Бээжингийн олимпийн медальтнуудыг хэрхэн шагнах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

Бээжингийн олимпийн медальтнуудыг хэрхэн шагнах вэ?

Бээжингийн олимпийн медальтнуудыг хэрхэн шагнах вэ?

Олон улсын олимпийн хороо медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал өгдөггүй. Харин зуны олимп, өвлийн олимпоос медаль хүртсэн тамирчдадаа тухайн улс нь мөнгөн урамшуулал олгодог. Сингапур улсын хувьд АНУ-ын баг тамирчдаас 20 дахин илүү мөнгөн урамшуулал олгодог. Алтан медаль авсан тамирчин нэг сая сингапур доллар буюу 737 мянган ам. долларын урамшуулал авдаг.

Казахстан тамирчдадаа алтан медалийн төлөө 250 мянган ам.доллар, Итали 213 мянга орчим ам.доллар, Филиппин 200 мянга орчим ам.доллар, Малайз улс тамирчдадаа их хэмжээний шагнал өгдөг ч тодорхойгүй байна. Нийт өвлийн олимп эхэлснээс хойш 200 гаруй тамирчин өөрсдийн медалиа хүртээд буй.

АНУ-ын Олимп, Паралимпийн хороо тамирчдынхаа алтан медаль бүрт 37.500 ам.доллар, мөнгөн медаль 22.500 ам.доллар, хүрэл медальд 15 мянган ам.доллараар шагнаж урамшуулдаг тухай мэдээлэл гарчээ. Тамирчдын  нийт орлого нь нэг сая ам.доллараас давсан тухай мэдээллэхээс бусад тохиолдолд шагналын мөнгөнөөс татвар ногдуулахгүй. Мөн АНУ-ын тамирчид эрүүл мэндийн салбарын тусламж, их дээд сургуулийн төлбөр зэргээр урамшуулал авдаг. АНУ нийт 200 гаруй тамирчин Өвлийн олимпод илгээснээс долоон алтан медаль, зургаан мөнгө, гурван хүрэл медалийн эзэд нь тодроод байна.

Олимпод Хятадаас тусдаа өрсөлддөг Хонг Конг өнгөрсөн жил алтан медаль хүртсэн тамирчдад таван сая хонконг доллар буюу 641 мянган ам.доллар санал болгожээ. Энэтхэгийн жад шидэгч Неераж Чопра Токиод хөнгөн атлетикийн төрөлд улсынхаа анхны алтыг хүртэхэд хэд хэдэн улстөрчид болон корпорацийн брэндүүд тамирчинд олон сая рупигийн мөнгөн урамшуулал зарласан тухай мэдээлж байсан. Филиппин улсын хүндийн өргөлтийн тамирчин Хидилин Диаз тус улсын анхны олимпийн алтыг хүртэхэд түүнд хоёр орон сууц, насан туршдаа үнэ төлбөргүй нисэх санал тавьсан гэх мэдээлэл ч бий.

Эх сурвалж:CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж