АНУ-ын иргэн ХДХВ-ийн халдвар авч, эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын иргэн ХДХВ-ийн халдвар авч, эдгэрчээ

АНУ-ын иргэн ХДХВ-ийн халдвар авч, эдгэрчээ

АНУ-д цусны хорт хавдартай өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгаснаар ХДХВ-ийн халдвараас эдгэрчээ. Үүдэл эсийг төрөлхийн ХДХВ-ийн эсрэг биеттэй донороос шилжүүлэн суулгасан байна. Ийнхүү тус өвчтөн өнөөг хүртэл ХДХВ-ийн халдвар авч эдгэсэн гурав дахь хүн, тэр дундаа анхны эмэгтэй хүн боллоо.

“Энэ удаагийн тохиолдол нь хүйн цустай холбоотой анхны тохиолдол бөгөөд цаашид эмчилгээг илүү олон хүнд хүртээмжтэй болгох шинэ арга юм” гэж Денверт болсон "Ретровирус ба боломжит халдварын тухай" бага хурал дээр мэдэгдлээ.

Өвчтөнд хүйн цуснаас гарган авсан үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаас хойш 14 сарын турш ХДХВ-ийн эмчилгээг нь хийлгүй зогсоосон байсан. Өмнөх хоёр тохиолдлын хувьд ясны чөмөг шилжүүлэн суулгахад түлхүү ашигладаг насанд хүрсэн хүний үүдэл эсийг ашигласан хоёр эрэгтэй хүн байжээ.

Энэ тохиолдол нь Лос Анжелесийн Калифорнийн их сургуулийн доктор Ивонн Брайсон болон Жонс Хопкинсийн их сургуулийн доктор Дебора Персауд нарын удирдсан судалгааны томоохон хэсэг юм. Цаашид ХДХВ болон хорт хавдар хавсарсан 25 өвчтөнд хүйн цуснаас авсан үүдэл эс шилжүүлэн суулгахаар төлөвлөөд байна. Эдгээр өвчтөн эхлээд хорт хавдрын эсийг устгах химийн эмчилгээ хийлгэнэ. Дараа нь удамшлын өөрчлөлттэй хүмүүсээс үүдэл эсийг нь авч өвчтөнд шилжүүлэн суулгах юм. Ийм байдлаар үүдэл эс шилжүүлэн суулгасан хүмүүст ХДХВ-д тэсвэртэй дархлаа тогтоно гэж эрдэмтэд үзэж байна.

Эрдэмтэд хэлэхдээ, “Ясны чөмөг шилжүүлэн суулгах нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг эмчлэх бодит стратеги биш юм. Гэхдээ ХДХВ-ийн халдварыг эмчлэх боломжтой гэдгийг баталж, генийн эмчилгээг ХДХВ-ийн халдварыг эмчлэх стратеги болгон ашиглах боломжтой гэдгийг харууллаа" гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж