Канадын хуучин сургуулийн гаднаас олон арван хүүхдийн булш олджээ

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Канадын хуучин сургуулийн гаднаас олон арван хүүхдийн булш олджээ

Канадын хуучин сургуулийн гаднаас олон арван хүүхдийн булш олджээ

Канадын уугуул үндэстнүүдийн нийгэмлэг төсөл боловсруулж, Саскачеван дахь хуучин хоёр сургуулийн байршлаас 54 тэмдэггүй булш байгааг олсон гэж мэдэгдэв. Анх Америк тивд цагаан арьстан ирснээр нутгийн уугуул иргэд буюу индианчуудын амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Индианчуудын үр хүүхдийг нийгэмших боловсролын сургуульд хүчээр хамруулдаг байв.

Харамсалтай нь хүүхдүүд эсэн мэнд гэртээ буцаж ирэх нь ховор байжээ. Тиймдээ ч Америкийн уугуул нутгийн хүүхдүүдийг үл мэдэгдэх шалтгаанаар амь эрсэдсэний дараа сургуулийн хашаа, ойролцоох газруудад булах нь элбэг байсан гашуун түүхтэй. Ихэвчлэн Метис ба Инуит овгийн 150 мянган хүүхдийг сургуульд хүчээр хамруулсан гэх түүхэн баримт байдаг.

Тэгвэл XXI зуун гарснаар уугуул иргэдийн эрхийг хамгаалах байгууллагууд олширч, өнгөрсөн зууны гашуун түүхийн хохирогч болсон хүүхдүүдийн булшийг олохоор ажиллаж буй нь энэ. Сургуулийн аймшигт амьдралаас амьд үлдсэн хүмүүс нас барсан хүүхдүүдийг тэмдэглээгүй газарт оршуулж байсныг гэрчилдэг байна.

"Keeseekoose" гэх эрэл хайгуулын төслийн удирдагч Тед Кувезанс хэлэхдээ "Газрын гүнд нэвтэрч буй радарын технологи нь Форт Пелли хотын сургуулийн нутаг дэвсгэрт 42 булш, Сент Филлипст 12 булш байгааг харуулсан" гэлээ. Өнгөрсөн хавраас хойш төслийн ажилчид нийт 1100 нэргүй бага насны хүүхдийн булшийг олжээ.

Хэдхэн долоо хоногийн өмнө Уильямс нуурын ойролцоох сургуулийн газраас 93 тэмдэглэгээгүй булш олж цагаачид хэр их аймшигтай, харгис хүмүүс байсныг нотлох баримт олсноо зарлав. Канадад 1874-1996 он хүртэл нутгийн уугуул хүүхдүүдийг нийгэмшүүлэх 130 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байсан байна. Сургуулийн дотоод  нөхцөл байдал жигшмээр  байсан гэдэг.

Сургуулийн барилгуудыг ихэвчлэн чанар муутай барьсан, халаалтгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ. Хүүхдүүд сэтгэл санааны болон бие махбодь, бэлгийн хүчирхийлэлд өртдөг байв. Доод тал нь 3200 хүүхэд сургуульд сурч байхдаа нас барсан ч өмгөөлөгчид энэ тоо илүү өндөр байх магадлалтай ба нийт 6000 орчим хүүхэд гэртээ эсэн мэнд хариагүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж