2022 онд таны шүүгээнд зайлшгүй байх хувцаснууд

Хуучирсан мэдээ: 2022.02.16-нд нийтлэгдсэн

FASHION

2022 онд таны шүүгээнд зайлшгүй байх хувцаснууд

2022 онд таны шүүгээнд зайлшгүй байх хувцаснууд

Загварын ертөнц жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг үед ганган хээнцэр байх нь мода байсан бол сүүлдээ гэрийн энгийн мэт хувцаслах нь чамин харагдуулах болсон. Гэхдээ бүх зүйл өөрийн гэсэн он цаг үе хугацаатай байдаг. Тэгвэл та бүхэндээ 2022 онд тренд болох хувцасны төрөл болон дагалдах чимэглэлүүдийг танилцуулж байна. Тус загваруудыг "Harpers Bazaar" сэтгүүл зайлшгүй худалдан авах ёстой төрөл ангид оруулжээ.

МУУР ЭМЭГТЭЙ МЭТ БАРИУ ЖАМПСУЙТ

Сүүлийн үед загварын шоу болгон жампсуйт дагнасан хувцасны төрлийг танилцуулах болжээ. Дэлхийн томоохон алдартан, моделиуд ч өмсөх дуртай аж. Ялангуяа муур эмэгтэй мэт тачаангуй, өнгөлөг, өөрийн сонирхол нийцсэн загвартай байснаар 2022 оны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх аж.

ГИНЖИН БҮС

Хэрэв та ажиглаж байгаа бол өнгөрсөн жил гинж модад орсон. Ямар ч төрлийн гинжийг хувцастайгаа хослуулан өмсөх боломжтой болсон тул энэ жил ч моданаас гарахгүй байх нь. Тиймээс зайлшгүй өөрийн шүүгээндээ гинж хосолсон бүс аваад тавьхад илүүдэхгүй.

БИЕ БАРЬСАН ПИДЖАК

Мода эргэнэ гэдэг үг үнэн. Өнгөрсөн жил томдсон пиджак моданд орсон бол чиг хандлагыг өөрчлөхөөр бие барьсан жижиг пиджакууд гарч ирлээ. Алдартай брэндүүд тус загварт үнэхээр сэтгэл хангалуун байдаг тул та ажил, аливаа үйл ажиллагаанд өмссөнөөр чамин харагдах бүрэн боломжтой.

ТОМДСОН ХҮРЭМ

Пиджак биш хүрэм шүү. Орчин үеийн хүмүүс аль болох биед тухтай загваруудыг илүүд үздэг болсон. Тиймдээ ч хавар намрын загваруудад хүрэм зайлшгүй тул аль болох том, сул, биед эвтэйхэн байх хэрэгтэй. Та хавар намрын улиралд хүрэм өмссөнөөр хэнээс ч чамин, дулаахан харагдах бүрэн боломжтой. Энэ жилийн трэнд өнгө нь хар, бор.

ГЯЛГАР

Үргэлж нэг хэвийн даруухан өнгө бүс гялгар, наранд ойсон загвартай хувцаснууд танд зайлшгүй хэрэгтэй. Учир нь ямар ч өнгөгүй энэ хахир хорвоод бага зэрэг аз жаргалыг гялгар, өнгөлөг хувцсаар чимээд өгөх хэрэгтэй шүү.

ӨНГӨЛӨГ ЦҮНХНҮҮД

Таны гар цүнх зөвхөн хар, бор, бор өнгөтэй байх шаардлагагүй. "The Row", "Loewe" гэх мэт шошго, "By Far" гэх мэт инди брэндүүдээс солонгыг хүлээн ав.

БОГИНО ЮПКА

Зуны халуун өдөр өөрийн хүссэн богино юпкагаар гоёж явах шиг сайхан зүйл үгүй аж. Тиймээс энэ жил бүсгүйчүүд нэг ч гэсэн богино юпкатай болоорой.

ОКСФОРД ГУТАЛ

Өргөн өмдтэй бага зэрэг өндөр ултай гутал хослоно. Өмднийхөө үзэмжийг тэнцвэржүүлж эсвэл шинэ гоёмсог мини өмднийхөө загваруудыг  тэнцвэржүүлэхийн тулд яг тохирсон хэмжээтэй гутал сонгосноор сонгодог харагддаг.

Эх сурвалж: HARPERSBAZAAR 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж