Камила Валиева харанхуй өтгөрөх тусам улам тод гялалзана | News.MN

Камила Валиева харанхуй өтгөрөх тусам улам тод гялалзана

Бээжин 2022

Камила Валиева харанхуй өтгөрөх тусам улам тод гялалзана

Камила Валиева харанхуй өтгөрөх тусам улам тод гялалзана

Бээжин-2022 олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өчигдөр/2022.02.15/ боллоо. Энэ үдшийн гол дүр нь 15 настай Орос охин Камила Валиева байв. Хэдийгээр допингийн шинжилгээнд бүдэрч, барууны хэвлэлүүдийн хэл амны бай болсон ч тэрбээр өөрийнхөө юу чаддаг, ямар авьяастай вэ гэдгээ дэлхий нийтэд харуулсан.


НУЛИМСТАЙ ҮЗҮҮЛБЭР

Камила Валиева богино үзүүлбэртээ 82.16 оноо авч, бүх тамирчныг тэргүүлж эхлэв. Тэрбээр хамгийн хэцүү үсрэлт болох гурвалсан аксель дээрээ алдсан ч бусад элементүүдээ амжилттай гүйцэтгэж чадсан. Багийн төрөлд алтан медаль хүртсэн ч медалиа гардаж аваагүй тэрбээр үзүүлбэрийнхээ дараа нулимсаа барьж дийлэлгүй, уйлж орхисон. Сүүлийн хэд хоног 15 настай түүнд үнэхээр хүнд хэцүү, дарамттай байсан нь лавтай. Америкийн хэвлэлүүд допингоор далимдуулан түүнийг олимпоос хөөж, эрхийг нь хасах хэрэгтэй, медалийг нь хураах ёстой гэж сэвж байсан бол Их Британийн хэвлэлүүд түүнийг эвгүй байдалд оруулж, бэлтгэл дээр нь янз бүрийн асуултуудаар булж байлаа.

Камила бэлтгэлдээ ч анхаарлаа төвлөрүүлж чадалгүй, сэтгэл санааны тогтворгүй байдалд ороод байсан юм.

Гэвч алдарт Этери Тутберидзегийн шавь, Европ, Оросын аварга, дэлхийн рекордыг эзэмшигч Камила Валиева хэмээх татар гаралтай охин эхний даваагаа амжилттай давж чадлаа. Түүнд олимпийн аварга болоход дахин нэг шат бий.

АНХААРЛЫН ГАДНАХ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАГСАД

Олимп эхлэхээс өмнө  Оросын гурван охин алт, мөнгө, хүрэл медалийг хүртэх өндөр магадлалтай гэж байсан билээ. Тэгвэл өчигдрийн богино үзүүлбэрийн дараа энэ нь улам  бодитой болж ирсэн. Хэдий бүх хүний анхаарал Камила Валиева дээр байснаас биш дэлхийн аварга 17 настай Анна Щербакова түүний яг шилэн хүзүүн дээр буюу 80.20 оноотой дэд байрт бичигдэж байна. Харин “үсрэлтийн дагина” залуучуудын дэлхийн аварга 17 настай Александра Трусова 74.60 оноотой дөрөвдүгээр байрт явна.

Александра Трусоваг чөлөөт үзүүлбэр дээрээ онцгой зүйл үзүүлж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Александра Трусова

Өчигдөр богино үзүүлбэрийн дараах хэвлэлийн бага хуралд Камила Валиева оролцоогүй бөгөөд Оросоос Анна Щербакова, Александра Трусова нар оролцжээ. Анна багийнхаа андын талаар “Би нөхцөл байдлын талаар юу ч ярихгүй” гэжээ. Харин Японы Каори Сакамото “Энэ өрсөлдөөн шударга эсэхийг сайн мэдэхгүй байна. Би энэ асуултанд хариулмааргүй байна” гэжээ.

Анна Щербакова

АЗИЙН "БИТҮҮ МОРЬД"

Японы Каори Сакамото Оросын гурвалын дундуур салхи оруулж, 79.84 оноотой гуравдугаар байрт бичигдлээ. Энэ жил 22 нас хүрэх тэрбээр олимпийн багийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Каори багийн тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд Камила Валиевагийн ард хоёрдугаарт байрт бичигдэж, багтаа өндөр оноо авчирсан.

Каори Сакамото

Мөн түүний нутаг нэгт Вакаба Хигүчи 73.51 оноотой тавдугаар байрт яваа. Саяхан 21 нас хүрсэн түүний хувьд 2018 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Харин зургадугаар байрт Өмнөд Солонгосын Ён Юү 70.34 оноотой бичигдсэн. 2010 оны олимпоор Ким Юнаг харж, уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн энэхүү 17 настай охин Япон, Америк дасгалжуулагч нарын дор бэлтгэлээ хийдэг.

Ён Юү

Богино үзүүлбэрийн дараах үр дүн

  1. Камила Валиева /Орос/ – 82.16
  2. Анна Щербакова /Орос/ – 80.20
  3. Каори Сакамото /Япон/ – 79.84
  4. Александра Трусова /Орос/ – 74.60
  5. Вакаба Хигүчи /Япон/ – 73.51
  6. Ён Юү /Өмнөд Солонгос/ – 70.34
  7. Лоэна Хэндрикс /Бельги/ – 70.09
  8. Алиса Лиу /АНУ/ – 69.50
  9. Елим Ким /Өмнөд Солонгос/ – 67.78
  10. Анастасия Губанова /Гүрж/ – 65.40
  11. Мариа Белл /АНУ/ – 65.38

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнуудыг тодруулах сүүлийн тэмцээн болох чөлөөт үзүүлбэр маргааш 18.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-16 172.58.59.131

zub

Avatar

Заагч 2022-02-16 202.9.46.75

Хэзээ англи америк хошногонууд гулгадаг болчихоо вэ? Хэзээ ч Оросыг барахгvй Валиевадаа амжилт хог америкийг wada-тай нь хамт хол хаяж тvрvvлээрэй пожелаю тебе большая успехов и удачи.

Avatar

Зочин 2022-02-16 202.126.90.1

Англи ,америк бусдыг ямагт дор үзэж өөртөө дагаж далдганасан жижиг улсыг ашигладаг шигээ хандах гэж ядсан хачин үзэлтэй дээрэнгүй угсаа нэгтэй тэдний гар хөл орсон юм болгон самуун ихтэй бужигнуулаж хаяаад дийлэхээ болихоороо зюсүүлээ хавчаад …

Avatar

Зочин 2022-02-16 213.87.89.79

))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2022-02-16 202.9.46.157

Камила Валиева угаасаа номер 1 атаархуу хордсон новшийн америк англичууд хэзээ гулгаж байлаа япон ч тэр нээх том бегстэй авгайнууд яаж эргэх вэ дээ Дэлгэрмаа гээч балай авгай америк гээд л хуцаад байна лээ еерее ч олигтой гулгаж чадлаа юу тэнэг авгай барууны баас долоогоод л Оросууд угаасаа тvрvvлнэ хошного америк хол хаягдана.

Avatar

юра 2022-02-16 202.9.46.80

өчигдөрийн ганцаарчилсан уран гулгалтыг тайлбарласан манай ТВ-ийн тайлбарлагч эмэгтэйд баяр хүргье. Хэрхэн юуг нь яаж тайлбарлавал зөв бол гэдгийг маш нягт нямбай бодож хэлж байлаа.Амжилт хүсье

Avatar

Зочин 2022-02-16 66.181.180.200

Энэ дэлгэрмаа гэгч яг самурай сакомото шигээ дотуур тамиртай атаархуу,барууныхныг долоогч юм билээ.олимпын наадамд анх удаа 4сөн харайлт 2 өөр төрлөөр хийсэн валиеваг ерөөсөө хэлэхгүй байсан даа.тэр сакомото угаасаа 4сөн үсрэлт амидралдаа хийж үзээгүй,тийм болохоор дараагийн үзүүлбэрт доош орох ньтодорхой.хамт тайлбарлаж байсан эрэгтэй энэ дэлгэрмаа гэгчийн шударга бус,өөрийгөө бүхнийг мэддэг гээд бододцон байдалд нь дургүйцээд хамт тайлбарлахаас татгалзсан юм билээ

Avatar

Зочин 2022-02-16 103.212.116.135

Наад охин чинь монгол охин ш дээ тэгж яривал. Оросын Казань хотыг эзэлж явсан Чингисийн их цэргийн мянгатын ноён Балтын удмын хүн

Avatar

Уншигч 2022-02-16 103.57.95.229

ИЙМ АВЬЯАС ЧАДАЛТАЙ ОХИН ДОПИНГ ЭНЭ ТЭР ЯАСАН ГЭЖ ХЭРЭГЛЭДЭГ ЮМ ТОГЛОЛТЫ НЬ ҮЗЧИХЭЭД ЭЛДЭВ ЮМ БИЧ БАРУУНЫ ЯВУУЛАГ

Avatar

Зочин 2022-02-16 192.82.69.13

Туруулсэн ч медаль бол егехгуй байх аа, допинг илэрсэн нь тодорхой болсон байхад, медаль егсен ч дараа нь шуух энээ тэрээ болоод эргуулээд хурааж л таарах байх

Avatar

Зочин 2022-02-16 202.179.27.10

Өвөөгийн өгсөн хоолноос боллоо ч гэх шиг Манай бөхчүүдэд өвөө эмээ нар байна уу

Avatar

Зочин 2022-02-16 66.181.189.143

Допинг хэрэглээд биеэс ялгаруулж чаддаг спортын эмч нар байдаг гэнэ шүү. Монголд ч байдаг гэнэ. Голинь хугацааг нь буруу тооцсон байна. Биеэс ялгарах хугацааг.

Avatar

Тэнэг юм бичих юм 2022-02-16 59.153.86.110

Харанхуйг хэн үүсгэсэн юм. Допинг өгсөн багш нар нь биз дээ. Оросууд өөрсдөө л буруутай. Өмнөх допингийн будлианы үр дүн арилаагүй байна. Улсынхаа нэрийг ч олимпод бичүүлж чадахгүй шившгээ тарьж байгаа биз дээ. Өөр ийм улс байна уу

Avatar

Зочин 2022-02-16 202.21.108.47

Япон охин яршиг л байна. Уран гулгалт биш боди гулгалт гэвэл таарна.

Avatar

Зочин 2022-02-16 122.201.31.142

Doromjlox tusam gyalalzdag gedeg. Kamila ch Olimpiin avarga. Ter gyalgar tomortei tomorgui chi avarga. Uzuuleed og oxin mini.

Avatar

mongol 2022-02-16 122.201.31.142

Doromjlox tusam ongo krdokg gedeg ug bii. Kamila chi Olimpiin avarga bolnoo. Gyalgar tomortei tomorgui chi avarga Uzuuleed og oxin mini

Avatar

Жирийн нэгэн. 2022-02-16 202.9.46.24

15 хан настай жаахан амьтныг арай л хэтрүүлж байна . ТЭГЭЭД Ч ЯГ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН Ч ЮМ УУ? , ҮГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. Үнэхээр байгалиас авьяастай хайхамшигтай охин юм . Илүүд атаархах , Ижилд жөтөөрхөх , Дутууд дээрэлхэх … нь ямар муухай байдгийн амьд кейсыг бид харсаар л … Үүнээс сургамж авцгаана шүү , манайхаан.

Avatar

S 2022-02-16 173.66.29.127

RUSADA anh erhiig ni hassan

Avatar

Зочин 2022-02-16 192.82.82.43

ЗАСС ОРОСООС БУСАД НЬ УРАН ГУЛГАЛТЫГ ОНЦ ИХ ТООДОГГҮЙ ЮМ БИШ ҮҮ. ОРОСУУД Л ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ БОЛХООС. ДОПИНГ ИЛЭРСЭН Л БОЛ ШИВШИГ Л БИЗ ДЭ. БАС ТЭГЭЭД УХАМСРААРАА БОЛЬЧИХГҮЙ ЗҮТГЭЭД БАЙГАА НЬ БҮР Ч БҮДҮҮЛЭГ!

Avatar

Камила жинхэнэ урнаас уран гулгаж байна 2022-02-16 64.119.23.82

Түүний хөдөлгөөн бүхэн уран тансаг санагдлаа.

Олон хоногийн сэтгэл санааны дарамт нь түүний үзүүлбэрт нөлөөлсөн нь тодорхой шүү дээ.

Гэхдээ л 15 настай хүүхэд энэ бүхнийг давна гэдэг гайхамшиг.

Тэр онцгой авьяас чадвараараа л энэ бүхнийг давлаа.

Орос охин минь Тэнгэрт дүүлэн нисээрэй. Чи чаднаа чадна. Амжилт

Avatar

Зочин 2022-02-16 66.181.186.15

Би уран гулгалт мэдэхгүй гэхдээ камила гэх охины үзүүлбэр үнэхээр уран тансаг юм билээ

Avatar

Зочин 2022-02-16 103.57.92.26

Сайхан ох н доо энэ чинь хүүхэд шүү дээ яагаад түүнийг буруутгаж болно вэ

Avatar

Япончууд хамгийн адгийн хүмүүс. 2022-02-16 66.181.188.101

Гадаадын мэдээллийг харахад Америк, Англииас илүүтэй Япончууд энэ Орос охиныг илтэд үзэн ядсан шүүмжлэлийг их хийж байна. Японы тамирчны хэлсэн үг хүртэл цаанаа нэг л зэвүүн.

Avatar

Японы Каори Сакамото 22 настай хөгшин зөнөг минь БИТГИЙ х**. 2022-02-16 64.119.23.82

Харин Японы Каори Сакамото “Энэ өрсөлдөөн шударга эсэхийг сайн мэдэхгүй байна. Би энэ асуултанд хариулмааргүй байна” гэжээ.

Японы Каори Сакамото 22 настай энэ эмэгтэй 15 настай охинтой барьцаж байгаадаа ичээчээ гамшиг минь

Avatar

ТОДООС ТОД ГЯЛАЛЗАНА 3 цагийн өмнө 107.77.224.27 2022-02-16 64.119.23.82

ДОРОМЖЛОХ ТУСАМ БИ УЛАМ ӨНГӨ ОРНО !

ДОЛООН БУРХАН ОД ШИГ ТОДООС ТОД ГЯЛАЛЗАНА !

КАМИЛА ВАЛИЕВА ЯАХ АРГАГҮЙ ТОДЫН ТОД УЛАМ УЛАМ АСАН ГЯЛАЛЗАХ ОД БОЛОЛТОЙ !

Avatar

Зочин 2022-02-16 174.216.131.8

Unen ug hatuu baina uu?

Avatar

Зочин 2022-02-16 202.21.108.47

Япон хүүхэн яршиг л байна. Боди гулгалт л байлгүй. Уран юм харагдаагүй шүү.

Avatar

ха ха ха 2022-02-16 64.119.23.82

Яг тийм ямар ч уран юмгүй, урлаг харагдахгүй бүдүүн авгай л байна лээ.

Камила дэргэд нь нялх хүүхэд !! Гоц авьяастай хүүхэд.

Avatar

Зочин 2022-02-16 202.126.88.185

Оросуудыг ганц өөд нэртэй явуулхад жижиг үндэстнүүд нь хөлс хүчээ дуслуулж байх юум даа их спортод цэвэр орос архичингууд ер нь байдаг юум уу самгондоо живсэн согтуу оросыг хөгжил руу чирч зүтгэж байгаа нь ч дандаа жижиг үндэстэн ястнууд шүү дээ

Avatar

зочин 2022-02-16 66.181.161.75

Хуцаааалллл …..Ер нь тэгвэл допингийн шинжилгээ авхаа больчихл дөө .Үндэсний бөхөөс ч авхаа больчий …….
Ер нь бол Орос мундаг даа биш …Аль ч үндэстэн тодорхой нэг чиглэлд хатуу зорилт тавиад бусад бүх зүйлээ золионд хаяад зүтгэвэл амжилтанд хүрэн шд …Монголчууд ч гэсэн тэрбумаар нь төсөвлөөд ганц охин бэлдээд бусад бүх спортыг хаяад улсаараа хөдөлбөл Олимп байтугайг нь л авышд

Avatar

Зочин 2022-02-16 64.119.26.221

Хориотой бодис илэрсэн нь үнэн, тэр бодисыг хориглодог нь бас үнэн, дүрэм журамдаа санаатай бас санаандгүй болгоомжгүйгээр хэрэглэсэн бол гэсэн ялгаа зааг байхгүй л бол медаль байхгүй л гэсэн үг. Энэ хүүхэд тоглоом болж дууслаа, хэтэрхий муйхар улсын бодлогын золиос боллоо хөөрхий.

Avatar

Зочин 2022-02-16 66.181.189.143

Шуналтай дасгалжуулагч нарын хийж байгаа ажил. 15 настай хүүхэд долинг хэрэглэхгүйгээр өөрөө бөөн эрч хүч шүү дээ. Одоо энэ охиныг нэг мөсөн баллаж хаялаа даа. Эргэж сэхэлтгүй л болж байна даа. Оросууд эртнээс хөгширдөггүй залуугаараа байх зорилгоор төрийн тэргүүнээсээ эхлээд цаашилбал жүжигчид нь хүртэл элдвийн сүлжээний бодис хэрэглээд гаршчихсан хүмүүс шүү.

Avatar

Хуурч мэхлэх Орос зан чанар юм уу 2022-02-16 108.53.177.147

Үнэн мэдээлэл хзргэсэн барууны хэвлэл буруутай баых нээ- Сочийн олимпоос ерөнхиылөгч нь

Avatar

Зочин 2022-02-16 66.181.183.33

ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН НЬ ҮНЭН ЮМ УУ?

Avatar

зочин 2022-02-16 66.181.161.75

РУСАДА нь л тэгсэн шдэ

Avatar

Зочин 2022-02-16 49.0.178.193

Ганц трамплин байгуулчих юмсан. Манайхан ганцаарчилсан төрөлдөө сайнсан. Хэнтийн Цэнхэрмандал сумын цаана байдаг сайхан уул, хөндий тохирох газар шиг санагдаад байдаг юм. Тэгвэл тэнд сургалтаа хийгээд байж болох. Бүгдийг нэг дор хийх чадал манай улсад алга, сургалтын цэгүүд нэг нэгээр нь байгуулаад байхад болмоор санагдана. Хойт нутаг Хөвсгөлийнхөнөө тэтгээд цанын гүйлтээр дагнуулмаарч юм шиг

Avatar

Зочин 2022-02-16 49.0.178.193

Камилад амжилт, чи чадна.

Avatar

Зочин 2022-02-16 202.126.88.154

Тайлбарлагч Дэлгэрмаа бол мундаг юм билээ. Пёнчаны Олимпоор хоолойг нь сонсож байснаа санасан шд. Яг Цагаан сарын үеэр Олимп болж байсан даа. Шинэлж бариад, шинэлж байгаа айлдаа Олимп гарч байгаа суваг руу нь хүчээр тааруулж энэ тэр. 😂🤣😁

Avatar

Зочин 2022-02-16 43.228.131.110

Тэнэг Иванууд дандаа допинг хэрэглэнэ.

Avatar

Зочин 2022-02-16 49.0.178.193

Тэнэг Ивандаа хүрдэггүй чи тэнэгийн тэнэг мөн үү

Avatar

ТОДООС ТОД ГЯЛАЛЗАНА 2022-02-16 107.77.224.27

АГУУ НАЙРАГЧИЙН ТЭМЦЭГЧ ЦОГЛОГ МӨРҮҮД САНААНД ОРЛОО !
ДОРОМЖЛОХ ТУСАМ БИ УЛАМ ӨНГӨ ОРНО !
ДОЛООН БУРХАН ОД ШИГ ТОДООС ТОД ГЯЛАЛЗАНА !
КАМИЛА ВАЛИЕВА ЯАХ АРГАГҮЙ ТОДЫН ТОД УЛАМ УЛАМ АСАН ГЯЛАЛЗАХ ОД БОЛОЛТОЙ !

Avatar

Зочин 2022-02-16 202.179.27.10

допинг ш.а.ахаар бүр гялалзана

Avatar

Чимэг 2022-02-16 64.119.25.219

15-настай охины сэтгэл зүй тэвчээр ур чадвар нь гайхалтай . Сэтгэлзүйч, дасгалжуулагч яаж нөлөөлж чадахыг харууллаа. Өмнөөс нь Сэтгэл Түгшин хамт тэшлээ. Тайлбарлагч , уран гулгалт сонирхогч Дэлгэрмаадаа баярлалаа Бас л тууштайгаар 40 жил хуримтлуулсан ийм агуу мэдлэгийг бидэнтэйгээ харамгүй хуваалцлаа Манай тамирчид ч бодууүштай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж