Туркийн иргэн Музаффер Каясан сүүлийн 14 сард 78 удаа Covid-19-ийн шинжилгээний эерэг хариу авсан байна. Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард анх удаа Covid-19-ийн шинжилгээ эерэг гарч, сүүлийн 14 сар эмнэлэгт хэвтэн тусгаарлагдсан байна.
Энэ цагаас хойш Каясан огт эдгэрээгүй байна. Сүүлийн 14 сарийн турш гадаад ертөнцтэй Каясан холбогдоогүй ба тусгаарлагч цонхны цаанаас гэр бүлтэйгээ уулздаг гэнэ.
Тэгвэл яг ямар шалтгаанаас болж Каясан эдгэрч чадахгүй байна вэ? Каясан бол цусны хорт хавдрын нэг төрөл болох лейкеми өвчтэй хүн юм. Энэ өвчин нь өвчтөний бие дэх цагаан эсийн тоог алдагдуулж, дархлааг нь эрс бууруулдаг. Эмч нарын үзэж байгаагаар энэ өвчин Каясаны дархлааг бууруулсан тул түүний цуснаас Covid-19 устгагдахгүй байна. Эмч нар Каясанд дархлаа сайжруулах эм өгч байгаа ч үр дүнгээ маш удаан өгч байна гэлээ.
Эх сурвалж: DNA