Л.Эрдэнэчулуун, Р.Буд нар тэтгэвэртээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчулуун, Р.Буд нар тэтгэвэртээ гарчээ

Л.Эрдэнэчулуун, Р.Буд нар тэтгэвэртээ гарчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Батшагайг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Тэрбээр өөрөө хүсэлтээ өгч, гавьяаныхаа амралтыг авчээ. Түүний хувьд сүүлд Замын-Үүд сумын Онцгой комиссын даргаар томилогдож байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүн гэлцдэг.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Буд тэтгэвэртээ гарсан сурагтай. Түүний оронд Х.Пүрэвжаргалыг томилсон байна. Р.Будын хувьд даргын албан тушаал хашиж эхэлснээс нь хойш орлого нь хоёр дахин нэмэгдсэн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

Тэрбээр УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгаас хоёронтоо сонгогдож байсан бөгөөд авто замаар овоглож олонд танигдсан нэгэн.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж