Дайчид: Тоглолтын дүнг өөрчил эсвэл 600 саяыг төл

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Дайчид: Тоглолтын дүнг өөрчил эсвэл 600 саяыг төл

Дайчид: Тоглолтын дүнг өөрчил эсвэл 600 саяыг төл

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн энэ улирлын плей-оффын тоглолтууд эхэлсэн. Лигийн 13 багаас амжилтаараа шалгарсан шилдэг найман баг аваргын төлөөх аяллаа эхлүүлэв. Тоглолт бүр өрсөлдөөнтэй, үзэгчдийг уйдаахгүй байна. Гэвч тоглолтын шүүлттэй холбоотой асуудал гарч ирлээ.

Тодруулбал, "IHC Apes" багийн эзэн О.Мөнхжин баг нь ялагдсаны дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан лигийн шүүгчдийн шүүлт илтэд алдаатай байгааг хэлж, дургүйцлээ илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр/2022.02.16/ Архангай Алтан Дорнодын "Дайчид" багийн зүгээс албан ёсны өргөдлийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд “Архангай Алтан Дорнодын "Дайчид" баг нь 2021-2022 оны сагсан бөмбөгийн дээд лигийн хасагдах шатны буюу плей-оффын шатанд дөрөвдүгээр байранд шалгарч, "Этүгэн Баянгол Ирвэсүүд" багтай таарч тоглохоор болсон билээ.

2022 оны хоёрдугаар 14-ний өдөр плей-оффын шатны эхний тоглолтод шүүгчид ноцтой алдаа гаргасны улмаас үндсэн цагт ялагдал хүлээсэн болохыг холбогдох тоглолтын дүрс бичлэг болон протоколоор тогтоогдлоо.

Тоглолтын гуравдугаар үеийн 3 минут 23 секундэд О.Энхбаатар алсын зайнаас довтолж 3 оноо авч багийн оноо 54 болсон бөгөөд үүнээс хойш 3 минутын дараа буюу 3-4 довтолгоо явсны дараа 1 минут 16 секунд дээр оноог 55 болох ёстой байсан боловч 1 оноо хасаж 53 болгоод торгуулийн шидэлт орох үед буцаан 54 болгосон ноцтой алдааг тэмцээний шүүх бүрэлдэхүүн гаргасан мөн  2-р үеийн 1 минут 16 секундэд "Этүгэн Баянгол Ирвэсүүд" багийн А.Энхбаясгалан  гурвын зураас гишгэж довтолсон довтолгоог хоёр оноогоор бус гурван оноогоор тооцсон зэрэг алдаатай шүүлтүүд гаргасны улмаас  “Дайчид” баг үндсэн цагт 87:85 гэсэн онооны  харьцаатайгаар хожил байгуулах ёстой байсан боловч буруу, алдаатай шүүлтийн улмаас нэмэлт цаг гарч хожигдолд хүргэсэн байна. Иймд дээл лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засч ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчлөхийг шаардаж байна.

Шүүлтийн үнэн зөв байх үндсэн зарчмыг баримтлахгүй  илт нэг талыг барьсан алдаатай  шүүлтийн улмаас хожлоо алдаж ноцтойгоор хохироод байна.  Иймд холбогдох шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд плей-офф-ын дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй гэдгийг мэдэгдэж байна. Гомдолтой холбоотой хариуг 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлээгүй тохиолдолд цаашид плэй-оффын тоглолт оролцохгүй нөхцөл байдал үүсч 2021-2022 оны улиралд бэлтгэн сүүлийн нэг жилд “Дайчид” багийн гаргасан зардлыг болох  600 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандахыг мэдэгдэж байна” гэжээ.

Энэ улирлын нэгдсэн дээд лигийн шүүлт асуудал дагуулж байгаа нь үнэн. Тамирчид, дасгалжуулагчид, багийн эзэд, хөгжөөн дэмжигчид гээд хүн бүр л энэ талаар шүүмжилж, санал бодлоо солилцож байна. Сүүлд лигийн зохион байгуулагчид Польшоос гурван шүүгч авчирна гэх мэдээлэл гарсан. Дашрамд сонирхуулахад, Монголын сагсан бөмбөгийн лигийн плей-оффын тоглолтуудыг Мексик шүүгчид дэнсэлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж