Маймана хотын шинэхэн дарга сонгогджээ. Дамулла Мохибулла Моваффак өнгөрсөн зун хүртэл улс орныг хяналтдаа авахын тулд дайн хийж байсан талибуудын эгнээн дэх шилдэг мэргэн буучдын нэг гэдгээрээ алдартай. Талибууд барууны дэмжлэгтэйгээр хуучин засгийн газраа түлхэн унагаж, засгийн эрхийг гартаа авснаас хойш гурван сарын дараа буюу арваннэгдүгээр сард Моваффак Афганистаны баруун хойд хэсгийн Фаряб мужийн төв Маймана хотын захирагчаар томилогдов. Тэрбээр тэмцэгч гэдгээрээ алдартай. Одоо түүний ажлын хуваарь орон нутгийн засаг захиргааны өдөр тутмын ажил болох бохирын шугамын бөглөрлийг тайлах, зам төлөвлөх, ойр орчмын хэрүүл маргааныг арилгах зэргээр дүүрэн байна.
Моваффак анх 19 настайдаа талибанд нэгдэж байсан бөгөөд 25 настайдаа хотын дарга болжээ. Бүс нутгийн иргэд нь шинэ хотын даргадаа сэтгэл хангалуун байдаг. Эмэгтэй хүмүүс ч гэсэн даргын оффисд ажиллах боломжтой юм байна. Моваффак сэхээтэн гэр бүлээс гаралтай гэх ба талибанд нэгдэхээсээ өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн байжээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ