Элон Маск хэдэн тэрбум хувьцаагаа буяны ажилд хандивлав

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Элон Маск хэдэн тэрбум хувьцаагаа буяны ажилд хандивлав

Элон Маск хэдэн тэрбум хувьцаагаа буяны ажилд хандивлав

Дэлхийн томоохон сансар огторгуй, электрон технологийн тэргүүн компани болох Теслагийн эзэн Элон Маск нь "Тесла" компанийнхаа 5.7 тэрбум хувьцааг сайн үйлсийн аянд хандивлажээ. Үүгээрээ Билл Гейтс болон түүний хуучин эхнэр Мелинда Франц Гейтсийн ард жагсах Америкийн хамгийн том буяны үйлстэн болсон юм.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн хувьд Берни Сандерс, Элизабет Уоррен зэрэг улстөрчидтэй тэгш бус байдал, өндөр орлоготой иргэдийн татварын асуудлаар ихээхэн маргаантай байх үеэр энэ хандивын мөнгөний шилжүүлэг хийсэн байна. Элон Маск хандиваараа түүхэнд бичигдэхээр болж, НҮБ тус хувьцаагаар дэлхийг өлсгөлөнгөөс гаргаж чадна гэжээ.

Хандив хүлээн авагчийн нэрийг зарлаагүй ч энэ хандивыг өгснөөрөө төлөх татварынх нь хэмжээ буурахад нөлөөлнө гэж тэрбээр хэлсэн аж. Өөрөөр хэлбэл, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж буй түүний төлөх татварын хэмжээ АНУ-ын түүхэнд байгаагүй өндөр байна гэж мэдэгдээд байсан билээ.

Эх сурвалж: EXPRESS.CO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж