Японы Бейонсе жинхэнэ Бейонсетэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Японы Бейонсе жинхэнэ Бейонсетэй хамтарна

Японы Бейонсе жинхэнэ Бейонсетэй хамтарна

Өөрийгөө Японы Бейонсе хэмээн нэрийдсэн комедиан Наоми Ватанабэ сүүлийн үед загварын салбарт байр сууриа тогтоож эхэллээ. Тэрбээр анх комедиан чиглэлээр олонд танигдсан бөгөөд 2008 онд дуучин Бейонсег дуурайснаар алдар нэр нь улам өссөн. Тэгвэл Наоми Ватанабэ дуучин Бейонсегийн “Ivy Park” цуглуулгад загвар өмсөгчөөр ажиллах болжээ.

“Ivy Park” цуглуулгын гол санаа нь өөрийгөө хайрлах утгыг илэрхийлсэн бөгөөд үндсэн өнгө нь улаан юм. Улаан өнгөөр дамжуулан өөр өөр гарал үүсэлтэй хүмүүсийг нэгтгэж буй санааг илэрхийлсэн сурталчилгаанд Наоми Ватанабэ олон улсын ододтой хамт тогложээ. Үүнд Австралийн дуучин Тройе Сиван, Америкийн загвар өмсөгч Тайсон Бекфорд, Хятадын загвар өмсөгч Шу Пей Цин гэх мэт алдартнууд тоглосон. Энэ сурталчилгаанд Наомиг оролцуулсан нь япончуудад маш их таалагдсан бөгөөд жинхэнэ шүтээнтэйгээ уулзсанд нь түүний өмнөөс баяртай байна гэлцжээ. “Ivy Park” цуглуулга энэ сарын 10-наас худалдаанд гарч эхэлсэн.

Наоми Ватанабэ 40 нас хүрэхээсээ өмнө Америкийн инээдмийн кинонд тоглох зорилготой гэж урьд нь ярьж байжээ. Тэгвэл энэ удаад албан ёсоор Бейонсетой хамтран ажилласан нь зорилгодоо хүрэхэд нь нэг алхам ойртуулсан ч байж болох юм.

Одоогоор Ватанабэ том размерын эмэгтэй хувцасны “PUNYUS” болон “Kate Spade”, “SK-II” зэрэг олон улсын томоохон брэндүүдтэй хамтарч ажилладаг.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж