Японд болсон гэрэл зургийн уралдаанд монгол сурагчид тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Японд болсон гэрэл зургийн уралдаанд монгол сурагчид тэргүүлэв

Японд болсон гэрэл зургийн уралдаанд монгол сурагчид тэргүүлэв

Япон улсад зохион байгуулагдсан дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн уралдаанд монгол сурагчид тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Хоккайдо мужийн Хигашикава хотод босон олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн "Higashikawa Youth Fest" уралдаанд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагч нэгдүгээр байрт шалгарсан байна.

Монголыг төлөөлж оролцсон Дарын цогцолбор сургуулийн сурагчдын багийн "Холбоос", "Миний хүсэл мөрөөдөл" сэдвийн гэрэл зургууд тэргүүн байрын шагнал хүртсэнд

Энэ жилийн уралдаан "Холбоос" сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд Хятад, Солонгос, Тайвань, Тайланд, Вьетнам, Орос, АНУ, Лаос, Сингапур, Финланд, Франц, Люксембург, Колумби, Япон зэрэг орны сурагчид оролцжээ. Энэхүү уралдаанд амжилт гаргасанд талархсан захидлыг өнөөдөр Японоос шуудангаар илгээсэн байна. Хоккайдо мужийн “Хигашикава” хотноо долоо дахь жилдээ зохион байгуулагдсан олон улсын дунд сургуулийн сурагчдын дундах гэрэл зургийн "Higashikawa Youth Fest"-д Монгол Улсаас оролцогчид өндөр амжилт гаргасаар иржээ. Шагналыг удахгүй гардуулах аж. Тус уралдааны монгол дахь шалгаруулалтын дүн өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч, шилдэг бүтээлүүдийг Япон руу явуулжээ.

Монгол талын шалгаруулалтад нийслэл болон орон нутгийн 12 сургуулийн сурагчид оролцсоноос Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид болох Аманкел Ерханат, Хайнар Ахжол, Бакыт Алирахман нарын "Гэр бүл" сэдвийн цуврал бүтээл шилдгээр шалгарч байсан. Улмаар Япон улсын Хоккайдо мужийн Хигашикава хотод болох эцсийн шалгаруулалтад оролцох эрх авч ийнхүү өнөөдөр шилдгээр шалгараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж