Шинийн 15-наас урьтаж засал номоо хийлгэх иргэд Гандантэгчэнлин хийдийг олноор зорин очдог. Энэ удаад ч мөн ялгаагүй төв ганданд хүн зөрөх зайгүй болжээ. Тодруулбал, шинэ хуучрахаас өмнө бар жилийн заслаа хийлгэх иргэд гандангийн касс болон нэмэлтээр гарсан бичээч лам нарын өмнө урт дараалал үүсгэсэн байна. Нэг бичээч дээр 20-30 хүн нийт тухайн зааланд 200 орчим хүн бөөгнөрчээ. Лам нар болон ажилчид зохицуулалт хийж байгаа ч цахим дугаар олгох машин нь ажиллахгүй байгаа учраас иргэд ийнхүү оочерлохоос өөр аргагүйд хүрсэн гэв. Монголчууд сар шинээр засал номоо хийлгэхдээ уламжлалаа дагахыг илүүд үздэг. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны сүсэгтнүүдийн хөлд дарагддаг нь тогтсон үзэгдэл болоод удаж буй. Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгаж эхлээд хоёр жил болж байгаа ч сүсэгтнүүд гэр бүлээрээ зорин ирэх нь багасаагүй гэдгийг лам нар хэлж байв.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ТОМ НОМУУДЫГ УНШДАГ
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохын хэлснээр тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд л жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгааждаг хялбар үйлчилгээ аж. Гэсэн ч иргэд гандан дээр биечлэн ирэхийг илүүд үзэж байна. Үүнийг буруутгах аргагүй бөгөөд сүсэгтнүүдэд хүндрэл учруулахгүйн тулд тодорхой зохицуулалтыг хийж, нэмэлтээр бичээч нарыг гаргасан гэсэн юм. Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй аж.
Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлэгшээдэг байна.
Энэ жилийн хувьд халдварт өвчин, цар тахлын тархалтаас шалтгаалж цахимаар засал номоо уншуулах сүсэгтнүүд нэмэгдсэн ч шинийн 8-наас хойш танхимаар ирж уншуулах сүсэгтний хөл даржээ. Уг нь цахимаар уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэнд тооцогддог ч үүнийг хүмүүс төдийлөн сайшаахгүй байлаа.










ЖИЛИЙН ЗАСЛЫН НОМ 200-500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Заслын номын үнэ багадаа 500-1000 төгрөг, дундаж нь 20-50 мянган төгрөг бол ховор уншигддаг ном буюу Дарь-Эхийн мандал зэрэг нь 100-200 мянган төгрөг байгаа аж. Жилийн засал номын хувьд гэр бүлээс нэг нь төлөөлөж уншуулах тохиолдол олон ч ихэнх хүн ам бүлээрээ ирж дугаарлан зогсож харагдана. Асуувал ном, хуралд даган баясана гэдэг бол сүсэг бишрэл учир хүн өөрт зөв, буян үйлдэж байна гэж бодсон л бол гэр бүлээрээ ирэх хүмүүсийг хориглох боломжгүй. Бид чинь ажлаасаа хүртэл чөлөө аваад хүүхдүүдээ хичээлийг нь тарахаар дагуулж ирж байна. Өнөөдөр номоо уншуулахгүй бол маргааш оочер нь дийлдэхгүй. Тэгэхлээр орой, шөнө болох нь хамаагүй. Өнөөдөртөө багатаад л номоо уншуулж байвал болох нь тэр гэцгээнэ. Ганданд ирсэн хүмүүст насны хязгаар байхгүй. Өлгийтэй бөлчраас өндөр настан гээд бүгд л оочер дунд зогсоно. Хүүхэдтэй, жирэмсэн, өндөр настай хүмүүсийн уншуулах номыг оочергүй бичих зохицуулалт хийсэн ч бүх хүн тэрхүү заалтад хамаарч байгаа учраас ийнхүү дараалж зогсох болжээ. Төв гандангийн гадна машинууд хүртэл тэг зогсолт хийсэн байна.
Иргэдээс заслын ном уншуулахад хэдэн төгрөг зарцуулж байгааг асуухад гэр бүлийнхээ заслыг хийлгэж, ламдаа өгөх өргөлөө тооцвол багадаа 200 мянган төгрөг, дээд тал нь 900 мянгаас нэг сая хүртэл болж байна гэлээ. 5-7 ам бүлтэй айл өрхөд бол 200-400 мянган төгрөг шаардлагатай гэлээ.
Жилийнхээ заслыг хийлгэх хүмүүсээс гадна зардал өндөр гаргаж байгаа иргэд бол жил нь орж байгаа, мэнгэ нь голлосон, тусгай засал хийлгэх хүн. Тухайлбал, бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой зурлага гарсан учир эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэхэд багадаа 100 мянган төгрөг зарцуулж байгаа юм байна. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай бөгөөд ном уншуулах, ламдаа барих өргөлийн мөнгөнөөс гадна тавгийн идээ зэрэг шаарддаг гэсэн юм. Тиймээс ном уншуулахад хэрэгтэй идээ, дарцаг, архи зэрэг бусад хэрэглэгдэхүүнийг авахад мөн л 20-50 мянган төгрөг зарцуулж байна гэсэн юм. Сар шинийн өдрүүдэд гандангийн касс хэвийн ажиллаж байна. Хурлын үйл явц нь зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байгаа. Гэхдээ том ном уншуулахад сүсэгтнүүдийг зай бариулах ямар ч боломжгүй байгааг лам нар учирлав.








Зочин 2022-02-15 103.26.195.126
БаЯн хүмүүс сая.төгрөгөөр засуулаад л байж дээ
Зочин 2022-02-15 66.181.161.1
Түвд лам шүтээд мөхсөн улс байхаас аврагдсан нэг ч үгүй. Дэлхийн бүх ядуу орнууд буддын шашинтай байдаг судалга хүртэл байна. Буддын шашинтай нэг ч баян улс байхгүй. Мөхсөн түвдийн дэлхийг шашинаар барих гэсэн атгаг санаө нь өөрсдийн сөнөөсөндөө новшнууд муу санаат яван хатна гэж
Зочин 2022-02-15 202.55.188.91
Уул нь "Бодь мөрийн зэрэг"-ийг уншаад цээжлэхэд жинхэнэ засал болох юм байгаа. Монголчуудын зохиосон шинэ шашин Буддын сургаалын эсрэг байдаг.
Зочин 2022-02-15 37.188.252.4
Иймэрхүү мухар сүсэг бишрэлд хамаг мөнгөө үрж байхаар бодит зүйлд хөрөнгө оруулж байгаарай .
ХАРАМСАЛТАЙ
Хариулаач 2022-02-15 95.169.226.89
Төвдүүд яагаад өөрсдийгөө засаад авч болдоггүй юм бэ?тэгэж мундаг хүнийг засаж жаргаадаг л юм бол!
Зочин 2022-02-15 202.55.188.81
Гандан бүх номыг бичүүлэхэд ч 200 болохгүй шүү . Худлаа юм бичих хэрэггүй
Зочин 2022-02-15 202.9.40.252
Христийн сэтгүүлч энэ нөхөр худлаа юм бичсэн байна
Зочин 2022-02-15 103.80.210.183
лам болгон тэрбумтан болж шашны ёс зүйгээсээ ухраад байна. ламыг бүүр хориглох болж байна даа
Зочин 2022-02-15 66.181.183.33
БУДДА ГЭДЭГ КИНОГ ҮЗ ЗАСАЛ ХИЙЛГЭСЭНТЭЙ АДИЛ. ИХ ЮМ ОЙЛГОНО
Зочин 2022-02-15 66.181.176.163
Манжийн төрд үнэнч монгол лам нар!!!Зонховийн хөшөөнийхөн баримтат кино хийж, нөгөө эртэмтэн гэгчид нь Монголын эзэнт гүрэн Гэлэнгваагийн шашинтай болоод явцан.Ичих нүүртэй хүн үгүй болж! Дээр баахан лам хэлмэгдсэн юм гэнэлээ арга ч үгүй юмуу даа. Далай лам саяхан польшийн сэтгүүлчтэй ярьж байх юм: Тийм балай юмыг монголын лам нар л ярьдаг гэж байх юм.залхуурахгүй хайгаад үзчихээрэй.
Зочин 2022-02-15 64.119.26.222
засуулах засуулахгуй сусэгтний асуудал хэдий чинээ менге телех чухал биш хэрхэн сусглэхээс хамаарна цээр гаргах гм
Зочин 2022-02-15 202.21.108.246
Засал хийлгээгүй байхдаа мандаж байсан монгол буддизмтай болж засал хийлгэж эхэлснээс хойш өөдлөхөө больсон доо.
shine ue 2022-02-15 66.181.160.115
ERGUU MALNUUD
Зочин 2022-02-15 213.87.162.246
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
зочин 2022-02-15 202.126.90.148
Энэ сэтгүллч худлаа юм бичиж олон түмэнийг үймүүлэхээ болиочээ. Ном уншуулхад их үсрээд л 7,8 мянган төгрөгөөр уншуулж байгаа шүү дээ.
Зочин 2022-02-15 122.201.21.15
Засал хийлгэснээрээ бол Монгол мундаг л байх ёстой до
Зочин 2022-02-15 192.82.77.56
Тав алхаад мэдэгдэх газарт битгий ингэж худлаа юм бичиж байгаач. Наад зах нь л гандангийн сайт руу ороод хар. Бүх заслын ном 10 мянга ч хүрэхгүй л болж байна, таваг хоолны үнэнээс бага байхад. Сэтгүүлчид гэх хэдэн сэгсгэр бүр галзуурчээ
Зураач 2022-02-15 176.251.161.168
Тэнэгүүд!
зочин 2022-02-15 66.181.185.123
Тевд хэлээр шүлэг уншуулахаар ийм их мөнгө төлж байсанаас энэ мөнгөөр Монгол болон Анли хэл дээр ном уншдаг болвол дээр бусуу.
Zochin 2022-02-15 184.151.190.158
NIIGMIIN UXAMSAR 700 JILEER DOROITJEE!!! MUNXARCH GUITSEJ KKK
XAXA 2022-02-15 192.82.72.169
GG
Зочин 2022-02-15 122.201.21.48
Нэг л их мундаг хүмүүс. Лам нарын олж бгаа мөнгөнд атаархаагү л бол үхсэндээ орилолдоод бдгийн😁. Өөрийнхөө олж бгаа мөнгөөр засал хийлгэнэ үү, салхинд гаргаад цацна уу тэр хүний дур. Яс юман дээр монголын баячууд нэлээн сүсэгтэй бдаг. Харин засал номыг үгүйсгээд лам нарыг доромжлоод бдаг гарууд өдөр хоногоо аргацаасан үлгэн салган амьдралтай л хүмүүс харагддаг😆
Зочин 2022-02-15 192.82.77.56
Тийм тал ажиглагдаад байгаа. Толгой тархи нь гайгүй хэсэг нь арга билгийг аль алийг нь хаяхгүй тэнцүү авч явахаа мэдэхтэйгээ байх нь тодорхой
Бурхан багш 2022-02-15 192.82.70.191
Бурхан багш гэж кино үзээд ч ухаардаггүй тэнэг ард түмэн шүү. Тэр кинонд нэг хаан засал хийлгэж ном уншуулья гэхэд бурхан багш нэг атга шар тос нэг уут чулуу авчруулаад усанд хийлгэлэг дээ, тэгээд хэлдэг: Би ямарч хүчтэй ном уншаад гүрэм засал хийсэн усанд хийсэн шар тосыг живүүлж бас чулууг усанд хөвүүлж үл чадна, хүний зам мөр үүнтэй адил ямарч номоор өөрчилж болохгүй гэдэг.
Badarch taxar 2022-02-15 59.153.114.153
Монголын хамгийн том луйвар энд болж байна ! Засал хийнэ гэж худал юм ярьж маш их мөнгө луйвардаж байна ! Энэ зүй бус явдалыг таслан зогсоож шалгах хэрэгтэй !! Хүүк энэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй ! Монголд ганцхан ийм юм болж байна ! Төр зүгээр хараад сууж болохгүй ! Монголчуудыг гэгээрнэ гэж хүлээсний хэрэггүй гандангийн хэдэн луйварчид баяжаад мөнгө төгрөгөө гадаадад гаргаад нуугаад гүйцлээ ! Хойтон бүр балай юм болно !
Ганбаа 2022-02-15 185.26.153.23
Төвдийн шарын шашин Монголд орж ирсэнээс хойш Монгол гэж улс мөхөх дээрээ тулсан. Хирэндээ дарагдсан, гуйлгачид л болсон байсан. Одоо жаахан хөгжие гэхээр энэ лам нараас бүх юм нь шалтгаалдаг, сүм хийдээс хүртэл дарамтлаад мухар сүсэгийг тулгаад буцаад дундад зуун руугаа орох нээ бид. Энэтхэн, Непалууд ийм засал ном уншуулдаггүй юм бна лэ. Зөвхөн Монголчууд л засалтай энэ дэлхий дээр.
Иргэн 2022-02-15 202.126.90.67
Ганданд ийм их хэмжээний мөнгө хандив цугларч бна.юу хийж бүтээж сүсэгтэн олны төлөө хийдэг вэ?хэдэн таргалсан лам нар хүний ном унших уу?зүгээр мөнгө аваад байгааг ойлгохгүй юм.яагаад ийм үнэтэй бнаа энэ их мөнгөөр ганц цэцэрлэг ясли эмнэлэг барих сэтгэл алга уу? Ард түмнийг жинхэнэ мунхаг байдалд оруулж
nyamdorj 2022-02-15 112.184.64.195
TENEGLEL< MUNHAGLAL
Зочин 2022-02-15 203.91.115.37
Соц нийгмийн үeд ямар ч засал ном байхгүй байсан Амар байж дээ
Зочин 2022-02-15 192.82.78.91
Засал хийлгэсэн бол боолын зиндаанд аваачина гэдгийн мэддэг чин болждээ боовны үсээ
Зочин 2022-02-15 59.153.113.40
Ай халаг… шарын шашин гээч шар хувалз хэзээ Монголчуудын маань сүнс сүлдийг доройтуулан шимэгчилэх нь зогсох юм бол доо….
Зочин 2022-02-15 66.181.182.130
Буян хийж өгнө гэж юу вэ? Засал хийнэ гэж юу вэ? Энэ бүхнийг мөнгөөр үнэлж болдог гэж үү.
Зочин 2022-02-15 66.181.181.121
n**** gej hil haagdchihaar hamag yumnii une nemegdchih yumaa.
Зочин 2022-02-15 66.181.183.194
fake buddist
Зочин 2022-02-15 66.181.190.149
Мухар сүсэгтнүүд, өөриин ухаангүй, мунхагууд өөр хэлэх юм алга
Зочин 2022-02-15 122.201.22.208
Эрүүл ухаанаар бодоод үзээч. Өөрөө зөв явж, Бүтээгч Бурханаас эмээж явах нь л чухал болохоос хүний өмнөөс өөр нэг хүн хувь заяаг нь тэгшилж өгнө гэж энэ зуунд манайхаас өөр ингэж мунхарч байгаа хүмүүс азийн хөгжил буурай хэдэн орнуудад л байна даа. Үнэхээр Буян юм л бол яагаад буяны мөн чанар болсон хариу харахгүйгээр хийхгүй байгаа юм бэ. Гандан хийд угаас төрийн татаасаар санхүүжээд явдаг шүү дээ. Монгол хүний саруул ухаан хаана байна?
Зочин 2022-02-15 122.201.21.48
Бүтээгч бурхан гэж бас ямар юм гараад ирэв
Зочин 2022-02-15 172.58.228.184
Хөөрхий Монгол Төвд болж…араас нь буцалтгүй муйхарлан доройтож тариа угаалгасаар…
Ард түмний амьдрал ядуурал өвчлөлт тэднийг шашинруу түлхдэг жамтай
Зочин 2022-02-15 66.181.187.62
Шашны номын засал гэдэг бол 100% цэвэр субъектив ухагдахуун болохоос биш объектив буюу эзэн хүн өөрөө огт анзаараагүй байхад үйлс нь аяндаа өөрөө бүтдэг болчихдог ид шидийн зүйл огт биш учраас сүмд ном уншуулаагүй байсан ч засал хийлгэсэн буюу өөрөө хийсэн гэд сайтар итгэж чадвал ялгаагүй л зүйл!!! Тэр байтугай олон мянган төгрөг төлж засал хийлгэхдээ өөрөө түүндээ огт анхаарал хандуулахгүй, "за ингээд л бүх юм болчихлоо" гэж ойлговол үр дүн = 00!!!
Ц. Эрдэнэбат 2022-02-15 202.9.46.137
Нөгөө хүн хоорондын зай, хүний бөөгнөрөл, УОК, ЭМЯ-ны завлөмж өнгөрсөн үү? Хотын захирагч иргэдийнхээ үхамсарт найдаад, хяналт шалгалтаа орхигдүүлсан үү? Монголын хүүль 3 хоног гэгч болж байна үү? Миний Монголоо гэж…
Tr 2022-02-15 122.201.31.126
Огт ном уншуулдаггүй нэгэн байна аа. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгт л итгэдэг. Мянган ном уншуулсан ч өөрөө тэнэгтээд явбал амьдрал сайжрахгүй биз дээ.
GOTOV 2022-02-15 192.82.72.60
BURHAN TAHILAAR MINI BUSUNESS HIIJ BOLOHGUI
Зочин 2022-02-15 203.91.115.47
Гандангийн сурталчилгаа юмуу? 20-30-д уншуулж болно шүү дээ.