40 настай Сон Е Жиний арьс арчилгааны 6 энгийн арга

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

40 настай Сон Е Жиний арьс арчилгааны 6 энгийн арга

Өмнөд Солонгосын уянгын драмын хатан Сон Е Жин “Netflix” компанийн “39” киногоор эргэн ирлээ. Сон Е Жиний тоглосон 12 ангитай драм өнөөдөр эхний ангиа цацах юм.

Сон Е Жиний хувьд “Чам дээр буух хайрын буулт” киногоор олон улсад нэр алдраа цуурайтуулахын зэрэгцээ анхны хайрт Хён Бинтай учир ургуулж чадсан. Хосууд драм дууссаны дараахан үерхэж буйгаа зарласан бөгөөд удахгүй хуримаа хийх гэж буй.

Сон Е Жин шинэ кинондоо Ганнам дүүрэг дэх эмнэлгийн гоо сайхны эмчийн дүрийг бүтээжээ. Тус кино нь амьдрал, үхэл, хайр, баяр баясал, уйтгар гуниг гээд олон зүйлийг дүрсэлсэн нь түүнд таалагдсан аж. Тэгвэл өдгөө 40 настай Сон Е Жин залуу нас, гоо үзэсгэлэнгээ өдий болтол хадгалсан арьс арчилгааны энгийн зургаан аргаа танилцуулжээ.

1.Тослог арьсанд хуудас маск, нарны түлэгдэлтэд алое

Хуудас маск нь Өмнөд Солонгост гоо сайхны арьс арчилгааны өдөр тутмын хэрэгслийн нэг. Тэрбээр тослог арьстай учраас олон төрлийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй гэдгээ 2020 онд өгсөн ярилцлагадаа дурдсан. Тиймээс аялал, зугаалгаар явахдаа биедээ байнга хуудас маск авч явдаг аж. Мөн арьс нь наранд түлэгдвэл алоегоор арьчдаг аж.

  1. Хэтэрхий олон шаттай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалздаг

Солонгосын арьс арчилгаанд олон үе шаттай бүтээгдэхүүн, арчилгаа алдартай байдаг. Гэсэн ч Сон Е Жин арьсандаа хэт олон зүйл түрхэхгүй, энгийн арчилгааны дүрэм баримтлахыг хичээдэг аж. Тэр арьсны 10 шаттай арчилгааг хэзээ ч хийж байгаагүй гэжээ. Тэрбээр хувь хүний арьсны онцлогоос шалтгаалаад үе шат нь олон байж болно гэж хэлжээ.

  1. Өргөст хэмхээр нүдний маск тавих

Нүдэндээ өргөст хэмхээр маск тавих уламжлалт аргыг Сон Е Жин ээжээсээ сурсан бөгөөд залуу байхаасаа тогтмол хэрэглэж иржээ. Шинэ өргөст хэмхийг хөргөгчнөөс гаргаж ирээд зүсч нүдэндээ маск тавих нь арьсыг амрааж, тайвшруулдаг аж. Тэрбээр өдөр бүр өргөст хэмхээр нүдэндээ маск тавьдаг аж.

  1. Цэвэрлэгээ хамгийн чухал

Сон Е Жин тослог арьстай учир цэвэрлэгээ ямар чухал гэдгийг сайтар ойлгожээ. Зарим хүмүүс өглөө нүүрээ зүгээр усаар угаах нь дээр гэдэг ч тослог арьстай учраас өглөө, орой болгон сайтар цэвэрлэж байх ёстой гэдгийг ойлгосон гэж тэрбээр ярьжээ. Мөн арьсаа тогтмол гуужуулж, нүхжилтийн эсрэг лимонтой усаар зайлдаг байна.

  1. Бүх бүтээгдэхүүнийг туршиж үзэх хэрэггүй

Орчин үед гоо сайхны маш олон төрлийн бүтээгдэхүүн гарч байна. Гэсэн ч Сон Е Жин арьсандаа тохирох бүтээгдэхүүнийг сонгохдоо маш болгоомжтой ханддаг бөгөөд өөр дээрээ туршилт хийж, сайн гэсэн бүтээгдэхүүн бүрийг хэрэглэж үзэхээс зайлсхийдэг байна. Тэрбээр зөвхөн өөртөө тохирох бүтээгдэхүүнээ л тогтмол хэрэглэхийг зөвлөжээ.

  1. Нарны тос байнга түрх

Арьс арчилгааны хамгийн чухал алхам бол нарны тос түрхэх гэжээ. Тэрбээр арьсаа тоос шороо, нарны хэт ягаан туяа зэргээс хамгаалахын тулд нарны тос, ВВ крем, суурь ингэсэг байнга түрхдэг аж. Сон Е Жин хэзээ ч нүүрээ хамгаалалгүй гадуур гардаггүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж