Айрагны өргөөг Хутаг-Өндөрт, цөцгийний үйлдвэрийг Тэшигт барина

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Айрагны өргөөг Хутаг-Өндөрт, цөцгийний үйлдвэрийг Тэшигт барина

Айрагны өргөөг Хутаг-Өндөрт, цөцгийний үйлдвэрийг Тэшигт барина

Булган аймагт гурван тэрбум төгрөгөөр айрагны өргөө барих гэж буйг иргэд ихээр шүүмжилсэн.  Төсвийн тодотголоор айрагны өргөөг барих санхүүжилтийг цуцлах саналыг Засгийн газраас оруулсан нь УИХ хүлээж аваагүй юм.  Ингээд айрагны өргөөг нэрийг нь өөрчилж өөр суманд барих гэж байгаа талаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очироос тодрууллаа.

Нийгмийн сүлжээнд олныг талцуулж буй айрагны өргөө цогцолборын ажлыг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийх бөгөөд жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэдийнхээ аж амьдралд дэмжлэг үзүүлэх хүрээнд барихаар болсон.

Тус сумын Засаг даргын хэлснээр "Орон нутагт хуваарилагдаж буй төсвийн 10 орчим хувь буюу 3.8 тэрбум төгрөгөөр барих айрагны өргөөний талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа. Сумаас энэ өргөөг барих газрын асуудлыг л шийдэж ажиллана. Одоогоор ямар нэг шав тавиагүй. Нийт таван га газарт айрагны өргөө барихаар шийдвэрлэсэн. Энэ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хамгийн зөв хувилбар. Булган нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг нь яахын аргагүй айраг. Дотоод, гадаадын жуулчдыг татах цогцолборт газрыг энэ хэмжээний төсвөөр барьж байгааг манай нутгийнхан дэмжиж байгаа. Цогцолборын зураг төсөлтэй эхний ээлжид танилцахад гурван том гэр бүхий байгууламжтай түүнийг тойрсон худалдаа үйлчилгээний хэсгийг тусгасан байсан. Мөн айргийг нөөцлөх зоорь, амрагчдад зориулсан хэсэг, машины зогсоол зэргийг цогцолборт тусгахаар төлөвлөсөн байна лээ. Гэхдээ зураг төслийг дахин өөрчлөхөөр болсон гэсэн. Бидний хувьд зураг төсөл болон бусад төлөвлөгөөт ажилд огт оролцохгүй.

Мэдээж энэ цогцолборт хүмүүс зөвхөн айраг уух гэж биш, нутгийн соёл, түүх, уламжлалтай танилцахаас гадна бусад жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг ч худалдан авах боломжтой. Мөн өргөөний цогцолборт тусгайлан зориулсан аялал жуулчлалын хөтөлбөрийг гаргахаар төлөвлөсөн.

Байршлын хувьд Сайхан, Хутаг-Өндөр, Орхон, Бугат гэх дөрвөн сумын залгаа газар. Тэгэхлээр байршлын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжихэд хамгийн тохиромжтой гэсэн үг. Учир нь тус замаар жилдээ 60-70 мянган жуулчин Хөвсгөл аймаг руу зорчдог.

Айрагны өргөөг нүүлгэх болсон гэх мэдээлэл ташаа. Барьж эхлээгүй төсөв нь л батлагдсан учраас шат дараатайгаар ажлууд хийнэ. Харин Тэшиг суманд цөцгийний үйлдвэр барина. Тэр үйлдвэрийн хувьд мөн томоохон бүтээн байгуулалтад тооцогдож буй.

Айрагны өргөө нь зөвхөн тухайн зорчиж буй аялагчдыг татахаас гадна ерөнхийдөө Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант зэрэг урд талын сумдад түүхэн аялал жуулчлалыг, төвийн сумуудыг түшиглэн рашаан сувилал дагасан гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж зорьсон. Цаашид хийх ажил мэдээж их бий. Дэд бүтэц, шугам сүлжээ гээд шийдвэрлэх зүйл олон байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолбор гэж байгаа нь түр буудаллах цэг, ресторан, аяллын хөтөлбөр, соёлын дурсгалт газар гээд бүгдийг багтаасан. Тиймээс зөвхөн айраг уудаг гэрийг энэ төсвөөр барих нь гэж ойлгох нь өрөөсгөл" гэдэг хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж