Л.Энх-Амгалан Камилад урам өгөв

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан Камилад урам өгөв

Л.Энх-Амгалан Камилад урам өгөв

Бээжин-2022 олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр/2022.02.15/ болсон. Энэ үдшийн гол дүр нь 15 настай Орос охин Камила Валиева байв. Хэдийгээр допингийн шинжилгээнд бүдэрч, барууны хэвлэлүүдийн хэл амны бай болсон ч тэрбээр өөрийнхөө юу чаддаг, ямар авьяастай вэ гэдгээ дэлхий нийтэд харуулж чадлаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Оросын уран гулгагч Камила Валиеваг дэмжив. Тэрбээр "15 хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ? Тэнгэр шиг бай…гэж О.Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшнийг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. Тэнгэр шиг бай Камила" гэжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж