Орос улс Сири рүү хэт авианы сөнөөгч онгоц илгээв

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Орос улс Сири рүү хэт авианы сөнөөгч онгоц илгээв

Орос улс Сири рүү хэт авианы сөнөөгч онгоц илгээв

Орос улс Сири дэх агаарын бааз руугаа хэт авианы пуужинтай "Миг-31К" сөнөөгч онгоцнууд болон алсын тусгалын "Ту-22М" бөмбөгдөгч онгоцнуудаа илгээлээ. Эдгээр онгоцыг тэнгисийн цэргийн сургуулилалт хийх зорилгоор илгээсэн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Байршлын хувьд Газар дундын тэнгисийн зүүн хэсэг сургуулилалт болох аж.

Тус хэсэгт Украины асуудал болон Европ дахь аюулгүй байдалтай холбоотойгоор Оросын цэргийн идэвхижил нэмэгдэж буй. Москва өнгөрсөн сарын 20-нд Номхон далайгаас Атлантын далай хүртэлх бүх флотоо оролцуулан тэнгисийн цэргийн сургуулилалт хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд 10 мянган цэргийн албан хаагч, 140 байлдааны хөлөг онгоц зэргийг оролцуулсан сургуулилалт хийж байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Дамаск нь 2015 оноос хойш Москвагийн үнэнч холбоотон байсаар ирсэн. Орос улс нь Сири дэх Хмеймим агаарын баазаас гадна Тартусын тэнгисийн цэргийн байгууламжийг хянадаг. “Оросууд Ойрхи Дорнодод цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, өөр өөр бүс нутагт үйл ажиллагаагаа тэлэн, хүчээ төлөвлөсөөр байна” гэж АНУ-д төвтэй Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн цэргийн шинжээч Роб Ли хэлжээ.

Хмеймим агаарын бааз руу илгээсэн Кинжал нэртэй хэт авианы пуужин нь 2000 км зайд байг онох чадвартай юм. ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2018 оны гуравдугаар сард хэд хэдэн стратегийн зэвсэг танилцуулж байсны нэг нь уг пуужин ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж