин 2022-02-16 202.9.41.20

huviin kompanid l ogchih l doo

Avatar

Зочин 2022-02-16 103.212.119.42

Хутаг-өндөр суманд эрүүлжүүлэх байрыг давхар шийдэх хэрэгтэй. Үүнээс орлого их олноо. Шууд сумын төсөвт тушаахаар тусга.

Avatar

Z 2022-02-16 66.181.182.124

Iim yum barih hend heregtei yum be hureltsehgui bga surguuli tsetserleg esvel huuhdiin emneleg bariach ee iim yumand mungu urehe bolioch eee

Avatar

Зочин 2022-02-16 202.131.225.150

ямар тэнэг юм бэ сургууль цэцэрлэг эмнэлэг үйлдвэр ч юм уу барилдаа арай ч дээ яасан хэд төгрөг яаж унагаах вэ гээд л сууж байдаг байхаа

Avatar

иргэн 2022-02-16 103.212.118.51

Үүнийг нутгийн зөвлөл нэртэй ТББ л хийчих ажил шүү дээ. Иймэрхүү ажилд улсын төсөв хуваарилдаг тиймч оновчтой биш. Иргэд нутгийн бизнесменүүд нийлээд хөрөнгө хүчээ төвлөрүүлээд бүтээн байгуулж болох л ажил шүү дээ. Харин төсвийн 3 тэрбум төгрөгөөр малын үүлдэр угсааг сайжруулах, орон нутгийн ЖДҮ болох цагаан идээ боловсруулах, арьс үс, ноос угаах мэтийн үйлдвэрлэл байвал иргэдэд ээлтэй амьдралд нь тустай.

Avatar

Зочин 2022-02-16 124.158.107.35

сахал батэрдэнэ солиотын хийж байгаа ажил айргийн өргөөг хувийн хэвшил хийх нөхцөоийг олгоход л болно

Avatar

zochin 2022-02-16 114.144.1.109

yamar uhaan muutai hun geheeree iim ym bodoj olood teriigee hiine geed baij baidag bnaa. terniihee orond damjin ungurch bgaa irged uilchluuleh uilchilgeenii tuv, hoolnii gazar, tseverhen niitiin jorlon, amrah gazar bariach…

Avatar

Зочин 2022-02-16 124.158.94.88

яахаараа төр барьдаг байнаа, хувийн хэвшилд газрыг нь шийдээд өгчихбөл хамгийн ашигтай хувилбараар бага зардлаар өөрсдөө эрсдэлээ үүрээд хийчих юм ш дээ. Хэцүүхэн юм босоод аль нэг юм нь болсонгүй гэж нэг гоё шалтаг бодож олоод мөнгө ч үгүй, өргөө ч үгүй үлдэнэ, ойлгомжтой шүү дээ.

Avatar

Зочин 2022-02-16 202.131.243.186

Хэлэх муу үг ч алга даа, эмнэлэг барь малнууд аа.

Avatar

Батбаяр 2022-02-16 66.181.182.240

ө

Avatar

Батбаяр 2022-02-16 66.181.182.240

2021 онд Булган аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймгаас сүүл мушигсан байна лээ….. ?

Avatar

Сор 2022-02-16 202.126.90.114

Айраг л Булган нутгийн ганц хөгжил байж таарав. Яаж ингэж сэтгэж, дэмжиж чадав. Та нар нээрээ зүгээр л больчоочээ хар ухна ишиг үхсэн ацнуудаа

Avatar

Зочин 2022-02-16 66.181.187.62

Айрагны Өргөө гэж яаж ингэж тэнэг юм сэтгэж чадаж байнаа? Тэгээд үүнийгээ зөвтгөхийн тулд жуулчдыг татах юм гэнэ. Гадаадын жуулчид монгол айргийг ууж чадаггүй, зарим нь хөхүүрнээс нь сэжиглээд амсдаг ч үгүй! Дотоодын жуулчид уувал уух л байх, тэглээ гээд зардлаа нөхөж ашигтай ажиллаж чадах нь юу л бол? Улс хөгжөөд мөнгөтэй болсон цагт хамаа алга л даа, айрагных, ааруулных, тарагных г.м. барьдаг л юм байгаа биз. Одоо бид цар тахлыг яах билээ, маргааш вэ гэж байхад ингэж тэнэглэж болохгүй ээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж