Яармагийн сургуулиудын хуваарьт өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Яармагийн сургуулиудын хуваарьт өөрчлөлт оруулна

Яармагийн сургуулиудын хуваарьт өөрчлөлт оруулна

Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах зохицуулалтыг хийхээр болсон. Ингэснээр ямар үр дүн гарах талаар нийслэлээс тодрууллаа.

Бүх шатны боловсролын байгууллагын сургалт Засгийн газрын шийдвэрээр 100 хувь танхимд шилжсэн. Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгддэг тул түгжрэлийг бууруулах зорилгоор хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Тодорхой зохицуулалт хийснээр замын ачаалал буюу түгжрэл 12.5 хувь буурах боломжтой. Энэ нь тооцоо судалгаанд үндэслэж гаргасан шийдвэр. Нийслэлийн боловсролын газраас Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар гэсэн дөрвөн дүүргийн 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналаа гаргасан. Эдгээр сургуулийн 23 нь төрийн өмчит бол 36 нь төрийн өмчит бус.

Өнөөдрийн байдлаар хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар хотын захирагчийн захирамж гараагүй байна. Иймд 59 сургуулийн тухайд өглөө 08:00 цагаас хичээллэнэ. Харин энэ сарын 21-нээс  цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 07:45, 08:15, 09:00 гэсэн цагаар хичээллэхээр төлөвлөсөн.

Урьдчилсан байдлаар 21 сургууль 07:45 цагаас хичээллэх бол 15 сургууль 08:15 цагаас, 23 сургууль 09:00 цагаас хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Өглөөний 09:00 цагаас хичээл нь эхэлж буй 23 сургуульд нэг ээлжтэй, төрийн өмчит бус сургууль багтаж байна.

Мөн нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг уян хатан болгох тухай санал асуулгыг өнөөдрөөс /2022.02.16/ 14:00 цагаас эхэлж хоёрдугаар сарын 18-ны Баасан гаригийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар авч эхэллээ.

Нэг ээлжтэй сургуулиудын тухайд сонголтгүй 09:00 цагаас хичээллэхээр бол хоёр ээлжтэй сургуулиуд бүсчлэлээрээ 07:45 ба 08:15 цагаас хичээллэнэ. Ерөнхийдөө энэ долоо хоногт цагийн хуваарь өөрчлөгдөх тухай ерөнхий боловсролын сургууль болон эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 148 нь төрийн өмчит. Эдгээрээс 59 сургуулийг түгжрэлд ихээр нөлөөлдөг гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргасан гэх мэдээллийг нийслэлээс өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж