Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж байгаа талаар /2022.01.25/ мэдээлсэн. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, мөрдөн шалгаж байгаа талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлж байв.
Н.Тэмүүлэн "Энэ хүний албан тушаал бол улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Харин авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн зохицуулалт бий" гэдгийг хэлж байсан.
Мөн "Ж.Пунцагийг 48 цагийн хугацаатай баривчилж, сулласан. Өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ рүү шилжиж, гадуур мөрдөн байцаалтад орох нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажил дууссан гэсэн үг биш" гэдгийг Н.Тэмүүлэн мэдээлэл хийхдээ хэлж байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ