"12-оос доош насны хүүхдийг вакцинд хамруулахаар судалж байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.15-нд нийтлэгдсэн

"12-оос доош насны хүүхдийг вакцинд хамруулахаар судалж байна"

"12-оос доош насны хүүхдийг вакцинд хамруулахаар судалж байна"

Монгол Улс   Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд  12-оос дээш насны иргэдээ сайн дураар хамруулж буй. Өнөөдрийн байдлаар хүн амын вакцины эхний тунд хүн амын 69.8, хоёрдугаар тунд 66.8, гурав дахь тунд 42 хувийг тус тус дархлаажуулжээ. Мөн нэмэлт тунгийн вакцинд 90 гаруй мянган хүн хамрагдсан байна.

Харин 12-оос доош насны хүүхдүүдийг хэзээ вакцинд хамруулах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Энэ талаар салбарын сайд С.Энхболдоос тодруулахад “Эрүүл мэндийн яам 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах тухайд бодлого барих ёстой. Одоогоор 12-оос доош насны хүүхдийг вакцинжуулж буй маш цөөн улс байна. Бид судалгаа шинжилгээнд үндэслэж 12-оос доош насны хүүхдүүдээ вакцинд хамруулах эсэхийг шийднэ” гэлээ.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбогдуулан “Цар тахал эхэлсэн үеэс Эрүүл мэндийн яам, Засгийн газраас Covid-19 халдварын үеийн оношилгоо эмчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа. Амь тэнсэн үеийн болон томуу, томуу төст өвчний эсрэг ашиглаж буй эм тарианы нөөцөд хомсдол үүсээгүй. Татан авалтыг тасалдуулахгүй байхад Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч хяналт тавьж ажиллаж байна” гэсэн юм.

Бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулах тухайд Эрүүл мэндийн яамны мэдээлснээр судалгааны эцсийн дүгнэлт гараагүй байгаа аж. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр одоогоор бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулахад гарах эрсдэлүүдийг тооцож байгаа гэнэ. Тэгвэл Итали, Чех, Унгар, Герман зэрэг улс 5-11 насны хүүхдийг файзер вакцинаар дархлаажуулж байгаа бол Хятад, Хонгконг, Аргентин, Бахрайн зэрэг улс гурваас дээш нас хүүхдийг дархлаажуулж байгаа юм.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж байгаа бөгөөд вакцины нөөц хангалттай байгааг эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байгаа. Тодруулбал, файзер вакцин хоёр саян тун, синофарм үйлдвэрийн вероцель вакцин 800 мянган тунгийн нөөцтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж