Вакцины 157 цэгт 749 эмч, ажилтан ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцины 157 цэгт 749 эмч, ажилтан ажиллана

Вакцины 157 цэгт 749 эмч, ажилтан ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.02.16/ суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 24, II тунд 46, III тунд 304, IV тунд 371, нийт 745 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3033 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.653 (77.2 хувь), 16-17 насны 27.062 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж