Хөгжлийн банкны дуулианаар эрх баригч намын хоорондын зодоон үргэлжилж байна. Нийгэмд бүүм болж буй энэ асуудлыг эхэлж дэлгэсэн хүн нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.мандуул агаад эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа МАН-ын гишүүдийг намаасаа хөөх арга хэмжээ авахаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй санал нэг байгаагаа мэдэгсэн. Харамсалтай нь, МАН засгийн эрх авснаас хойш ЖДҮ, Хөгжлийн банкны гэх хоёр том луйвар баримт нотолгоотойгоо дэлгэгдчихээд байхад АН амаа үдүүлсэн мэт байсаар.
Зүй нь эрх баригчдаас шударга ёс нэхэх ёстой хүмүүс нь АН байтал тэд тамга тэмдэг булаацалдахаас өөрөөр нийгэм, эдийн засгийн аливаа асуудал, дуулианд нүдээ аниад өнгөрдөг болжээ. Ийнхүү намууд дотроо "дажинтай". АН-ын хэрүүл лав эцэслэгдэхгүй, шүүх дээр тамга тэмдэг, даргынх нь асуудал гацсан хэвээр байна. Намын тамга, тэмдэгний хэрүүл хийхээрээ хэвлэлийн бага хурал зарлаж сүржигнэдэг АН-ын 13 гишүүн эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт, экспорт, импортын тэг зогсолтод анхаарлаа хандуулахгүй байгаас харвал тэд амаа үдүүлчихсэн бололтой.
Хамгийн сүүлийн мэдээг сонсвол, О.Цогтгэрэлийн талынхан ирэх сарын 3-ны өдөр ҮБХ хуралдаж, их хурал зарлах эсэхийг хэлэлцэх гэнэ. Мөн уг хурлаар дээд шүүхийн тогтоол, намын даргыг сонгох Их хурлын асуудлыг хэлэлцэх юм байна. Ингэлээ гээд шүүх дээр гацсан тамга тэмдэг болоод дарга нь хэн байх вэ гэсэн асуудал эцэслэгдэхгүй нь үнэн. Шүүхээс АН-д ганцхан хариулт өгсөөр ирсэн нь дотоодын маргаанаа цэгцэлж, дарга болон тамга тэмдгийн хэрүүлээ эцэслэхийг даалгадаг. Гэвч, эмээлийн бүүрэг шиг болчихсон АН-ын хэрүүл дуусахгүй үргэлжлэх нь эрх баригчдад ашигтай. Иймээс л өнөөдөр эрх баригчид эрх баригчидтайгаа хариуцлага тооцсон дүр эсгэж буй нь жишээ нь Хөгжлийн банк.
Эрх баригч намынханд хяналт тавьж, тэдний булхай луйврыг илчлэхэд сөрөг хүчний, тэр тусмаа АН-ын оролцоо лав алга байна. МАН-ынхан сүүлийн зургаан жил засаглах хугацаанд авлигын индексээр ухарсан үзүүлэлттэйгээс гадна бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цар тахлаар далимдуулж хүний эрхийг зөрчсөн гээд АН улс төр хийх, улс орны эрх ашгийн төлөө дуугарах олон сэдэв байна. Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр АН-ын дарга асан С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Ганбат нарын хүмүүс Хөгжлийн банктай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийснээс өөрөөр О.Цогтгэрэлийнхэн таг чиг байгаа.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Сэтгүүлчид үүнийг мэдэгдэж ил гаргах үүрэгтэй болохоос биш, тэмцэж чадахгүй. АТГ, цагдаа, прокурор, шүүх ажлаа хийх ёстой. Гэтэл ажлын хэсгийн ахлагч нь энэ шалгаж байсан материал гээд хоёр боодол баримт авч ирж өгч байх жишээтэй. Бараг зургаан жил дарж байсан уу. Ингэж болохгүй. Энэ дуулианаар хүмүүс зээлээ төлж байна гэнэ. Гэвч тэр нь 30, 40 тэрбум төгрөг. Энэ бол 1.8 их наяд төгрөгийн хажууд маш жижиг зүйл. Ийм маягаар явсаар байвал Хөгжлийн банк улам том луйврын систем болох аюултай байна. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Хянан шалгах түр хороо байгуулах уриалга гаргаж байна” гэсэн ч түүний үгийг эрх баригчид бүү хэл бүлгийн гишүүд нь дэмжихийг хэлэхэд хэцүү. Учир нь, Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулахаа О.Цогтгэрэлийн талынхан мэдэгдчихсэн.
АН өөрийн гэсэн үнэт зүйлтэй, 200 мянган гишүүний үзэл санаа дээр тогтсон, Монголын ардчиллыг өндийлгөж, өлгийдсөн нам. Гэтэл АН аль хэдийнэ "амь" тавьжээ. Уг нь АН сөрөг хүчин байхдаа бужигнуулж явдагсан. Одоо тэдний үгийг тоох хүнгүй болж дээ.
зочин 2022-02-15 202.21.120.66
Хөгжлийн банкны анхны зээлийг АН-хан хуссан одоо хүртэл төлөгдөөгүй байгаа юм биш үү. ер нь ХБ-ны бүх зээлийг эзэнтэй нь авсан мөнгөн дүн үүнээс төлсөн дүн гээд бүгдийн дэлгэх хэрэгтэй
Зочин 2022-02-15 66.181.188.77
Яс хаях сэтгүүлч санаатай. Сөргөлдөх үгүйсгэх гүжирдэх, зохиомлоор үймүүлэхийг сөрөг хүчин гэдэггүй юм. Ардчиллыг өлгийдсэн чинь МАН юм шүү дээ. АН сүйртэл идээгүй гэж үү.. Зоригоос хойш улстөр яг энэ авгайн бичсэн шиг эвдэрсэн байдаг
Зочин 2022-02-15 213.87.162.246
!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-02-15 103.212.119.107
Хүний шаарнууд.
Зочин 2022-02-15 202.9.40.1
АН-ынхан өөрсдөө мөнгө сайн хусдаг нөхөд шүү дээ. Тэд бусдыг хэлж сургана гэж юу байхав. Сургана гэвэл муу л юм зааж өгнө. улсын мөнгө хусах талаар тэд үнэн гайхалтай атаархамаар нөхөд маш олон бий. зарим ч ялаа эдэлж байна, зарим нь эдлээд гарсан
Зочин 2022-02-15 64.119.22.207
АН гэдэг ч саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг л болж дээ.
Зочин 2022-02-15 202.179.24.90
Дээд шүүх "Маргаанаа шийдчихээд ир. Тэгэхээр чинь шинэ даргыг чинь бүртгэж өгье." гэж шaaсан. О.Цогтгэрэлд буулт хийчихээд ир гэж байна. Яахлаараа гудамжны их хурлаас томилогдсон намын даргатай зөвшилцөх ёстой гэж? Дээд шүүх тэднийг хууль зөрчин байж дэмжээд байдаг? Энэ дээд шүүх гэж нэг завхарсан газар байна аа. Уг нь хамгийн шударга ариун байх ёстой газар. Х.Баттулгын шүүхийн шинэчлэл гэж нэг ийм нохойн баас байжээ.
Зочин 2022-02-15 64.119.20.120
Цогтгэрэлийнхэн хөгжлийн банкны талаар ам нээвэл, Жэнко ах нь хамрыг нь нээнэ шүү дээ
Зочин 2022-02-15 124.158.68.125
АН хан өөрсдөө хамаг мөнгө зээлийг аваад цусалчихсан юм чинь яахийн. хүзүүгүй болтлоо тарган цатгалан байгаашдээ.
ан 2022-02-15 103.11.192.34
АН-ынханд ам байтугай хошного ч байхгүй штээ. сүгнүүд. АН ч гэж байхгүй болж.
Зочин 2022-02-15 103.26.194.169
MANgaruud deed shuuhed nuluuluhuu boli,olonhooroo shiidsen asuudliig,hoorondoo uchraa ol gej nam dotor hagaral usgehee boli bid chini asuudliig olonhooroo shiiddeg ardchilsan orond amidarch baigaa shuu,ugui gevel ta nar naad ih hurlaa taraa uchir ni ta nar negdej neg uzel bodloor asuudlaa shiidehgui,dandaa huch turen olonhooroo shiidej bn,ard irgediig teneg gej boddogoo bolitsgoo kommunistuudaa
Зочин 2022-02-15 124.158.68.125
АНуусууд их идсэний маргааш өнжиж байнаа ха ха ха ха
Зочин 2022-02-15 192.82.68.89
Өмч хувьчлалаар ардчилалын нэр барьсан луйварчид хамаг өнгөтэй өөдтэйг хамсан даа. Хан уулд байдаг үйлдвэрүүд хэний мэдэлд байна гээд жишээ татаж болно. Үнэ тогтворжуулах. Бонд хөгжлийн банк гээд цөлмөсөн хулгайчууд. Эд нарын нам гэж юу байдын.
Зочин 2022-02-15 94.214.181.162
ongotei baisan ju baidagiin.Sistem nuraad bugd modoo barij dampuursan sh dee.Harin avch uldeed ulsen salgan odii hurgesenuud ni harin gaviyatai.Ardchilaliig uzen yddag hun sugnuud ter hujaadaa ochij amidar esvel orosod noord koread
Зочин 2022-02-15 202.126.88.185
хэн авч идэж уусныг нь хараад хуцаач ман намын шуналт нүгэлтнүүд л байгаа биз дээ өмч хувьчилалаар хамаг өрөмийг нь хамсан хулгайч нар нь ман намын жалга довны нэгдэлийн дарга ман намын угшилтай үйлдвэр уурхайн дарга сэтэртнүүд байсан одоо тэдний үр хүүхэдүд энэ улс орны хамагийн баян парзитууд феодалууд хөрөнгөтүүд дарга сэтэртнүүд болчихоод шудрга ёс яриад ичихгүй сууцгааж байгаа биз дээ
Зочин 2022-02-15 139.5.216.177
Hulgaich hulgaichiig bari gej hashgirahtai AN adil
ERDENE UNET ZUILTEI HUN 2022-02-15 94.214.181.162
ENE SETGUULCH ONOROO LODOI METIIN HUNII UL DOLOOGCHID HARIN ENE BANKIIG JINHENEESEE DAMPUURUULAH UIL AJILLAGAAD GARDAJ HIILEE DEE.COVIDIIN ENE TSAG UED BUH JM HAALTTAI ZOGSSON UYD IIM GALAAR TOGLOH MASH AYULTAI.ERDENE UZEL BODOLTOI UNET ZUILTEI HUN.
Зочин 2022-02-15 72.196.192.250
Yhsen baasnii ynet zvil, Erdened tiim zvil baihgvi !!!
Зочин 2022-02-15 94.214.181.162
chinii hooson uzel surtal huuramch eh oronch uzeliin hajuud ardchilsan uls gej huuliin zagsaglaltai tuugeeree aj tordog gedgiig oilgoodog hun erdene
Зочин 2022-02-15 150.129.142.128
АРЧАГҮЙ НАМ. Нэг луйварчингаар дарга томилж буруу замаар орсон нам.
Нянгарбаатар 2022-02-15 94.214.181.162
ENE SETGUULCH ONOROO LODOI METIIN HUNII UL DOLOOGCHID HARIN ENE BANKIIG JINHENEESEE DAMPUURUULAH UIL AJILLAGAAD GARDAJ HIILEE DEE.COVIDIIN ENE TSAG UED BUH JM HAALTTAI ZOGSSON UYD IIM GALAAR TOGLOH MASH AYULTAI.ERDENE UZEL BODOLTOI UNET ZUILTEI HUN.
Зочин 2022-02-15 59.153.115.161
АН-ынхан өөрсдөө нийгмийн өмч идэж цүдийсэн луйварчид гэдэг биз дээ.Өмч хувьчлал нэрээр бүр 1990 оноос нийгмийн өмчийг үнэгүйдүүлж идцэгээсэн.Хууль гаргаж байгаад олон хүмүүсийн өрийг өршөөх нэрээр улсын мөнгө завших боломж олгосон.Хууль хяналтын байгууллагыг өөрийн мэдэлд оруулж,улсын өмчтэй холбоотой олон хэргийг завших боломж олголоо гээд л байдаг .г м нийгмийн өмчид халдсан ашигласан үй олон хэрэг цувдаг.Хөгжлийн банкны энэ хэрэгт ч эд нарын савар их хутгалдсан гээд байна
Зочин 2022-02-15 202.179.24.90
1992 оноос анхны ардчилсан чөлөөт сонгууль болж МАН ялсан байдаг. 1996 гэхэд үйлдвэрийн газрууд хувьчлагдаад дууссан байдаг. Дараа нь малыг малчдад, байрнуудыг эздэд нь өгч, чанаргүй зээлтэй төрийн банкуудыг (МАН-ын идэж дуусгасан) татан буулгаснаар муу нэр нь АН-д үлдсэн юм. Цэнхэр, ягаан тасалбар мөн л 1993 онд буюу МАН-ын үед гараад зарагдаж дууссан. Яахав МАН-ынхан тэр үед өмч хувьчлалын ажилд Да.Ганболдыг татан оруулсан байдаг. Ингээд Да.Ганболд адгийн шаар болж хувирсан. МАН яагаад уснаас
Зочин 2022-02-15 192.82.68.89
Чи утсаа бич дээ. Малаа би чамд нэр устай нь яриад өгье.
Зочин 2022-02-15 202.179.24.90
хуурай гарч байдаг юм?
ЗОЧИН 2022-02-15 139.5.219.182
ЭНЭ 3 БОЛ АРДЧИЛСАН НАМД ИЛҮҮДСЭН ХЭРЭГГҮЙЛ ХҮМҮҮС БАЙНА,ГАЙ БОЛОЛГҮЙ ХУРДХАН ЗАЙЛААД ӨГӨӨЧ
Зочин 2022-02-15 59.153.114.245
ум хум пид пад тонил суухаа болчихлоо ш дээ
БН Өлзийт сум 2022-02-15 66.181.186.133
Манай эмгэн бидоноор усаа зөөдөг. Усны сав ер дуугардаггүй. учир нь амыг нь тослосноос тэр
Зочин 2022-02-15 202.179.26.88
Оросоос хуулбарласан дарангуйлалын хуулиа өөрчлөх хэрэгтэй . Хуулиа өөрчилбөл ямар ч нам бидэнд хэрэггүй болно
Зочин 2022-02-15 202.126.88.171
ДАРАА НЬ УЛС ТӨРЖҮҮЛЭХ ГЭЖ НОВШИРЧ БНА ӨӨРСДӨӨ ИХ АСУУДАЛТАЙ АНЫ ХУЛГАРУУД
TOOND MUU SETGUULCH 2022-02-15 202.70.41.114
Гэвч тэр нь 30, 40 тэрбум төгрөг. Энэ бол 1.8 тэрбум төгрөгийн хажууд маш жижиг зүйл. GEHE UU YU CH OILGOSONGUI TENEG SETGUULCH.
Зочин 2022-02-15 90.196.191.207
1.8 ихнаяд төгрөг гэжээ.