Б.Ачбадрахын дээл, малгай Олимпийн музейд байрлана | News.MN

Б.Ачбадрахын дээл, малгай Олимпийн музейд байрлана

Бээжин 2022

Б.Ачбадрахын дээл, малгай Олимпийн музейд байрлана

Б.Ачбадрахын дээл, малгай Олимпийн музейд байрлана
Гэрэл зургийг С.Энхжаргал

Олон улсын олимпийн хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу “Бээжин-2022” олимпийн наадмын нээлтэд өмссөн тамирчин Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцарь улсын Лозанн хотноо байрлах ОУОХ-ны Олимпийн музейд хандивлахаар боллоо. Манай тамирчин хаалтын ёслолд дээлээ өмсөөд маргааш нь Олимпийн музейд хүлээлгэн өгөхөөр тохирсон аж.

Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/-ны удирдлагууд Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Үндэсний олимпийн хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

МҮОХ нь байгууллагын гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын хурал, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, цаг үеийн бусад асуудлаар санал солилцсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

222 2022-02-15 103.80.211.177

… нээлтэд тамирчин Ачбадрахын өмссөн … гэж үгийн байрлалаа зөв сонгомоор юм.

Avatar

Зочин 2022-02-15 213.87.162.246

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-15 66.181.183.195

Гутлыг нь дээшээ хоншоортой хийх бсан юм

Avatar

й 2022-02-15 139.5.219.186

Тэгвэл гутлаа бас алдах байждээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж