Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдана

Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг нарын ажлын айлчлал өндөрлөсөн тул маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаан бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдах юм. Тус хуралдаанаар  Номхон далайн бүсийн стандартын конгрессийн 33 дугаар хурал зохион байгуулах тухай,  Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн төвшингийн улсын үзлэг зохион явуулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна. Мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл,  Хэлэлцээр соёрхон батлах тухай,  Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай,  Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичгийн тухай,  Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр жагсаалтад багтаажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж