Иргэд цагийн дотор PCR шинжилгээний хариугаа авах боломжтой | News.MN

Иргэд цагийн дотор PCR шинжилгээний хариугаа авах боломжтой

Иргэд цагийн дотор PCR шинжилгээний хариугаа авах боломжтой

Иргэд цагийн дотор PCR шинжилгээний хариугаа авах боломжтой

"Альфа Мед" ХХК болон"Жидакс" компанийн хамтарсан "Их Бараат" лабораторийн нээлт өнөөдөр /2022.02.16/ боллоо.


Солонгос улсын сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж суурилуулсан "Их Бараат" лаборатори өнөөдөр нээлтээ хийлээ. Тус лабораторид PCR шинжилгээ өгсөн иргэд хариугаа ердийн бусад лабротаруудтай адил Eruul.mn болон мессежээр авах боломжтой.  Эхний ээлжид PCR шинжилгээг 70-80 мянган төгрөг авах гэнэ.

-"Их Бараат" лаброторийн захирал Д. Пүрэвдорж:

-Бид шинэ технологийг Монголдоо нэвтрүүлж байна. Ердөө 45-60 минутад PCR шинжилгээ авдаг аппаратыг Монголд ашиглах гэж байна. Өмнө 6-8 цагийн дараа шинжилгээний хариу гардаг байсан бол одоо нэг цагийн дотор цар тахлын вирус илрүүлэх шинжилгээний хариугаа иргэд авах боломжтой.  Тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч Солонгос улсын компани болон "Жидакс" компани гол хөрөнгө оруулагч юм. Энэхүү лабораторийг байгуулснаар гадаад руу зорчих иргэд заавал 48 цагийн өмнө шинжилгээний хариугаа авсан байх шаардлагатай байдаг. Үүнийг бид аль болох хөнгөвчилж байна.

Цаашид хилийн боомтуудад болон орон нутгуудад PCR шинжилгээний лабораторуудаа байршуулах төслийг холбогдох яамдад хүргэсэн. Мөн Өмнөд Солонгос улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлж байна. Мөн хүний нэг дусал цусаар тухайн хүн хорт хавдартай эсэхийг нь түргэн хугацаанд оношилдог тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Ердөө 15-хан минутад тухайн хүн хорт хавдартай эсэхийг нь тодорхойлдог аппаратаа орон нутаг, сум, дүүргийн өрхийн эмнэлгүүдэд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Иргэд жил болгон хямд зардлаар хорт хавдартай эсэхээ оношлох боломжтой болно.

-"Альфа Мед" компанийн гүйцэтгэх захирал Х.Сарангэрэл:

-Манай компани "Жидакс" компанитай хамтран 15 минутад цар тахлын вирус илрүүлэх түргэвчилсэн "BBB" оношилгоо болон 45-60 минутад PCR шинжилгээний хариу гарах боломжтой лабораторийг байгууллаа.  Өмнөд Солонгос улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн тоног төхөөрөмжийг Монголдоо анх удаа нэвтрүүлж байна. Иргэдийн PCR шинжилгээг бид "Их бараат" лабораторит болон дуудлагаар очиж авна. Одоогоор Алтанбулаг хилийн боомтод ажиллах бэлтгэл ажлаа хангасан.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-16 192.82.73.204

saihan medee bn bayrlalaa

Avatar

Зочин 2022-02-16 213.87.89.79

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-16 150.129.142.10

80000 tg? Haana ter mongo chin baina muusain hulgaichuud aa?

Avatar

Зочин 2022-02-16 178.62.24.36

Архи ууж тамхи татахаа больчих. Тэгээд л болно.

Avatar

Zochin 2022-02-16 202.9.40.71

Сайхан мэдээ. Лаборатори нь хаана байдаг вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж