Тэрэлж рүү нэвтрэхэд хогны хураамж авдаг болно

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Тэрэлж рүү нэвтрэхэд хогны хураамж авдаг болно

Тэрэлж рүү нэвтрэхэд хогны хураамж авдаг болно

Зуны улиралд нийслэлийнхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр ч болов холдохын тулд Тэрэлжид байрлах  амралтын газруудыг зорьдог. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүмүүс задгай бие засах, аж ахуйн нэгжүүд нүхэн жорлон гаргаж, гол горхи орчим хог ихээр хаяж буйгаас шалтгаалан хөрсний бохирдол үүсч, усны нөөц багассан талаар албаныхан дуулгав.

Тодруулбал, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр аялал жуулчлалын бүсэд нэвтрэх авто тээврийн хэрэгслээс хог хаягдлын үйлчилгээний хураамж авах журмын төслийг боловсруулсан байна. Ингэснээр Тэрэлж рүү нэвтэрч, аялж зугаалж буй иргэдээс төвлөрүүлэх хог хаягдлын хураамжийн хэмжээг суудлын автомашин 3000, автобус 10 мянган төгрөг байхаар тусгажээ. Улмаар жижиг оврын автомашинд 1-3, том оврын тээврийн хэрэгсэлд 5-8 хогийн уут тараах гэнэ. Дээрх журам хараахан эцэслэн батлагдаагүй гэдгийг онцлох нь зөв байх. 

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хог хаягдлын хураамж авснаар тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжих хог хаягдлын менежментийг сайжруулахад 97.4 сая төгрөг дунджаар төвлөрнө гэж тооцоолсон. Энэ мөнгийг хог хаягдлыг зөв зохистой ангилан ялгалт хийж боловсруулах, үндсэндээ хогийг дахин ашиглахад зарцуулна. Хогийг тээвэрлэж зардал гаргаж байхаар тухайн газарт нь жижиг үйлдвэрлэл явуулах боломжтой гэж үзэн энэ шийдвэрүүдийг гаргасан” гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж