Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч хэн бэ? | News.MN

Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч хэн бэ?

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль гуравдугаар сарын 9-нд болно. Харин албан ёсны сонгуулийн сурталчилгааны хугацаа өчигдөр /2022.02.15/ эхэлсэн бөгөөд 22 хоногийн турш үргэлжилнэ. Эрх баригч либерал нам болон Консерватив сөрөг хүчний нам хооронд гадаад бодлогын санал зөрөлдөөн үүсээд буй учраас тус улсын сонгууль хэрхэхийг олон улс анхааралтай ажиглаж буй.  Сонгуулийн насны 44 сая хүн байгаагаас 29.5 хувь нь 60-аас дээш насны сонгогчид юм. 2017 онд энэ тоо 27.3 хувь байсан.

Ерөнхийлөгчид нэр дэвшихээр хамгийн багадаа 11 нэр дэвшигч Үндэсний сонгуулийн хороонд бүртгүүлжээ. Либерал ардчилсан намаас Ли Жэ Мюн, Консерватив сөрөг хүчний намаас Юн Сүк Ёл нар нэр дэвшиж байгаа бөгөөд ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигчид юм.

Өдгөө 57 настай хүний эрхийн хуульч, Кёнги мужийн захирагч асан Ли Жэ Мюн нь бага насандаа ядуу зүдүү амьдрал туулж, үйлдвэрт ажиллаж байсан түүхтэй. Тийм учраас залууст зориулсан нэг сая воны буцалтгүй тусламж гэх мэт нийгмийн халамжийн төслүүдийг зоригтой дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Тэгвэл гол өрсөлдөгч болох Юн Сүк Ёл нь 27 жил улсын яллагчаар ажилласан бөгөөд ерөнхийлөгч асан Ли Мён Бак, Пак Гын Хэ нарыг шоронд хоригдоход голлох үүрэг гүйцэтгэжээ. Хоёр хуучин ерөнхийлөгчийг шийтгэж, тэдний эсрэг зогссоноороо Юн Сүк Ёл нь иргэдийн дунд шударга ёсны төлөө тэмцэгч дүр төрхийг бүрдүүлж чадсан байна.

Дээрх хоёр нэр дэвшигчээс гадна эмч мэргэжилтэй ч улс төрөөр замнаж буй Ан Чеол Су нь хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байна. Бусад найман нэр дэвшигчийн хувьд Шударга ёс намын Сим Сан Жун, Эдийн засгийн сайд асан Ким Дун Ён зэрэг хүмүүс багтжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-02-16 103.140.11.244

гуулин улсын сйажирсан хятадууд хэн нь байх нь ямар хамаа байна манай улсад ямарч бүтээн байгуулалт хийдэггүй хачиг шиг мэдэгдэхгүйгээр сордог хогийн нөхөд шүү

Avatar

Зочин 2022-02-16 98.215.126.149

har hyataduud ene 3 n avgainhaa 1 iig songoh boljdee.hujaa japan 2 oosoo iluu muu sanaatai dulzenguud .

Avatar

Зочин 2022-02-16 213.87.89.79

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-16 66.181.176.94

хөгийн балай улс

Avatar

Mongol irgen 2022-02-16 180.70.47.75

haha mongoloos l iluu hogjij devsheed chadaj baigaa oron doo

Avatar

Зочин 2022-02-16 66.181.161.38

СОЛОНГОСЧУУД ХАНЗАА ЖААХАН ХЯЛБАРШУУЛСАН БАЙДЛААР ӨӨРЧИЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. САЙН НЭГ БҮРЧЛЭН ХАРАХГҮЙ Л БОЛ ЯЛГАГДАЖ УНШИГДАХГҮЙ БААХАН ОЛОН ЖИЖИГ БӨӨРӨНХИЙНҮҮД НЬ ХҮНИЙ НҮДНИЙ ХАРААГ ИХ МУУТГАЖ БАЙНА. ОДОО ЭНЭ СОЛНГОС ЗАЛУУЧУУДЫН НҮДНИЙ ХАРАА МУУДАЖ НҮДНИЙ ГИЛ ИХЭЭР ЗҮҮЖ БАЙГАА НЬ ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2022-02-16 120.142.31.236

hamaa hamgiin amarhan yseg sogiinh yun hanz zugeer 26ni yseg bgaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж